Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Токио-2020 багийн ахлагч Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрээр мөн “Алтай холдинг” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм. 

 

-Танд шинэ оны мэнд хүргэе. Та одоо ямар ажил алба хашиж байна вэ. 2018 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулж болох уу?

-Танд, бас танай сайтыг уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Би “Скайтел” групп болон Е-март компанийнхаа ТУЗ-ийн даргаар ажилладаг. Бас МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Токио-2020 багийн ахлагчийн сонгуульт албатай. Олимпийн хорооныхоо олон улсын харилцааг сайжруулах тал дээр илүү анхаарал хандуулж ажилладаг. Олон улсын хэмжээнд амжилт гаргасан Монголынхоо тамирчидтай уулзаж, тэдэнтэй санал бодлоо солилцдог. Олон улсын олимпийн хорооныхонтой холбоотой байдаг учир Монголынхоо тамирчид, дасгалжуулагчдыг олон улсын холбоод, зөвлөлд оруулах, тодорхой алба хашихад холбож өгөх юмсан гэж их боддог. Ийм холбоо, харилцаа Монголын спортын хөгжилд их хувь нэмэр болно. Жишээ нь Харвардын манай ангийн найз, хоккейн тамирчин Angela Ruggiero Олон улсын олимпын хорооны гишүүн буюу ОУОХ-ны тамирчдын комиссын даргын алба хашдаг. Би найзаасаа “ОУОХ-ны тамирчдын комисст манай Монголын тамирчдаас оруулах боломж байна уу” гэж асуусан. “Мэдээж боломж байна, англи хэл сайтай байх шаардлагатай” гэж хэлсэн. Ер нь ийм боломжууд байдаг, түүнийг ашиглахын тулд хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй гэж хэлснийг нь дамжуулсан. Сүүлд, Рио-гийн олимпийн медальтан Д.Сумъяа, Д.Отгондалай нартай уулзахдаа “2020 оны олимпийн дараа сонирхвол ОУОХ-ны иймэрхүү сонгуульт албанд өрсөлдөх боломж байдаг юм байна, гэхдээ англи хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй юм байна гэж хэлсэн” гэдгийг дамжуулсан. ОУОХ-ны бодлого бол жендерийн тэгш байдалд ихээхэн анхаарал хандуулдаг учраас эмэгтэй тамирчдад илүү боломж нээгддэг

 

-Д.Сумъяа, Д.Отгондалай нарын хувьд хувьд 2020 оны олимпийн амжилт нь чухал, арай холын зорилго тулгачихсан юм биш үү?

 

2/7 -Тамирчин хүн, тэр тусмаа манай олимпийн медальтнуудын хувьд гаргасан амжилтаараа дэлхийд нэрээ дуурсгасан хүнд энэ бол давхар ачаа болохгүй байх гэж бодож байна. Тэгээд ч аливаа зүйлийг 5-10 жилээр давхар харж, төлөвлөж байх нь зөв гэж би боддог. Жишээ нь, бид 2022 оны өвлийн олимпийн бэлтгэлд шаардлагатай дэд бүтцээ бэлтгэх талаар одооноос санаа тавьж, яриа хэлцэл хийж эхлээд байгаа. Би сая БНСУ-д болох Pyeongchang-2018 өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Kim Jaeyoul -тай уулзахдаа “Манай улсад өвлийн спортын дэд бүтэц сайн биш учраас өвлийн спортын төрөл хөгжөөгүй байна, энэ төрөлд дэмжлэг авах талаар ярилцсан. Тэгэхэд БНХАУ-д 2022 онд өвлийн олимп зохион байгуулах тул тэдэнтэй сайн ярилцах хэрэгтэй гэж зөвлөж байна лээ. Харин бид 2022 оныг хүлээхгүйгээр 2018 оны БНСУ-д зохион байгуулагдах өвлийн олимп дууссаны дараа дэд бүтцээсээ Монголд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа. Манай улсад өвөл хүйтэн болдог учир өвлийн спортоо сайн дэмжвэл амжилт гаргах бололцоотой гэж боддог.

 

 

-Солонгос гэснээс Та сая Солонгосын алдартай Big Bang хамтлагийн дуучин Seungri -тай уулзсан байсан. Юу ярилцсан бэ?

-Намайг АНУ-д сурч байхад манай нэг найз Justin Bieber, Gangnam style-ийн PSY гэх зэрэг олон хамтлаг дуучдын менежментийг хийдэг Scooter Braun гэдэг хүний компанитай танилцуулж байсан юм. Тэднийхтэй Солонгосын YG групп хамтарч ажилладаг юм билээ. Тэгээд л найзуудын шугамаар танилцсан. Хааяа YG группийнхэнтэй уулзаж, Солонгос Монголын хооронд яаж контент хийх үү, бид нарт Скай медиа, Стар ТВ гэх мэт медиа бизнес байгаа гэдгээ ярьсан. Тэгсэн тэр хүн YG group -ийн саяхан шинээр байгуулагдсан охин компани нь Seungri -тай хамтран ажиллаж байгаа, дараа тэгж байгаад танилцуулна гэж хэлж байсан. Тэгээд бид сая найзуудаа Монголоос ирэх үеэр хамт уулзаж, оройн хоол идэнгээ олон зүйлийн талаар ярилцсан. Монголд очих сонирхолтой байгаагаа ч хэлж байна лээ. Бидний хувьд зургаа, долдугаар сард Монголд ирээрэй гэж урьсан. Дуучин Болд Seungri хоёр хамтарсан уран бүтээл хийх талаар ярьсан шүү.

 

Таныг саяхан гадаадад компани байгуулсан, оффшор данстай гэж нэг хэсэг ярилаа. Энэ талаар тайлбар өгч болох уу?

 

-Монголдоо хөрөнгө оруулалт татахыг оролдох нь энгийн эрүүл асуудал гэж бодож байгаа. Би гадаадад олон улсын хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байсан. Эхлээд Morgan Stanley, дараа нь Blackstone гээд Америкийн хамгийн том хувийн хөрөнгө оруулалтын компанид дадлага хийж байсан. Миний бодлоор гаднын байгууллагуудаас Монгол улсдаа хөрөнгө оруулалт татах нь зөв юм. Тиймээс би улсдаа хөрөнгө оруулалт татах зорилгоор компани, хөрөнгө оруулалтын сан нээе гэж бодож байсан ч бүтээгүй. Ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй, дансгүй нэг компани нээгээд удалгүй хаагдсан. Тэр үед зав ч бага байлаа.

 

Том компаниуд гаднаас хөрөнгө оруулж байж ажлын байр олноор бий болж, Монголын эдийн засаг урагшилна.Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, утаа зэрэг бүхий л асуудал шийдэгдэнэ гэж боддог. Яг нэг асуудлаас болж Монгол улс маань өнөөдрийн ийм байдалд хүрээгүй. Суурь асуудал бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт багассан, ядуурал ихэссэн байна. Үүнийг засах арга бол хөрөнгө оруулалт татаж, эрүүл мэнд, боловсролын салбаруудаа сайжруулах юм. Монголд Норвеги юм уу Сингапур шиг хөрөнгө оруулалтын сан байх хэрэгтэй гэж боддог. Энэ улсууд бол зөв хөрөнгө оруулалт хийсний үр дүнд одоо иргэн болгон нь 1 сая ам.доллартай тэнцэх тэтгэврийн сангийн мөнгөтэй байна. Ийм санг хувийн салбараас гадаадын хөрөнгө оруулагч татаад ч хийх боломжтой. Тэгээд тэр хөрөнгө нь Монголд зөв хөрөнгө оруулалт болох юм бол манай эдийн засаг, ДНБ бүгд өснө.

 

Миний аав улс төрд байдаг болохоор миний талаар хар пи-ар гаргасан байх. Гэхдээ би олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшсэн болохоор үүнийгээ ашиглаад Монголдоо үр өгөөжтэй, ач холбогдолтой, зөв ажлуудыг эхлүүлж хийх юмсан гэж бодож, хичээж явдаг. Намайг Харвардад сурч байхад сургалтын хөтөлбөрт нь 5 хүүхдийг нэг баг болгон компани байгуулж, компаниа амжилттай удирдаж авч явах талаар хичээл хүртэл ордог байсан. Би одоо Скайтел болон Е-мартын ажлынхаа хажуугаар шинэ санаанууд, шинэ боломжуудыг эрэлхийлэн хайж, бодож байгаа. Гаднын жишээ авах бас буруугүй л байх. Бид хэт популизм руу явах гээд байна гэж бодогддог. Хүмүүс нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ мэдээллийнхээ үнэн бодит байдал, нийгмийн үр өгөөжийг сайн бодох хэрэгтэй санагддаг. Одоо манайд бол нэг тийм фильтргүй популизм хийх гээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ ард түмэн маань ухаантай болохоор ялгаж салгаж ойлгодог байх.

 

-Ер нь танай гэр бүлийнхний хувьцааг нь эзэмшдэг “Алтай холдинг” ер нь хэр том компани вэ?

 

-Босгосон бизнес, улсад төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бий болгосон ажлын байрыг харьцуулж харвал том компани. 2017 онд гэхэд татвар, нийгмийн даатгалын шимтгэлээр улсад 20 шахам тэрбум төгрөг төлсөн. Энэ нь өдөрт бараг 55 сая төгрөг улсад төлдөг гэсэн үг л дээ. 3000 шахам хүнийг ажлын байраар хангаж байна. Ер нь “Алтай холдинг” бол аавыг улс төрд орохоос өмнө томорчихсон, монголчуудад танигдсан компани. Аав 2000 онд улс төрд орсон, Алтай холдингийг 1992 онд байгуулсан. Аавыг улс төрд орсноос хойш энэ компанийг мэргэжлийн менежерүүд удирдаж байгаа. Энэ хугацаанд цар хүрээ нь өргөжиж, харилцаа холбоо, Ай-Ти гэх мэтийн салбарт хөрөнгө оруулсан. Алтай холдингийн хамт олны хамгийн сүүлийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл гэвэл Е-март дэлгүүр байна. Энэ бол 90 хувийн Монголын хөрөнгө оруулалттай үндэсний компани. Солонгосоос худалдааны хамгийн дэвшилтэт технологи, мэдээлэл, мэдлэг оруулж ирж олон нийтэд аль болох тааламжтай, орчин үеийн үйлчилгээг харьцангуй хямд үнээр хүргэж чадсан учраас 2017 оны Блүүмбэрг авардсын хамгийн шилдэг аж ахуйн нэгжийн шагнал хүртсэн. Манай компани өнөөдөр улсад татвар, нийгмийн даатгалын шимтгэлээр жилдээ 20 тэрбум шахам төгрөг төлж байна гэдэг бол “Алтай холдинг”-ийн бүтэн 25 жилийн хөдөлмөр, тэнд ажиллаж байгаа үе үеийн хамт олны амжилтын түүх юм.

 

-Таны ярианаас та эрүүл мэнд, боловсрол, медиа гээд их олон зүйл сонирхож байх шиг байна. Таны хувьд яг аль нь хамгийн чухал вэ?

 

-Бүгдээрээ чухал. Төр засаг хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэнд хоёрыг хөгжүүлэх нь чухал. Израилийн технологи, систем бол их мундаг юм байна лээ . Start-up nation гээд номыг залуучуудаа уншаарай гэж хэлмээр байна. Сая нэг хүнээс сонсоход, Солонгосын 10 жилийн боловсролын системийн бодлого нь хүртэл Израйлын систем дээр үндэслэсэн юм байна лээ. Бид ийм сайн жишээнээс суралцаад хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог. Эрүүл мэндийн систем хүн бүрт хамгийн чухал. Миний хоёр өвөө хоёулаа, бас манай аавын ээж эмч нар. Насаараа хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж, эрүүл мэндийн салбарт зүтгэсэн хүмүүс. Монгол Улсын гавьяат эмч нар. Миний өвөр дээр нь өссөн Долгор эмээ маань багш байсан. Тэд маань Дундговь, Сүхбаатар аймгийн хүмүүс л дээ. Тэгэхээр би эрүүл мэнд, боловсролын салбарыг багаасаа гадарладаг, энэ салбарынхны ажлын онцлог, жаргал зовлонг өөрийнхөө хэмжээнд мэддэг, мэдэрч өссөн л дөө. Тийм учраас би энэ хоёр салбарт яаж хувь нэмрээ оруулах вэ гэж байнга бодож явдаг. Болдог бол нэг сайн эмнэлэг баръя, эсвэл нярай хүүхдийн нэг сайхан тасаг засварлаж өгөх юмсан гэж бодох л юм. Сая бас хэдэн сар гэр бүлд маань эрүүл мэндийн асуудал гараад хэцүү л байлаа. Ер нь хүн бүрийн хамгийн үнэт зүйл бол эрүүл мэнд, хайртай хүмүүсээ эрүүл амьдруулахын төлөө чадах бүхнээ, байгаа бүхнээ зориулах ёстой. Улс ч мөн адил. Ард түмэн эрүүл энх байж л хөдөлмөрлөнө, бүтээнэ, улс орон хөгжинө. 

 

-Одоо Монголд эрүүл мэндийн хамгийн “том дайсан” нь утаа болоод байна. Утааг яаж арилгах талаар танд шийдэл байна уу?

 

-Хэдэн жилийн өмнө Aspen Institute-д байдаг нэг танил маань хэлж байсан юм. “Та нар Рио Тинто гэж ийм том хөрөнгө оруулагчтай байж тэднийг нийгмийн асуудал дээрээ анхаарлыг нь сайн хандуулж ашиглах хэрэгтэй. Тэр компаниар дүүрэг, аймаг бүртээ зөвхөн нийгмийн асуудалд туслуулдаг, хөрөнгө оруулдаг байхаар тохирох хэрэгтэй” гэж. Энэ зөв байх, утааны асуудлыг шийдэхэд Рио Тинто-гийн тусламж дэмжлэгийг авах талаар ярилцах санал тавих хэрэгтэй. Энэ бол илүү бодитой шийдэл, дорвитой хөрөнгө оруулалт болно. Одоо утаа гэж энэ гамшгийг давах нь ганц төрийн үүрэг биш болсон. Нийгмийн энэ том асуудал дээр төр, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Жишээ нь, шилдэг татвар төлдөг 100 компаниа 9 дүүрэг дээрээ хуваагаад л утаа арилгах үүрэг өгч, үр дүнгээр нь төрөөс хөнгөлөлт дэмжлэг үзүүлж яагаад болохгүй гэж. Зэрэгцээд 8 хувийн ипотекийн зээлээр орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Аль болох цаг хожиж утаанаасаа хурдан салахын тул ипотекийн зээлийг хүүг 8 хувиас буулгаж, амьдралын чанарт нь тааруулан 2-4 хувиар өгч ч болох юм. Тодорхой хугацаанд хүүгүйгээр өгч ч болмоор санагддаг. Үүнтэй холбоотой төсвийн алдагдал нь богино хугацаанд л үргэлжлэх байх. Гэхдээ үүнийг ирээдүйд гарах эрүүл мэндийн нэмэлт зардлаасаа хасч байна гэж нэг талаар ойлгож болох юм. Бразил, Энэтхэг зэрэг улсуудад бол түрээсийн тэтгэмж, татаас байдаг. Амжилттай болсон олон улсын ийм туршлагуудаас суралцаж, тухайн хотуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байх аа. Ах дүү хотууд гээд байдаг, тэгвэл утаа, орон сууц, эрүүл мэнд боловсролын асуудлыг шийдсэн хотуудтай ах дүү шиг түншилж, туршлагаас нь суралцах хэрэгтэй санагдах юм. Хамгийн гол нь нэг ч болов айлыг хурдан орон сууцанд оруулах нь нийт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг ойлгож хөдлөх хэрэгтэй, ашиг бол хоёрдугаар асуудал. Сингапурын тод жишээ байна. Одоо орон сууц өмчлөлийн хувь нь 90-ээс дээш гарсан. Одоо манай улсад байдаг Хүний хөгжлийн сан шиг Central Provident Fund гэж урт хугацааны хуримтлалын сан иргэн бүрд бүрдүүлж байж орон сууцны урьдчилгаа төлбөр, боловсрол, эрүүл мэндийн төлбөрийн асуудлыг шийдсэн байгаа юм. Одоо утаанаас салах нь төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын үүрэг, хамтын зүтгэл болсон. Төр засаг солигдох бүрт нийгмийн том асуудлуудыг шийдэх бодлого дагаж солигдоод байдаг нь буруу гэж боддог. Хамгийн багадаа 5-10 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд утаа, орон сууц, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн томоохон асуудлуудаа дорвитой шийдэж чадна. Түүнээс бус, өвлийн гурван сард, эсвэл жилийн бүрийн зөвхөн өвөл нь л утаатайгаа тэмцээд шийднэ гэж байхгүй. 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.itoim.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (182.160.32.72)
    Зөвөө зөв хэдэн өвөл энэ утаатай цуг байхав дээ одооноос эртхэн шийдсэн нь зөв аргагүй гадаадад сурсан хүн гэдгээрээ зөвөөр сэтгэж чадаж байна.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    үнэн төр утааг багасгажх гэж мөнгө идэж байхаар хувийн компаниудад үүрэг болгосон нь дээр эхлээд өөрсдийн мөнгөөр босгоод дараа нь хүнд хэрэгтэй болвол мөнгийг нь өгөх хэрэгтэй
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (222.129.240.179)
    Mangar batsaan
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (175.211.79.96)
    Ene bid 2 n bosgoh gej uy bhav dee.Altai holding kompani maani ehelj ulger jisheeg uzuulj dorvitoi horongo oruulaltig utaani esreg gargah bh gej haraj baiya
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (175.211.79.96)
    Ene bid 2 n bosgoh gej uy bhav dee.Altai holding kompani maani ehelj ulger jisheeg uzuulj dorvitoi horongo oruulaltig utaani esreg gargah bh gej haraj baiya
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.88)
    Бас боддог л бодол.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Улс төрд орохоос өмнө бизнесээ босгосон гэж зөв тодотгож хэлсэн байна шүү.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Монгол залуус ухаантай болжээ одоо яриагаа бодит ажил хэрэг болгох тал дээр сайн ажиллаарай!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Gadaadad sursan zaluu hun argagui uuruur setgej baina, delgerengui yariltsval sonirholtoi shiidel sanaa devshuulsen baina
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.39.141.17)
    naiz mi giin bugs vnerlegch duuchin geh gunshaa bold . bas utaa buuruulahad oroltsoh yum uu .?? hahaha
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.39.141.17)
    ard tvmnii halaas segserch bvhniig deeremden huu hamaj opshordson . oyungerel chavgants . unuudur ashiggvi ajillaj bn geed booj vhej bosoo oroolon bolj bn . yasan huurhun yum yridag zolig ve chi . ? ard tvmniig huurdag aliban chutgur etsegiin sanaa ene zulbasagt nevt vnertej bn .
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.39.141.17)
    ard tvmnii halaas segserch bvhniig deeremden huu hamaj opshordson . oyungerel chavgants . unuudur ashiggvi ajillaj bn geed booj vhej bosoo oroolon bolj bn . yasan huurhun yum yridag zolig ve chi . ? ard tvmniig huurdag aliban chutgur etsegiin sanaa ene zulbasagt nevt vnertej bn .
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.39.141.17)
    chinii etsegiin buyanaar mongolchuud hairtai bvhnee aldaj yduurch hoosorch harin heden hvvr shataagchdiig mungjvvlej bayjuulah sanhvvjvvleh shivdee . hairt etseg chin .
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Гиймаа (66.181.181.230)
    8ийн зээлийн хүү буурах, эсвэл хүүгүй болговол гэр хороололд байгаа айлууд гэхээсээ илүүтэй нэгэнт зээлээ аваадибайрандаа амьдарч байгаа айлууд хүүгээ бууруулах, эсвэл хүүгүй болгохоор ачаалал үүсгэнэ. Энэ боломжгүй шийл бна даа
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.113.203)
    9 duiurgee snildeg tatbar tologcn nert hubaaj ajilllullna gedeg zob snuu, gehdee dan oron suutsjuulna gebel buruu, hun aminhaa hagasiig 4 uuliin dund hasnaad ondor baisnin bariad baina gedeg uhaalag bisn, ersdliig tootsoh heregtei, harin Ulaanbaatariin daguul hotuud bolon Tob aimgiin zalgaa hotuudad suurisnliin bus bii bolgoj ded butsniig ni ulsaas sniidej ogbol zob, namhan baisnin barih heregtei, aminii oron snuutsnii horoolliig iheer bii bolgo, hotoos garcn bgaa zamuudiig orgotgon sninecnil
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • hutsaa (185.39.141.17)
    baga doromjilooroi muu hulgaichiin opshoorchnii zulbasga aa . chinii estegiin buyanaar . uls oron min svirch bn . lalaraa . chinii etseg . selbe goliig ynzlana geed hudlaa 1 traktor oruulj shavartai ni hutgaj hayaad ulsaas 20 ter bumiig gudarch tonilson shvvdee . i odoo genet zulbasagniihaa arisaar eldev uhuulag taraaj ard tvmniig doromjilsoor . mongold chamaas uur eh oronch 1000 1000 zaluus chinii etsegt bvhnee deeremdvvleed zovj bn .. odoo ard tvmend bolomjiig ni vldee . lalaraa
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • нийгмээ зас (103.212.119.100)
    чадахгүй. хаана байгаа юм бонд авч идээд улсаа хөгжүүлнэ гэсэн. мөнгө идэх л арга ш дээ. шинжлэх ухаанаар уул нь шийдэх ёстой.гэхдээ одоогийн тогтолцоо нь бас мөнгийг нь сайд, газрын дарга нь идчихдэг юм. нийгмийн гажуудал чинь утаа болчихоод байна.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    8 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    8 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    8 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    9 цаг 3 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    9 цаг 11 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    9 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    12 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    12 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК