Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Малчид өвөлжөөний түрээсээр хөлжих болжээ

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

Зовлонд лам, зуданд нохой..., Энэ үгийг би ч, та ч хэлээгүй. Хэдэн зууны тэртээд өвөг дээдсийн ухааны царын илэрхийллийн ганцхан жишээ. Өнөөдөр энэ үгний үнэ цэнийг монголчууд бид алхам тутамдаа мэдэрч буй. Сүүлийн  хорин жил өвөл өнжилгүй хаалга тогшсон зуданд хотоо харлуулсан малчны амьдрал тогоо хөмрөхтэй ижил  орвонгоороо эргэхэд  харин хоточ банхар  арьсандаа багтахгүй болтлоо зоолох  нь бий.  Ийм дүр зураг бүхий амьдрал өнөө жил ч үргэлжлэхгүй гэх баталгаа алга.  Өвлийн дунд сар  дундаа орж, идэр есийн  жавар тачигнаад эхэлчихлээ.  Сүүлийн хэдэн өдөр зан сайтай байсан тэнгэрийн ааш өчигдөр оройноос муудаж, тэнгэрийн хаяагаар усан манан татсан байх нь жавар тачигнахын дохио биз ээ.  Араажаваар ч  цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээний хөгжим цаг тутамд л ёнгинох болж. Хотын бид ч яахав. Шугам хоолой нь хөлдөж аюул болдоггүй юм бол гудамж цастай байна, хэн арилгах болж байна гэх жижиг асуудалтай оволзсоор  нэг л мэдэхэд хавартай золгочихно. Харин малчид маань. Чих тавьж сураг сонсоод байх нь ээ, урьд жилүүдэд болж өнгөрсөн зуд, турханаас сургамж авсан  малчид тэнгэр, төр хоёрт  бус өөртөө найдах учиртайг ойлгов бололтой, янз нь. Засаг ноёдын хэнтэй нь ч уулзсан  “Өнгөрсөн жилийн зуд малчдад эрх биш  нэгийг ухааруулав бололтой. Зуншлага тааруу сумдын малчид малын тарга тэвээрэг алдагдахаас өмнө оторт гарцгаасан. Бид аль болох өвлийн хүйтнийг өөрсдийн хүч бололцоонд түшиглэн малын хорогдол багатайгаар давж гарна гэж бодож байгаа шүү”гэцгээж байгаад дүгнэлт хийвэл  хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна аа. 

Зовлонд лам, зуданд нохой...,

Харин урьд хожид дуулдаж байгаагүй байж болох ч юм шиг, үгүй ч байж мэдэх нэгэн бизнес зарим аймгуудад цэцэглэж  эхэлжээ. Тодруулж хэлбэл,  овсгоотой нэг нь  отрынхонд өвөлжөө, хаваржаагаа түрээсэлж мөнгө олдог болсон байна.  Ийм төрлийн бизнес өмнө нь далд хэлбэрээр малчид хоорондоо ханцуй дотроо яриад наймаалцдаг байсан бол одоо ил гарч тэрхүү бизнест нь сумын удирдлагууд хийгээд нэр нөлөөтэй хүмүүсээр өргөжсөн байх жишээтэй. Тиймээс өвөл өнөтэй болдог хангайн аймгийн сумдынхан  өвөлжөөний бизнес эрхлэгчид   өвс сайн ургадаг нөмөр нөөлөг бүхий уулын ам, энгэр бэлийг уралдан эзэн сууж, өвөлжөө, хаваржаа барин  отрынхонд 1-2 сая төгрөгөөр түрээсүүлдэг болжээ.  Жилийн жилд отор нүүдэл хийн бусдын нутагт тоонотоо дугуйлах уулын ам, малаа бэлчээх бэлчээр хайн нутгийн иргэдтэй буу шийдэмдээ тулдаг малчдын хувьд зарим талаар үүн шиг  зөв шийдэл үгүй бололтой. Тэгээд ч  бэлэн мөнгө байхгүй бол хоёр саяын үнэн дүнд дүйцэх хэмжээний малаар тооцоо хийж болох учраас тэр.  Хоёр сая гэдэг нь чухамдаа дөрвөн бодны наймаа аж. Эл бизнесийг аймгийн Засаг дарга нар ч  харилцан зөвшөөрч, малчдын асуудалд төрийн зүгээс оролцох нь утгагүй зүйл гэж үзэж байгаа аж. Нөгөө өнцгөөс аваад үзвэл энэхүү бизнесийг хорих эс бөгөөс дэмжих хууль эрх зүйн зүйл заалт байдаггүй юм байна.

Яагаад гэвэл нэгдүгээрт, Үндсэн хуульд мал төрийн өмч гээд заасан. Хоёрт гэвэл, тухайн өвөлжөө, хаваржаа нэгэнт хувь хүний эзэмшилд шилжчихсэн, түүнийгээ тодорхой хугацаанд эзэмших гэрээг сумын Засаг даргатай  байгуулсан  байдаг тул тухайн хүн өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх нь өрөөл бусдад хамаагүй юм билээ. Тэгээд ч нутаг дэвсгэрт нь отор хийж буй өөр аймаг сумын мал, малчнаас тухайн сум, баг малын хөлийн татвар авах учиртай. Оторчид ч бусдын нутагт өвөлжиж, малын бэлчээр ашигласныхаа төлбөрийг сум, багт нь төлөх ёстой гэж ойлгоно. Харин энэ бүхэн  одоо хэн овсгоотой нэгний бусдаас өрсөн эрхлэх  бизнес болон  хувирч. Нөгөөтэйгүүр, наргиа  юм шиг хирнээ  бодит амьдралаас урган гарч байгаа мэдээлэл бол  оторчид отор хийж байгаа аймаг, сумаасаа бэр буулган авч нутгийн эзэдтэй худ ураг барилцан тэднийхээ нэр нүүрээр дуртай газраа тоонотоо дугуйлан тааваараа амьдрах болж. Түүнчлэн зарим малчдад отрынхныг ашиглан эдийн засгийн зарлагагүйгээр  малынхаа үүлдэр угсааг сайжруулаад авах аятай нөхцөл ч бүрддэг юм байх. Энэ талаар Засаг дарга нартай санал солилцоход тийм зүйл байхгүй гээгүй ч “үнэн” төдөн төгрөгийн ханштай байдаг гээд жишээ татан хэлэх хүн гараагүй. Харин Завхан аймгийн Засаг дарга л “Манай аймгийн малчид сүүлийн хэдэн жил зуданд өртөн жил бүр л Архангай, Хөвсгөл,Баянхонгор аймгийн нутагт отроор  өвөлжиж, хаварждаг. Нутгийн иргэд энэ нь яаж таатай санагдахав. Харин өнгөрсөн жилээс өвөлжөө, хаваржаагаа үнэлдэг болсон байна лээ. Зөв. Малын хөлөөр их хэмжээний га талбай эвдэгдэж, түүнээс болж  бэлчээрийн даац алдагддаг. Урьд нь малчид тухайн багийн хөгжлийн санд хэдэн төгрөг төлөөд л отор хийдэг байлаа. Харин үүнд нь нутгийн малчид дургүйцэж, бэлчээр, усаа булаалцалдан өөр хоорондоо муудалцаж сүйд болдог байсныг бид мэднэ. Одоо түрээсэлж, багийн Засаг даргатай бус тухайн нутгийн эзэнтэй тохиролцож үнэ ханшаа төлдөг болсноор хэрүүл тэмцэл, гадуурхдаг байдал үгүй болсон сайн талтай. Зарим малчны хувьд энэ арга чинь малтай болох арга. Зуднаар хотоо харлуулсан малчид өрөөл бусдад өвөлжөө, хаваржаагаа түрээслүүлснээр амьжиргаа залгуулах малтай болох  арга нь” гэсэн юм. Одоо уншигч таны саналыг сонсоё.

      

Ч.Чулуунцэцэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    8 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    8 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    8 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    9 цаг 3 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    9 цаг 11 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    9 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    12 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    12 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК