Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мал өсч байхад мах сүүний үнэ нэмэгдэх урвуу хамаарал

2018-1-08
0
ЖИРГЭХ

 

Жилийн эцэст мал тооллогын дүн гарч Монгол Улс 66.2 сая толгой малтай болсныг албан ёсоор зарласан. Үүнийг нийт хүн амынхаа тоонд хуваавал 20.6875 буюу нэг хүнд 20 сая гаруй мал ногдоно гэсэн үг. Шууд утгаараа монгол хүнд өлсөх шалтгаан алга. Хувьдаа чаа гэх малгүй ч Монгол нутагт ийм тооны мал бэлчиж байхад махны үнэ магнаг болж, сүүний үнэ нэмэгдэх зэрэг нь урвуу хамаарал шиг санагддаг. “Хэл, хил, мал гурав минь байхад хэн баян Монгол баян” гэдэг шиг малын тоо толгой жилээс жилд өссөөр. Өнгөрсөн жилд улсын хэмжээнд адуу 3.939сая, үхэр 4.388сая, тэмээ 434.1мянга, хонь 30.109сая, ямаа 27.346саяар тоологджээ. Харин малчин өрхийн тоо 228.9 мянга. Жил ирэх тусам тоо толгой нь өссөөр байгаа болохоор малын ашиг ч тэр хэрээр нэмэгдэж таарна. Харин нийслэлчүүдэд малын ашиг шимийг хүртэх боломж малын тоо өсөхийн хэрээр үнэ нэмэгдсэн хандлагатай байдгийг юу гэж тайлбарлах вэ. Цагаан сарын тавгийн боов, ууцны сурталчилгаа явагдаж эхэлмэгц мах, сүүний үнэ огцом өгсч эхэлдэг. Үүнд нь бид бүр дасч орхисон. Жилдээ ганцхан удаа юм даа гээд л наашаа харж инээж, цаашаа харж уйлах шахаж байж, цагаан сарынхаа бэлтгэлийг базаадаг. Үндэсний хэв маягтай баяр юм болохоор үндэсний зоог, шүүс тавьж, ирсэн зочдоо цагаан идээгээр дайлна. Ураг төрлийн баяр гэдэг утгаараа аль болох нүүр улайхгүй гаргахыг боддог ч хэтэвчиндээ захирагдахаас аргагүй. Чухам энэ л үед нь малчид ууц, цагаан идээнийхээ үнийг сэтгэл гаргаад бууруулж болмоор санагддаг юм. Яахав дээ, аль нэг аймаг нь санаачлаад нутгийн зөвлөлөөрөө дамжуулаад ийм арга хэмжээ авч болмоор. Зуд турхан боллоо, байгалийн хүчний өмнө малчид сөхөрлөө гэхэд нөгөө муу нийслэлийнхэн чинь л боломжоороо хэд гурван төгрөг хандивлаж, өвс тэжээл ачуулахаас эхлээд сургуулийн хүүхдүүд нь таван хошуу малаа ч тэр бүр мэдэхгүй атлаа хурга тугалын нэмнээ, лаа шүдэнз гэх мэтийг цуглуулж илгээдэг гэдгийг хааяа нэг санамаар. Үнэндээ бол таван хошуу мал гэдэг малчин өрхийн өмч болохоос биднийх биш. Малынхаа ашиг шимийг тэд хангалттай хүртдэг болохоос нийслэлчүүд биш. Харин хотын бид өөрсдийн хэтэвчний хэмжээндээ захирагдаж, мах сүүгээ авдаг. Буцалсан ус, баахуу цайгаа уучихаад, хоногийн хоолтой байгаадаа сэтгэл ханах нь олонтаа.

 

“Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олддоггүй” гэсэн хэлц бий. Хайрлаж, хариулж өсгөсөн болохоор хайран санагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бэлчээрийн даац, сүргийн бүтэц гээд дан тоо толгойн араас хөөцөлдөх аргагүй хүчин зүйлүүд байдгийг бодолцох л хэрэгтэй. Сүүлийн үед малчид адуугаа азарга азаргаар нь хөөж авчирч нядалгаанд оруулж байгаа. Мөнгөний үнэр авсан хүнд мал нь ч хайран санагдахаа больдог бололтой. Монголын төр хэзээнээсээ нааш малчдад ээлтэй хандаж ирсэн. Түүний нэг тод жишээ нь, малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлууллаа. Төв суурин газрын албан хаагчид энэ жилээс эхлээд тэтгэвэрт гарах нас нь зургаа зургаан сараар цааш сунгагдаж, нийтдээ 20 жил гурван сар Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн 60 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэсэн хууль хэрэгжиж эхэлсэн бол малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулав. Энэ нь малчдыг хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг гэж үзсэнтэй холбоотой байх. Уг нь бол мал маллах гэдэг малчин хүний өөрийнх нь эрхэлж байгаа хөдөлмөр шүү дээ. Тэднийг хэн ч малчин бол гэж шахаагүй, нутаг заагаагүй. Хүсвэл хотод ирж суурьшаад амьдарч ч болох. Өөрийнхөө малыг малласны төлөө өрөөлд ялархах хэрэг байна уу гэж хааяа боддогоо нуухгүй. Бид цалин цагтаа буухгүй байна гээд зээлээр мах, сүү авъя гэвэл малчид яах бол.

                                                                                           

Н.Төгөлдөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • онигоо (202.21.106.162)
    Монгол Улс 66.2 сая толгой малтай болсныг албан ёсоор зарласан. Үүнийг нийт хүн амынхаа тоонд хуваавал 20.6875 буюу нэг хүнд 20 сая гаруй мал ногдоно гэнэ. Ээдээ мөн өрөвдмөөр сэтгүүлчээ. Энэ лав бага анги ч төгсөөгүй бололтой
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • нямаа (202.21.106.162)
    60 сая малыг 3 сая хүндээ хуваахаар нэг хүнд 20 сая мал ноогдоно гэнэ. Манай сэтгүүлчид ийм л мэдлэгтэй хүмүүс дээ. Тиймээс тэдэнд хэзээ ч итгэж болохгүй
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • зөв нийтлэл, УИХ ын хэд ойлгохгүй (103.229.121.202)
    ҮНЭН. МАЛын хөлийн татвар юуны өмнө авах ёстой. ТЭГЖ байж билчээрийн даацын асуудлаа шийдэх боломжтой. Яахаараа малчид эрт тэтгэвэрт гарах ёстой юм ? гэж асуух нь зөв. Литр сүүг 1800 төгрөгөөр бичилд зарж байна. Үнэтэй л байна даа
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • BAGSH (43.228.129.150)
    ENE TUGULDURIIG 2 DUGAAR ANGID SUULGAAD SHALGALT UGCH CHADVAL AJLIIG NI HIILGEH
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.154)
    Ихх сонин юм байх юм зуд зурхан боллоо гээд л малчиддаа туслах бөөн юм болдог 1000 мал хэний хөрөнгө үү УБ тядуучууд өлсөөд өлбарч үхэх нь холгүй юм болж байна 1 л сүү 1 хонь ханьдивлаж байгаа малчин байна уу
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Л.НЭРГҮЙ (66.181.189.130)
    Бичиг үсгийн алдаа бол аль эрт хууль номгүй аман хүзүүн дээрээ хэтэрсэн шүүдээ,монголд хуульгүй юм энэ л байна,мал мах сүү цагаан идээний хувьд малчид үнээ нэмээгүй-ченжүүд иргэдийг шулаж байгаа,гаалийн Баатар дарга болсон үед сайн юм горьдоод яахав,намын бодлого нэг иймэрхүү л байнадаа.
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • хуучин малчин (202.179.31.51)
    за тэр тоо алдах яахав харин малчидад харин бодох юм их бии шүү мах, ноос ,арьс,шир, ноолуураа зах зээлийн үнээр зарчаад нэмж мөн хэмжээний урамшуулал авна тэтгэвэрт эрт гарна тэгсэн хирнээ мах сүүгээ өндөр үнээр зарна за бас яахав гэтэл монгол орон 66 сая малтай гэнэ гэтэл үнээгээ сааж хонь ямаа бол цаашаа сүү цагаан идээ борлуулдаг малчин эмэгтэй маш ховор гэх мэт олон дутуу зүйл малчдад маань байна аа байна
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн. Орлогын албан татвар хвар цаг аль эрт болсон.
      2018 оны 01 сарын 08
  • kkk (202.9.42.135)
    за болиоч дээ? тоо ч бодож чадахгүй. нэг хүнд 20 сая гаруй мал ногдоно гэсэн үг гэнэ шүү. тэнэгтэж өгөх юм аа, энэ сэтгүүлчинцрүүд
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
    • ядаж байхад
      ядаж байхад редактор, редакци ч гэж байхгүй, дураараа тууна ш дээ. 66 сая мал, 3 сая хүнд хуваахаар 20 гаруй сая гаргаад сууж байдаг энэ Төгөлдөр гэж арай л юм аа
      2018 оны 01 сарын 08
  • Зочин (202.179.18.49)
    Мал, махны үнийг төр засгаас дэмжлэгтэй бүлэглэл хийсвэрээр өсгөж байдаг юм!!! Тэд өөрсдөө ил харагдахгүй, ченж хэмээх дуракуудаар хар ажлаа гардан хийлгэдэг. Олон шат дамжлаг дамжих бүрт үнэ нь өссөөр нэмэгдэл ашиг нь бүлэглэлийн толгойлогч нарын халаасанд орж байдаг юм!!!! ХАА-н бирж нтр гэж ярьдаг боловч жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхгүй, зориуд оромдоод байгаа юм!!
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
    • Зочин
      ta yag uneniig kheljee......
      2018 оны 01 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 26 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 26 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 30 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 43 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 58 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 5 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 11 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 54 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 4 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК