Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Алтанзул: Хулгайн эд зүйл худалдан авсан ченж, ломбарданд хариуцлаг үүрүүлнэ

2018-1-18
0
ЖИРГЭХ

Бидний амьдардаг нийслэл хотод өдөр бүр л хэн нэг нь гар утсаа хулгайд алдаж байдаг. Ер нь хулгайчид нь даварсан, хулгайн гэмт хэрэг гаарсан нийслэл гэж хэлж болно. Гадаадаас ирсэн жуулчдын халаасыг дор нь сэгсэрч орхидог гэмтэй. Ингээд хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай уулзаж ярилцсан юм.

-Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Нийслэлийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг ихэссэн гэж дүн мэдээ гарчээ. Түүн дотроо халаасны хулгай өссөн гэсэн. Энэ талаар?

 -Нийслэлийн хэмжээнд 2017 онд нийт үйлдэгдсэн  гэмт хэргийн 39,2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Үүнийг урьд оныхтой нь харьцуулбал, 41 хувиар өссөн дүн мэдээтэй байгаа юм. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн 87,7 хувийг иргэн, аж ахуйн нэгжийн өмчид хууль бусаар халдах гэмт хэрэг эзэлсэн. Халаасны хулгай бол 843 буюу 9,7 хувийг эзэлж байгаа юм. Мал хулгайлах гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд 81 гарсан. Энэ нь хулгайн гэмт хэргийнхээ 0,9 хувийг эзэлж байна. Авто тээврийн хэрэгсэл буюу автомашины эд ангийг хулгайлах гэмт хэрэг 154 удаа бүртгэгдэж, 1,7 хувь болж байна. Галт зэвсэг алдагдсан нэг хэрэг бүртгэгдсэн байгаа. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бид шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс УМБГ-ын мөрдөн байцаах албатай хамтраад “Хулгайн гэмт хэргээс сэргийлье” гэсэн 14 хоногийн аяныг өрнүүлээд явж байна. Үүний дараа иргэдээ амар тайван баярлуулах зорилготой, орон байрны хулгай болон банш буузны хулгайгаас сэргийлэх “Сар шинэ” гэсэн арга хэмжээг үргэлжлүүлээд зохион байгуулна.

- Хүмүүс гар утсаа алдах тохиолдол нэлээд элбэг. Энэ нь харилцагчдынхаа мэдээллийг алдахаас эхлээд хорлонтой санагддаг?

- Халаасны хулгай дотроо 80 гаруй хувийг нь хүмүүсийн гар утас, таблетыг хулгайлах үйлдэл эзэлж байгаа юм. Үүнийг бууруулах чиглэл дээр анхаарч Харилцаа холбооны зохицуулах хороо апплейкшн боловсруулж гаргасан байгаа. Хүн өөрийнхөө ухаалаг гар утсан дээр тухайн апплейкшныг татаж суулгасан тохиолдолд ашиглах боломжтой. Хэрвээ утсаа алдсан тохиолдолд дараагийн ашиглаж эхэлсэн этгээдийн мэдээлэл тухайн апплейкшн дээр ирнэ. Ингэснээр алдагдсан гар утсаа эргүүлэн олох боломжтой болох юм.

-Шинээр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгнөөс доош хохиролтой хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл бүрдэж байгаа. Таван жилээс дээш хорих ялтай заалт бий. Хулгайчид ялангуяа халаасны хулгайчдын нэр ус, гарын хээ цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг ч тэднийг давтан үйлдэл хийлээ гэдгийг хэрхэн тогтоох вэ?

  -Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс улс орон даяар дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөг түүнээс доош үнийн дүнтэй эд зүйл хулгайлсан бол 7-30 хүртэл хоногийн хугацаагаар шүүхээр баривчилж, албадан сургалтад хамруулна гэсэн хуулийн заалт байгаа. Үүнийг ломбард, гар утас, автомашины эд анги худалдаалдаг ченжүүд хулгайн замаар орж ирсэн эд зүйл, мал мах гэдгийг мэдсээр байж цааш нь зарж борлуулсан бол тухайн этгээдийг ЭХ-ийн 18 дугаар зүйлд зааснаар мөнгө угаасан гэдэг гэмт хэргээр зүйлчилж шалгахаар болсон. Үүнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн зүйлчлэл чангарсан гэж ойлгож болно. ЭХ-ийн 16 дугаар зүйлд заасан байгаа л даа. Тухайн хүн болон байгууллагын эд зүйлийг нууцаар авсан бол 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас арван сар хүртэл хорих арга хэмжээ авна гэж. Эсвэл зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гээд заачихсан. Энд 240-720 цаг албадан ажил хийлгэх гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж байгаа юм. Шүүхээс тогтоосон газарт тухайн байгууллага байрлал дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хяналтан дор албадан ажил буюу олон нийтэд тустай хөдөлмөр хийнэ гэсэн үг. 240 цаг гэдгийг долоо хоногийн ажлын таван өдрөөр бодно. Нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх нэг өдрийн норм нь дөрвөн цагаас хэтрэхгүй байх гээд заачихсан. Тэгэхээр ажлын өдөр, амралтын өдрөө оруулаад тооцохоор 240 цаг гэдэг маань гурван сараас есөн сар хүртэл хугацаагаар нийгэмд тустай хөдөлмөр хийнэ гэсэн үг. Эсвэл зургаан сараас 1,5 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлана гэсэн ял байгаа.

-Зорчих эрхийг нь хязгаарлана гэснийг тодорхой тайлбарлахгүй юу?

-Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь тухайн тогтоосон байршилд л байна гэж ойлгож болно. Дээрх хугацаанд тогтоосон байршлаас өөр тийш явах эрхгүй гэсэн үг. Байршлыг тогтоох цахим төхөөрөмж тухайн хүндээ байрлуулаад түүнийг нь шүүхийн шийдвэр биелүүлэхийнхэн хянаж байх юм.

- Нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар ломбардын үйлчилгээ эрхэлдэг газрууд хулгайн эд зүйл авч үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд мөнгө угаах гэдэг зүйл ангиар хариуцлага хүлээх нь ээ. Тухайн хүн минийх гээд бариад ирсэн юмыг хулгайн эд зүйл гэдгийг нь хэрхэн мэдэх вэ?

-Ер нь, барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн буюу буруу замаар орж ирсэн эд зүйлийн өнгийг өөрчлөх, зүсийг нь хувиргаж дамжуулдаг үзэгдэл элбэг болсон. Тэгэхээр НЦГ, ЦЕГ, ХЗДХЯ, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвтэй хамтран барьцаалан зээлдүүлэх газрын стандартыг батлуулаад  шинэ оны эхнээс түүнийгээ мөрдөж эхэлж байгаа юм. Эд хөрөнгөө тавьж байгаа хүн хамгийн наад зах нь гар утас, таблет, лед дэлгэцтэй телевизорынхоо хайрцаган дээрх сериал нууц дугаар, худалдаж авсан баримт бичгээ үзүүлж бүртгүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс хулгайн эд авсан гэж зүйлчилнэ. Аль нэг газраас хулгай хийж байгаа хүн тухайн эд хогшлын баримт бичгийг хулгайлах боломжгүй шүү дээ. Үүнтэй холбогдуулан ЭХ-ийн 18.6 зүйлийг бас тайлбарлах хэрэгтэй болж байна. Энд “Гэмт хэргийн улмаас олдсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийлгэх туслах зорилгоор өөрчилсөн, бусдад шилжүүлсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял эдлүүлнэ” гээд бүр тодорхой заачихсан байгаа. Хэрвээ ийм гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа. Тийм болохоор дахин сануулахад ломбардын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, алт мөнгөний дархан болон гар утасны ченжүүд, жижиг лангуу ажиллуулдаг хүмүүс санамсар болгоомжгүйгээс хулгайн эд зүйл авч, цааш борлуулбал дээрх шийтгэлийг хүлээнэ гэдгийг хэлмээр байна.

                                                                                    Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (66.181.185.247)
    Халдвартын эмнэлгийн баруун талд Хятад худалдааны төвийн урд үйл ажиллагаа явуулж байгаа Сайн арвижих гэж луйварчин ломбардыг хаагаачээ.худлаа мэдээлэл өгч харилцагч нарынхаа сэтгэлийг хоёрдуулж барьцаалсан эд зүйлийг нь хугацаа хэтэрсэн гээд зарчихсан байх юм.Ломбард хүний эд зүйлийг эзэнд нь мэдэгдэхгүй зарж борлуулах эрхтэй юм шиг ядарсан иргэдийг хохироож байна.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.160.22)
    Эхлээд төрд суугаа хулгайч нараа барьж үлгэр жишээ үзүүлээч
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.176.244)
    Гарчигаас нь харвал маш зөв юм болжээ!!! Айлаас хулгайлсан ТВ, компьютер, хөгжим г.м. электрон барааг ломбардад тавиад мөнгө авчихдаг, хулгайчийг барьсан хуулийн байгууллага нь хохирогчийг Та өөрөө ломбардтай заргалдаж мөнгөө олж ав гэдэг юм байна лээ. Ломбард нь болохоор Хулгайн юм гэж бид яаж мэдэх юм бэ? Тэр хулгайчаасаа мөнгөө нэхэхгүй юу гэдэг. Хулгайч нь 2 чихнээс өөр авах юмгүй мал байдаг. Ингээд дуусаа!!!
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • алаг (202.9.47.177)
    хулгайчийнхаа нүүр царайг нийтэд сэрэмжлүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байх хэрэгтэй байнаа тэгвэл нэр хүндээ бодоод аав, ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд цаашлаад үерхдэг охид хөвгүүдээсээ ичиж цаашдаа зөв явахад нь тустай болох буй заа
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    8 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    8 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    8 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    8 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    9 цаг 4 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    9 цаг 11 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    9 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    12 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    12 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК