Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигатай тэмцэх газар шүүхэд хандахаа мэдэгдэв

2018-1-10
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар илт худал ташаа мэдээлэл тараасантай холбогдуулан тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

 

Удаа дараа худал ташаа мэдээлэл нийгэмд тарааж байна

 

Тэрээр “Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе.

 

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг унагаах зорилготойгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тарааж байна.

Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн этгээд дур зоргоороо аашлах гэсэн оролдлогыг нь хязгаарласан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг Авлигатай тэмцэх газар мөрдөж ажилладаг. Үүнийг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. Хаалттай байдал гэдгийг хаалга, үүд цоожилсноор хэмжихгүй. Авлигатай тэмцэх газар аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай бол өгч байгаа. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон гишүүдийг уулзах хүсэлт гаргахад нь тухай бүр хүлээн авч уулзаж байсан. Тодорхой жишээ дурдахад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзах үеэрээ “Манай олон нийтийн зөвлөлд олон янзын боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг болохоор хамаагүй асуудал ярихаар хов болгоод хэцүү байна. Тиймээс ганцаарчилж уулзъя” гээд бусад гишүүдээ муулан байж уулзсан байдаг. Энэ үедээ Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байсан. Тухайн үед юу ярьсан нь Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа. Д.Жигжиднямаагийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200173 дугаартай эрүүгийн хэргүүд үүсгээд прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

 

Авлигатай тэмцэх газрын төсөв жил дараалан буурч байгаа

 

“Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төгрөгийн төсвөөр шагнууллаа” гэх асуудал Г.Баасан ярьсан. Энэ бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн худлаа мэдээлэл юм. 2014 оноос хойш Авлигатай тэмцэх газартт батлагдаж ирсэн төсвийн мэдээллийг та бүхэн дэлгэцээс харна уу.

 

Авлигатай тэмцэх газрын  төсөв 2014 онд 15 тэрбум төгрөг байсан. Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно гэсэн заалт байсныг 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод 2015 оноос хойш жил дараалан тус газрын төсвийг бууруулан баталж ирсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын бие даасан, хараат бус байдалд нөлөөлсөн гэж олон улсын байгууллагын зүгээс шүүмжилж байсан. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар Авлигатай тэмцэх газрын 2018 оны төсөв, хөтөлбөрийн санхүүжилт нийлээд 14,8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтээр төрийн албан хаагч нарыг сургах, иргэний нийгэм, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигын эрсдлийг арилгах гэх мэт тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд маш тодорхой тусгасан байгаа.

 

Бидэнтэй хамтраад мэдээлэгчийг хамгаалах ёстой

 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл бол тэс 2 өөр ойлголт бөгөөд үүнийг ялгаж, салгаж ойлгох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хангалттай мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Манай байгууллагын цахим хуудсанд ороод харвал ойлгомжтой, тодорхой тайлбартай байгаа.

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.7.4-т, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4.15-д тусгасан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулах асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд зохион байгуулан явуулж байгаа ажил юм. Та бүхэн хуулийн болон хөтөлбөрийн заалтуудыг дэлгэцээс харж байна.

 

Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд Г.Баасан дарга шиг олон нийтийн төлөөллийн үүрэг маш чухал байдаг. Иргэдийг авлигыг үл тэвч, тэмц, мэдээл, хяна гэж уриалахын оронд эсрэгээр нь Авлигатай тэмцэх газарт юу ч өгөөд нэмэргүй гээд, олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгохоор НАХЯ-ны мэдээлэгч нар гэж нийтэд зарлаад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, Авлигатай тэмцэх газарт итгэх итгэлийг нь унтраасан үйлдэл гэж үзэж болохоор байна. Ямар эрх ашгийн төлөө ингэж яваад байгаа юм бол. Гэтэл өөрсдөө мэдээлэгч, шүгэл үлээгчийг дэмжих жил гэж зарлаад байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.

 

Гүжир гүтгэлгээ зогсоохыг шаардав

 

Г.Баасан нар нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн эрх, үүргийн хувиар мэдээлэл хийсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэхгүй байна. Тэд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн нэрийг барьж, илэрхий улс төрийн санаа, зорилгоор хараат бус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдож байна. Түүнчлэн Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлага, албан хаагчдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаа удаа дараагийн үйлдлээ таслан зогсоохыг Г.Баасанд анхааруулж байна.

 

Байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол Авлигатай тэмцэх газар байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Монгол Улсын шүүхэд хандахаа мэдэгдэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын тухай ярьсан асуудал өнөөдрийн мэдээлэлд хамаагүй. Өнөөдөр зөвхөн байгууллагын байр суурь илэрхийлж байна” гэж мэдэгдлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Солиор оо (182.160.3.96)
    Солиор оо. Та нарын ажлаа хийж чадахгүй. Хэвлэлийн бага хурал хийхээр өөр юм хийдгийн
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    өөрийн орны эрх зүйн орчинд авлигтай тэмцэх гэж зүтгэж бахйад тэр ажлыг дэмжээд явах ёстой Баасан авгай худал шоу хийхээ болих хэрэгтэй түүнийг шруфдэж байгаа их хурлын гишүүн байсан Оюунгэрэл болиоч ажил хийж байгаа хүнд алдаа байхыг үгүйсгэхгүй түүнийг засаад сайжирнуу гэхээс хэн нэгнийг зайлуулж ажил сайжрахгүй Баайсан Оюунгэр нарыг бодвол наад улсууд чинь хэргүүдийг яаж илрүүлэхээ мэддэг болсон хүмүүс олон нийтийн зөвлөл гээд байгаа хэрнээ олон нийт нь орж ажиллаж байгааг эсэргүүцэж байгаа Баасан Оюунгэрэл нарын үйлдэл улс төрийн захиалгатай ажил гэдэг нь харагдаж байна сонгуулиар хүн гүтгэж элдэв цуу яриа дэгдээж байсан улсуудыг томилсог ерөнхийлөгч энэ улсуудаа татаж ав наадуул чинь авлигтай тэмцхэд олон нийтийн дуу хоолой болж чадахгүй байна хувийнгтооцоо бодох зорли
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    АВЛИГТАЙ ТЭМЦХ ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЦУУЛНА ГЭЖ ЗААЧИХААЛ ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЦУУЛАХ ДЭД ЗБВЛБЛИЙГ БАЙГУУЛЛА ГЭЖ БААСАН АВГААЙ НИЙГЭМЭЭР НЭГ ШУУГАЙН ТАВИАД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГАЗАР БОЛГОНД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРЫН ГҮҮР БОЛОН ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ГИШҮҮДИЙГ ЯАГААД НҮД ҮЗҮҮРЛЭЭД БАЙГАА ЮМ ВЭ. ТЭД ХҮМҮС ЧИНЬ ОРОН НУТГАА АВЛИГААС АНГИД БАЙЛГАХАД ХҮЧ ХӨДӨЛМӨР ОЮУН УХААН ЗАРЦУУЛЖ ЯВАА ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛ БИЗДЭЭ
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.113.216)
    АТГ-ын ажил гэж юу бнаа? Хий сүржигнэдэг бас томчуудын дохио зангаагаар хөдөлдөг болохоос тэдний бузар булайг илчлэхээс айдаг газар. Та нарын хийж чаддаггүй ажлыг Баасан авгай хийчихэж чадаж бна гэлтэй. Тэгээд л яаран сандран мэдээ сэдээ хийж давхиад л...Тиймээс олон тооны хууль хүчнийхэн ажиллаж улсын хөрөнгийг гарздаж байгаа газар юм шиг.
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    АТГазрынхан ажлаа хий л дээ. Хүний ам хэлний бай болж байхын оронд
    2018 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 27 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 27 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 31 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 44 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 58 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 6 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 12 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 55 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 5 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК