Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Данхайсан том төрийн албадууд

2018-1-17
0
ЖИРГЭХ

 

Нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэж хоёр өдөр сахиад барсангүй. Туслах нь бололтой годогносон охин “Дарга ажил ихтэй, хүнтэй уулзах завгүй яваа” гээд халгаадаггүй. Гэтэл тийм их дуусч дундардаггүй ажилтай Төрийн нарийн бичгийн дарга ажил үйлсээрээ цойлж байх учиртайсан. Гэтэл мань эрийн талаар тийм ч гялайж гялтайх юм сонсогдохгүй л байгаа юм. Энүүхнээс олон салаа бодол хөврөн урсаж байна. Эрхэм Төрийн нарийний өрөөний хаалгыг сахин сууж байхад тархи толгойд олон янзын гурвалжин, дөрвөлжин бодол чихэлдэн харваж байгаа юм.  
Бодоод байхнээ Монголчууд бид ихээхэн дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг, “Илжиг модон хударгандаа дуртай, нохой зодуулсан эзэндээ янаг” гэдэг шиг үг дуугүй чимээгүйхэн дагаж, дарга нарыг царайчлан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн болж байх шиг.

 

Өөр улс үндэстнүүд татвар өөрчлөх, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх жижигхэн хөдөлгөөнд л дэрхийн босдог. Германы дэлгүүрт гуравхан хоног банан тасрaхад л төрөө хөмрүүлнэ гэх юм билээ. Гэтэл Улаанбаатарчууд хэдхэн хоногийн өмнө болсон бензин шатахууны үнийн өсөлтийг өнөөдөр чимээгүйхэн дагаж, “Хүнсний бараанууд л багахан шиг үнээ нэмээсэй” гэсэншүү юм ярилцаад л сажилцгааж явна.

Гэтэл Улаанбаатарт хамгийн том барилгуудтай, хамгийн олон хүн хүчтэй, төрийн нэрийн өмнөөс цэрэгжсэн формтой, хүмүүстэй дээрэнгүй харьцаж, байгалиас заяасан адгууслаг араншингаараа кайф авч ажилладаг ажил мэргэжил “Борооны дараах мөөг” шиг л толгойгоо өндийлгөж байна.

Тэд бол цагдаа, шүүх, прокурор, хяналт шалгалтын байгууллагууд, татварын газрууд билээ. Төрийн яамд нь бодлого, шийдвэрээрээ өрсөлдөхөөсөө илүүтэй  том том барилгаараа өрсөлдөж, тэдгээртээ багтаж ядан язганалдаж байна. Тэд монголын армиас олон дахин том, илүү хүчирхэг, илүү олон хуулиар зэвсэглэжээ.

 

Тэдгээр хууль хүчний багтаж ядсан олон байгууллагууд нь монголын ард түмнийг харийн дайснаас хамгаалахгүй, дээрэмчин, луйварчин, хулгайч, авилгачдаас авран хамгаалахдаа өөрийн үзэмжээр хандаж, ааш муутай хойд эхийн сэтгэлээр  ард түмнээ зэрэг дэвээр дугаарлана. Татварчид асар том хулгайчдаас холуур явж, уул уурхай, алтчин, барилга, шатахууны олигархийн өмнө толгой гудайлган шарвалзана.

Харин тэд жижиг үйлдвэрлэгч, жирийн иргэд, ТҮЦ ажиллуулдаг хүмүүст ёстой л эр бяраа үзүүлж, толгойг нь хяргачих шахна.

Муу нэртэй социалист нийгэмд хамгийн том барилгууд сургууль, эмнэлэг байсан бол өнөөгийн монголд цагдаа, шүүх, хяналт татварын газрууд. Мөрдөн байцаах газрууд, АТГ, дүүргүүдийн шүүх, прокурорууд, татварын газрууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, шоронгууд улам л томорч Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нарын байгуулсан Хууль сахиулах Их сургуульд тэр талын ирээдүйн хүчнүүд нь багтаж ядан бужигналдаж байна. Жижиг монголд юу их вэ. Гудамжаар дүүрэн шар эрээн хантаазтай цагдаа нар. Улаанбаатар хотын төсвийг Э.Бат-Үүл нар яаж баян болгосон билээ. Замын цагдаа, машин ачигчдаар л баяжуулсан. Тэдний сайн туршлагыг өнөөдрийн Су.Батболдтон гайгүй сайн үргэлжлүүлж яваа.

 

Энэ төр засаг хамгийн том дээрмүүд хийх шийдвэр гаргаж байхад монголчууд “Оффшорын мөнгийг оруулаад ирээч” хэмээн хэчнээн гуйгаад ч бүтэхгүй, чадахгүй, нотлохгүй, нотолсон ч нарийн арга, хамгаалалт, мөнгөтэй 20-30 амьтны эсрэг жагсаад жагсаад ямар ч үр дүнгүй.

Догшин Иван хааны үед Оросууд сахал ургуулсны татвар, сахал ургуулаагүйн татвар гэж зэрэг авдаг байсан шиг Улаанбаатарт хурдан явбал торгууль, удаан явбал торгууль, зогсвол торгууль, зогсоол барихад татварын мөнгөнөөс зарцуулаагүй байж машин ачсаны дээрэм, урд өдөр нь шинэ жил тэмдэглэснийг  үүрээр ангуучлан үлээлгэдэг шинэ аргачилал, булангийн ард жирийн иргэдийн машиныг отож ангуучлах маневр зэргээс асар их төсөв бүрдүүлдэг шинэ технологи хүчээ авав.

Төр засаг нь татварын нэмэгдлээр хамаг нийтээр нь дээрэмдэж, цалинг нь хугасалж байхад ган ч хийхгүй, мөн ч тэвчээртэй гүргэр ард түмэн бол Монголчууд.

Товчхондоо Монгол монголчуудынх биш ноходын орон болж байна. Толгой дээрээ алуурчин, авилгач, хулгайч, дээрэмчид, хятадын ач, зээ нарыг залаад гудмаар дүүрсэн цагдаа нарт торгуулаад л "Угаадсаа гиншигнэн долоох зодуурын нохой" болсон мэт л санагдана.

Өнөөх дуусдаггүй ажилтай Төрийн нарийн өнөөдөр бас л бараагаа харуулахгүй бололтой. Явъя даа. Данхайсан том төрийн өмнө дахиад л хүчгүйдлээ гэж.

Д.Түвшин

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (203.91.118.180)
    төр цагдаа хоёроо хүндэлдэггүй хүн ямар байх нь тодорхой.нийгмийн илүүдэл байлгүй дээ
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    28 жил төр барьж хууль гаргасан 2 намын явуулсан алдаатай бодлогонууд энэ олон жилийн дараа нөгөө дарга нар өөрсдийгээ хамгаалсан хууль гаргасны балаг өнөөдөр үйлчилж байгаа юм даа төрийн аппарат дэндүү данхасан гэдэг нь үнэн шүү төрийн нарийн дэд сайд их хурлын гишүүдийн олон туслах гээд л яриад байвал данхайлт үнэхээр их шүү нэг бол ерөнхийлөгчийн засаглалтай болж олон намын тогтолцоог халах хэрэгтэй цөөхөн монголчууд олон дарга даамлаар яах вэ дээ
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.24.65)
    Данхайсан том төрийн албад, ялангуяа гудамжаар дүүрэн цагдаа нар иргэдийнхээ эрхэнд дэндүү халдаж байна гэдгийг л харуулсан зураг байна. Ийм юм ойлгохгүй эргүүнүүд байдаг л юм байна даа. Энэ сэтгүүлчийн бичсэнтэй санал нэг байна.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.95.84)
    gurgereer tseverlemeer
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    ямар уиртай зураг вэ ойлгосонгүй Түвшин гуай
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.39)
    Төрийн албанд нэг бол юу ч мэдэхгүй хүүхэдүүд нөгөө бол тэтгэвэрийн нас нь өнгөрсөн тэтгэвэртээ суучихаад гэрээт албан хаагч нэрээр цалин тэтгэвэрээ зэрэг хусдаг хүний өөдөөс хэлэх үгээ хасуулсан хэлгий долигонууд даргын бөгс долоогч нар үүрэлчихсэн шүү дээ Энэ гэрээт албан хаагч нар гэж улсын мөнгө цохисон тангараг өргөөгүй төрийн албан хаагч нэртэй хоолны савнуудыг цэгцлээч дээ Төсвөөс гэрээт нэрээр үндсэн цалингаас илүүг цохисон долдой нарыг одоо болиулал даа залуудад бул хар чулуу залуучууд нь болохоор орон тоо гарах үед төрийн албан хаагч болно доо гэсэн горьдлого тээсэн ажлаа мэдэхгүй удирдлагаа мэргэжил арга зүйн талаас нь дэмжиж ажиллаж чадахгүй юмнууд төрийн албыг сүйдэлж байна даа
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.113.203)
    Huniig auataihan zob huleej abcn sanal bodliig ni sonsoj cnin setgeleesee handdag humuus tsoorcnee, humuus baihgui bol ed uamar ajil hiih bilee gedgee bodoh heregtei dee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Монгол монголчуудынх биш ноходын орон болж байна. Толгой дээрээ алуурчин, авилгач, хулгайч, дээрэмчид, хятадын ач, зээ нарыг залаад гудмаар дүүрсэн цагдаа нарт торгуулаад л Угаадсаа гиншигнэн долоох зодуурын нохой болсон мэт л санагдана.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.177.125)
    арчаагуй ноомой зодуурын нохой шиг болсон монголчууд минь сэрэх цаг болсон юм биш уу. Эсвэл болоогуй юм уу.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.44.85)
    huvii hevshliin 1 hunii ajliig budnii songoson toriin albanii nohduud gej oorsdiigoo boddog 3-4 hun hiij bna uuniigee bolih heregtei.Irged toriin alband bish huviin salbart huviin bizzness hiivel nadad iluu bolomj bna gej hardag bolson ued ene tor zasag eruuljine shuu.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.212.135)
    Noomoi bishee bid tsuuhuulee ev eye hicheej harj bna bolohgui bol bosno shdee medej bgaa gehdee uls turiinhu hudlaa yariad taivshruulaad bgaa yum shuu archaagui gevel gadnihan davrana namin nuhduuded bas uchir bna l daa
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Utaa, hujaa huns, arhidalt, ovchin, yaduural,abort hun ard chini uhej bn shu
      2018 оны 01 сарын 17
  • Aa (27.123.212.136)
    Ene ch vnen shvv bid ch archaagvi noomoi ard tvmen yumaa hulgaichuud vnen davarch bna
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    8 цаг 31 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    8 цаг 31 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    8 цаг 35 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    8 цаг 48 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    8 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    9 цаг 3 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    9 цаг 10 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    9 цаг 16 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    11 цаг 59 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    12 цаг 9 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК