Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өөрийнхөө хүсч байгаа амьдралын төлөө өнөөдрөөс хичээ

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

Амьдралын энгийн  философи гэж энэ л байх. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид өдөр бүр янз бүрийн мэдээнд дарагдсаар өнгөрдөг. Цахим ертөнцийн тал бүрийн энэ довтолгоонд автсаар сүүлдээ мэдээллээ ангилан салгаж хүлээн авахад төвөгтэй болдог тал бий. Зарим нь худал хуурмагийг нь ч үл ялгаж, мэдээлэлдээ автаж, өдөржин бухимдсаар өнгөрөх нь энүүхэнд. Тэгвэл хүнд хэрэгтэй, нэг нэгэндээ гэрэл гэгээ нэмсэн, урам хайрласан тийм мэдээллийг түлхүү хүргэж байвал өөрт хийгээд өрөөлд таатай мэт. Ингээд цахим ертөнцөөс шүүрдэж, нэгэн охины захидлыг та бүхэнд хүргэж байна. Хүн бүрт нэгийг бодуулах энэ захидал нэн түрүүнд залууст чухал болов уу гэж санасан юм. Уншаад ойлгоод, ухаарал авч, урагш алхвал болох нь тэр.

ЯПОНД 2 САЯ ТӨГРӨГНИЙ ТЭТГЭЛЭГТЭЙ СУРДАГ ОХИНЫ МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ХАНДАЖ БИЧСЭН ЗАХИДАЛ :

Би яг одоо Японы Токио хотод чамгүй нэр хүндтэй нэгэн их сургуулийнх нь номын санд суугаад бичиж сууна. Харин яг хоёр жилийн өмнөх энэ өдөр би Улаанбаатар хотын захын гэр хороололд ядруухан амьдралтай, таван ханатай гэрт амьдарч, галгүй хүйтэн гэрт англи хэлний шалгалтандаа бэлтгэж суужээ. Дөрвөлжин хээтэй цэнхэр цамц, эгчийн минь багадсан жийнсэн өмд хоёроос өөр гадуур гарахдаа өмсөх хувцасгүй, та бүгдийн ихэнх хүүхдүүдэд байгаа шиг интернэт компьютер, сургалтад суух төлбөр, барьж бэлтгэх номын аль аль нь байхгүй ч өдөр шөнөгүй бидний төлөө л гэж зүтгэх бурхан шиг аав ээжийгээ сайхан амьдруулахыг хүссэн чин сэтгэл, чадна гэж өөртөө итгэсэн итгэл хоёр минь л надад байжээ. Цагийн ажил хийж мөнгө олох гэж яваад азаар нэг хэвлэлийн компанид эх бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн юм. Ажил дээрээ хийх ёстой зүйлээ маш хурдтайгаар амжуулаад үлдсэн цагтаа интернэтээр хэрэгтэй мэдээллээ хайж олж, англи хэлний номнуудаа үнэгүй пдф-ээр татаж тэрийгээ хэвлэж аваад харьдаг байлаа. Энэ ажил хэдий цалин багатай байсан ч надад сурах боломж нээж өгсөн бурхны бэлэг байсан юм. Ингээд л би хэвлэж авсан номоо гэртээ хариад шөнөжин уншиж ажиллаж, шинэ үгнүүдзэ сурч, тархи толгойд хичээлээ л сайн хийх ёстой гэдгээс өөр бодол бодогддогүй байлаа. Тэгж хичээсний эцэст би элсэлтийн шалгалтаа өндөр дүнтэй өгч, энэ сургуулийнхаа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, элчин дээр ярилцлага өгөөд шинэ жилийн өмнөхөн хөтөлбөртөө тэнцсэн хариу авч байлаа. Бүх зардал, онгоцны тийзийг минь хүртэл бүгдийг цаанаас дааж, 2015 оны гуравдугаар сарын 5-нд би Япон гэж гайхалтай энэ улсад хөл тавьж байсан юм.
Тэр үед бүх л орчлон минийх болчихсон юм шиг, би өөрийн хувь заяагаа гартаа атгаж байгаа юм шиг хачин гайхалтай мэдрэмж төрж, хоолтой хоолгүй, даарч бээрч, нойргүй ядарч өнгөрүүлсэн өдөр хоногууд нүдний өмнүүр жирэлзээд л одоо энэ бүгд ард үлдсээн, чи чадлаа шүү дээ гэж өөртөө хэлсэн байсан даа.
Энэ группт байгаа миний үеийнхэн бас дүү нараараа би үнэхээр бахархаж байна. Гэхдээ хичээл номондоо санасандаа хүртэл амжилт олохгүй яаая доо гэж суугаа хүмүүс байгаа бол өөрийн туршлагаас хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Миний зөвлөгөөнүүд таны хандлагыг өөрчлөхөд бага ч болов тус болох байх гэж найдаж байна. Хүний хандлага өөрчлөгдсөн цагт бусад зүйлс ч мөн өөрчлөгддөг. Ингээд эхлэе.


НЭГТ: Хичээл номоо хийхэд нөхцөл бололцоо бүрдэхгүй байна сайн багшаар заалгамаар байдаг даанч төлбөр мөнгө нь алга гэх мэтээр түм буман шалтаг толгойд чинь эргэлдэж байна уу. Өөрийн сурч чадахгүй байгаа буруугаа бусад шалтгаан шалтгуудад тохоод сэтгэлээ хэсэг тайван байлгаж болох ч чиний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй, чи байгаа замынхаа хаана зогссон тэр газраа л байсан хэвээрээ л байх болно. Тэгэхээр хэцүү санагдсан болж бүтэхгүй санагдсан үедээ миний оронд тэр/хэцүү амьдралыг туулж том амжилтанд хүрсэн хэн нэгэн/ байсан бол энэ үед яах байсан бол гэж бод. Чамайг элдэв бодлоо толгойгоо дүүргээд гонгиноод сууж байх тэр хугацаанд өөр нэгэн байгаа боломж бололцоогоо ашиглаад хичээгээд сураад хүссэндээ хүрч байгаа гэдгийг байнга бод.


ХОЁРТ: Мөнгө битгий их бод. Хэдийгээр мөнгө ихтэй байвал асуудлуудыг шийдэж болох ч нэгэнт л чамд тэр мөнгө байхгүй байгаа бол тэрийг бодож цаг алдаж байхын оронд хийж болох, хийж чадах бүхнээ хий. "Чадах бүхнээ хий, Үлдсэнийг нь хувь заяандаа даатга" гэж эндхийн нэг гоё зүйр үг байдаг юм билээ. Тэгэхээр яг одоо хийж чадах бүхнээ хий.


ГУРАВТ: Өөрт байгаагаа битгий гол. Миний анзаарснаар сайн ном л олчихвол англи хэл сурчих юм шиг, өөрөө сайн сурч чадахгүй байгаагаа 200 300 мянгын үнэтэй ном авч чадахгүй байгаагаас л болж байгаа юм шиг боддог хүмүүс олон. Ном муу байснаас болж муу сурна гэж би хувьдаа боддоггүй. Сонингийн тасархай олж уншсаар байгаад бичиг үсэг сурсан тухай сонсож л байсан биз дээ. Тэгхээр өөрт чинь байгаа номнуудаа сайн нүд, үг үсэггүй бүгдийг нь толгойндоо хий. Тэгснийхээ дараа өөр ном авах тухай шинэ сайн ном хайх тухай бод. Ширээгээр чинь дүүрэн ном байхад өөр ном мөрөөдөж цагаа битгий гарзад.


ДӨРӨВТ: Миний хувьд listening хамгийн хэцүү байсан. Яагаад гэхээр би хэвлэж авсан номнууд дээрээ ажиллаж сурсан болохоор. Тэгээд чихээ онгойлгох хамгийн хэцүү даваа байлаа. Өөр олон боломж бололцоо байгаагүй учраас би англи саб-тай гурван кино двд дээр бичүүлж аваад дахин дахин үзсэн. зхлээд саб-аа харж үзээд сүүлрүүгээ огт саб-ыг харахгүй буруу харж суугаад үздэг байлаа. Чих нь онгойхгүй байгаа хүмүүс байвал туршаад үзээрэй. Боломжтой хүмүүс iptv-гээр зөндөөн гоё сувгууд үзэхэд кайфтайгаар давтана шүү дээ.


ЗА СҮҮЛЧИЙНХ БУЮУ ТАВТ: Ядуу бололцоогүй боломжгүй байгаа бол хувь заяандаа, аавдаа ээждээ, өөрийн амьдралдаа битгий гомд. Хичнээн гомдлоо гээд чи өөрчилж чадахгүй юм чинь. Тэрний оронд маргаашаа бүтээ. Өөрийн хүсч байгаа амьдралынхаа төлөө өнөөдөр хичээ. ӨНӨӨДРИЙН ЧИНИЙ ЗАЛХУУРАЛ, МАРГААШИЙН ЯДУУ ДУТУУ АМЬДРАЛЫГ БҮТЭЭНЭ. Өнөөдөр ядуу байгаа бол өчигдөрт очоод өөрчилж чадахгүй, харин маргааш ямар байх нь чиний гарт байгаа шүү!


Ядуу айлын зүдүү хүүхэд гэж гоочлуулж, хөлдсөн угаадастай гудамжаар нимгэн хувцасныхаа халаасанд бээрсэн гараа атгаад гүйж явсан царай муутай жижигхэн биетэй жирийн нэгэн монгол бор охин одоо дэлхийн их гүрэнд ирчихээд ээж ааваасаа 1 төгрөг ч гаргалгүйгээр бүх зардлаа сургуулиасаа гаргуулаад өөрөө өөрөөрөө бахархаад сууж байж болдог л юм байна. Та ч гэсэн хүссэндээ хүрээд ӨӨРӨӨРӨӨ БАХАРХААРАЙ ЗАЛУУСАА.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • монгол ээж (119.40.103.34)
    ухаантай чадалтай мундаг охинд баяр хүргэж улам их амжилт хүсье, өөрийн эрхгүй нулимс гарч бахархал төрлөө
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • juju (103.26.194.82)
    Uneheer saihan.mini duu uhaantai bna.Chamd sain saihaniig husie.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    8 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    8 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    8 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    9 цаг 4 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    9 цаг 11 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    9 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    12 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    12 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК