Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Химийн хорт бодисын аюулд өртөхөөс хэрхэн урьдчилан сэрийлэх вэ

2018-1-09
0
ЖИРГЭХ

Өнөөгийн байдлаар дэлхийд 11 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь бидний ахуй амьдралд өдөр тутам ашиглагдаж байгаагаас 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг байна.

 

Химийн хортой бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ.

 

Химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ. Бид гэр орноо цэвэрлэх, үнэр дарах гэх мэт амьдрал ахуйдаа химийн аюултай, хортой бодисыг өдөр тутам хэрэглэдэг.

 

Химийн хортой болон аюултай бодис нь хүний бие организм, хүрээлэн буй орчинд удаан хугацааны туршид задрахгүйгээр тогтвортой хадгалагдаж, аажим нөлөөлсний уршигаар эмчлэгдэшгүй шинэ, аюултай өвчин дэгдээх, хүний удамшлын бүтцэд нөлөөлж, генийн өөрчлөлттэй хүүхэд төрөх гээд төсөөлөөгүй үр дүн авчирдгийг дэлхийн эрдэмтэд судалж тогтоосон. Химийн бодисоор ам, хамраараа амьсгалах, химийн бодист хүрсэн тохиолдолд хүнийг хордуулна.

 

Химийн хорт болон аюултай бодисын аюулд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

  • Амьдарч буй газартаа химийн бодисын осол гарч болох нөхцөл байгаа эсэхийг олж мэдэх;
  • Мэргэжлийн байгууллагын заавар, журам, мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн хүмүүсийн өгч буй зааварчилгааг дагах;
  • Гадаа байгаа бол ослын голомтын салхины дээр, тухайн газраас 500 метрээс хол зайтай зогсох;
  • Байран дотор байгаа бол цонхоо хааж, агааржуулагч, цахилгаан хэрэгслээ унтраах;
  • Байшингийнхаа хаалга, цонх, шал, тааз бүгдийг битүүлэх, таглаж, чигжих;
  • Бээлий, урт ханцуйтай цамц, оймс, өмд, гутал зэргийг өмсөж битүү хувцаслан биеийнхээ бүх хэсгийг хамгаалах;

 

Ослын дараа хэрхэн ажиллах вэ?

 

  • Мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагаас өгч буй зааварчилгаагаар ариутгал цэвэрлэгээнд хамрагдах
  • Хордсон байж болзошгүй хүнсний зүйлсийг хэрэглэхгүй байх

 

Ахуйн хүрээнд ашигладаг химийн бодисууд:

 

  • Цэвэрлэгээний бодис, арьс арчилгааны бүтээгдэхүүн
  • Хортон шавьжны хор, бордоо
  • Зай, сүүн гэрэл, чийдэн
  • Автомашины тос, тосолгооны шингэн
  • Ахуйн хэрэглээний хий
  • Будаг шингэлэгч бодис, толбо арилгагч

 

Ахуйн хэрэглээнд ашигладаг эдгээр бодисоос өөрсдийгөө хамгаалах шилдэг арга бол тухайн бүтээгдэхүүнийг хадгалах, хэрэглэхдээ зааврыг маш сайн уншиж, хэрэглэх, зөв хадгалах явдал юм.

 

Химийн аюултай бодис бүхий бүтээгдэхүүний заавар

 

 

Бидний хэрэглэдэг хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлс ихэвчлэн хуванцар савлагаатай байдаг.  Гэтэл хуванцар материал нь хүний биед сөргөөр нөлөөлөх “биспонел А” гэдэг хорт бодисыг их хэмжээгээр агуулдаг байна. Иймд хуванцар  саван дээрх дараах тэмдэглэгээгээр хоол, хүнсний зориулалтаар хэрэглэж болох эсэхийг таньж болно.

 

Судалгаагаар ус зөөж, хадгалдаг савны ариун цэвэр нийт өрхийнхэрэглэж буй савны хотод 78,1%, хөдөөд 50,4% нь тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэдэг байна.

 

“Усны чанар, ариун цэвэр” судалгаагаар Улаанбаатар хотын өрхийн 22.7% нь, хөдөөний өрхийн 54,8% нь металл саванд ундны усаа зөөж, хадгалдаг болохыг тогтоожээ.

 

Ус хадгалдаг хуванцар савнуудын (тосны канистр, том цэнхэр сав ) хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS  900:2005 үндэсний стандартад заасан хэмжээ (0.01 мг/л)-нээс  тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их байна.

 

Хоол хүнс, ус хадгалах зориулалтаар ашиглаж болох савнуудын тэмдэглэгээ            

 

 

Ахуйн химийн бодис ашиглах заавар

 

Аяга угаагч шингэн:Энэ шингэний найрлагад фосфат агуулагддаг. Энэ нь арьс цочроох ба их хэмжээгээр амьсгалахад хортой нэгдэл юм.

 

  • Плитка цэвэрлэгч: Үндсэн найрлага нь идэмхий натри (NaOH), идэмхий кали (KOH)юм. Эдгээр бодисууд нь идэмхий, түлэмхий шинж чанартай учир арьсыг цочрооно. Та энэ бодисыг ашиглах үедээ өрөөний агааржуулалтыг сайтар хийх, мөн түүний тоосонцор уураар амьсгалахгүй байх хэрэгтэй.

 

  • Шил цэвэрлэгч шингэн:Найрлаганд нь аммиак, изопропилийн спирт агуулагддаг ба эдгээр нь нүд, арьс, амьсгалын замын эрхтнийг цочрооно. Энэ шингэнийг их хэмжээгээр залгивал үхэлд хүргэх аюултай.

 

  • Шавьж устгагч хор:Найрлагад нь ихэвчлэн абартектин сульфурамид, трихлорфон, пропоксур, хлорпирифос зэрэг бодисуудыг агуулдаг. Эдгээр бодисууд нь хортой учир хүүхдээс хол байлгаж, гараараа хүрсэн тохиолдолд сайтар угааж ариутгах хэрэгтэй.

 

  • Бактерийн эсрэг цэвэрлэгч:Үндсэн найрлагад гадаргуугийн идэвхит бодис, пестицидийн төрлийн аммони болон усанд уусдаггүй фенолт нэгдлүүд ордог. Эдгээр химийн бодисууд нь нүд болон амьсгалын замын эрхтнийг цочроох аюултай тул хэрэглэх үедээ бээлий, амны хаалт зүүж байх хэрэгтэй.

 

  • Цайруулагч: Үндсэн найрлага нь натрийн гипорхлорид юм. Их хэмжээгээр хэрэглэж хордсон тохиолдолд бөөлжис хүрэх, огиулах, арьс үрэвсэх зэрэг шинж илэрнэ. Зарим аммиак агуулсан цэвэрлэгээний бодистой тохиолдолд урвал явагдаж хлорамин гэдэг хүргэж болзошгүй хортой нэгдэл үүсгэнэ.

 

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Эрдэнэ очир (66.181.161.112)
    Химийн бодис гэж юу вэ
    2023 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.169.66)
    Баярлалаа. Сайхан мэдээлэл байна.
    2022 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 26 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 26 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 30 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 43 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 58 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 5 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 11 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 54 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 4 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК