Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн тоймч Б.Дашзэвэгийг хэлмэгдүүлчихлээ

2018-1-25
0
ЖИРГЭХ

 

Улс төрийн тоймч Б.Дашзэвэг насанд хүрээгүй хүүхэд хүчиндэхийг завдсан гэх зүйл ангиар Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс нэгдүгээр сарын 17-ны өдөр есөн жилийн ял авсан билээ.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр "Лантуун Дохио", "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ-ууд хамтран санаачилж хүчирхийллийн гэмт хэрэг, түүний гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд “Нүдээ нээ” Үндэсний Хөдөлгөөн эхлүүлснээр Монгол даяар өсвөр насны охидыг хүчирхийлэгчдийн эсрэг дуу хоолой хүчирхэгжиж, эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Цаазын ялыг сэргээхийг хууль эрх зүйн талаас судлах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан”-аа зарласан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар 32 мянга гаруй хүнийг нийгмийн сүлжээнд, таван аймгийн иргэд болон арав гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг “Нүдээ нээ” хөдөлгөөнд нэгтгээд байгааг дээрх ТББ-уудын удирдагчид ярьцгааж байсан. Мэдээж мал хүртэл өөрийн үр төлөө хураадаггүй, гишгэдэггүй байхад төрсөн охин болон дагавар охидоо хүчирхийлж байгаа адгууснаас дор ухаан мөчид, мунаг тачаалаа барьж дийлэхгүй бузар этгээдүүдэд хатуухан шийтгэл оногдуулах нь өнөөдрийн Монголын нийгмийн шаардлага болсон. Тийм бусармаг булай хэрэг хийсэн этгээдүүдийг төрийн хуулийн хатуу шийтгэлээр шийтгэх ч ёстой.

Гэтэл нийгмийн сэтгэл зүйг хуйлруулсан энэхүү бухимдал, олон нийтийн эсэргүүцлийн дуу хоолойд 74 настай, хоёр чих нь юу ч сонсохгүй дүлийрэлийн IV шатанд хүрч аппарат зүүдэг боловч хүний яриа ойлгогдохоор сонсох чадваргүй болчихсон, бичгээр л харьцах боломжтой улстөрийн тоймч Б.Дашзэвэг өртөн хэлмэгдчихлээ. Өөрийгөө сонсохгүй байгаадаа санаа нь зовж балмагдсан өвгөн өөрийг нь байцаасан ширүүн дориун залуухан мөрдөн байцаагчийн асуултыг сонсоогүй хэрнээ “Тийм үү” гэхэд нь “Тийм ээ” гэж хариулсаар байгаад л мөрдөн байцаалтаа дуусган шүүхэд шилжээд хэдхэн хоногийн дараа есөн жилийн ял авчихсан. Тархины судасны нарийсалтай, өтөл насандаа ханийн халамжгүй болж ганцаардлын гунигт автсан гэх мэтээр яриад байвал настай хүнд тохиолдох бүхий л өвчин энэ хүнд насны эрхээр бий болчихсон байсныг эрхэм шүүгчид даанч нэг авч хэлэлцсэнгүй бололтой.

Насаараа хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж улстөрийн тойм уншсан түүнд мэдээж хурааж хуримтлуулсан мөнгө байхгүй, хэдэн хүүхдүүддээ эрдэм мэдлэгийг л өгч. 74 настай хүнд есөн жилийн ял өгчихдөг тэдгээр шүүгчид мэдээж аавтай, ээжтэй л хүмүүс байж таарна. Гэтэл энэ хэрэг үнэхээр болсон уу, тухайн үед тэнд ямар хүмүүс юу хийж байв. Гэрчийн этгээдүүд нь бодит үнэнийг яг таг хэлсэн үү, тоймч Б.Дашзэвэг мөрдөн байцаалтын үед бүхнийг сонсож, ухамсартайгаар хариулт өгч чадсан уу гэдгийг нягтлан шалгах, ядаж л мөрдөн байцаалтад буцаах сэтгэл гаргасангүй. Түүний хоёр чих юм сонсож байна уу, сэтгэц нь хэрэг хүлээх чадвартай юу гэдгийг шинжээч томилоод мөрдөн байцаалтыг дахин эхнээс нь явуулах зайлшгүй шаардлагатай байсныг Монгол Улсын нэрийн өмнөөс иргэдээ ялладаг эрхэм шүүгчид анзаарч үзсэнгүй. Тэдэнд зөвхөн нийгмийн бухимдлыг түр зуурхан ч гэсэн багасгах, хүчингийн хэрэгт холбогдсон л бол буруутай, буруугүйг нь тогтоолгүй бушуухан ял өгч явуулаад өөрсдөө “Баатар болох” явцгүйхэн амбиц л илүүтэй үйлчилж. Үнэндээ 74 настай, хоёр чих нь юу ч сонсохоо больчихсон, өтөл насандаа ганцаардлын гунигт мананд автагдаж сэтгэцийн гүнзгий хямралд орчихсон улстөрийн тоймч Б.Дашзэвэг хүнд хэцүү шоронгийн нөхцөлд есөн жил байтугай есөн сар ч амьд явах нь эргэлзээтэй.   

Гэтэл ийм л нэг мунгинасан өвгөн хийгээгүй хэргийнхээ төлөө есөн жилийн ял авчихаад байхад тэр хүнээр хичээл заалгаж байсан шавь нар нь, хамтран ажиллаж явсан нөхөд нь, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, дунд залуу үеийн сэтгүүлчид юу ч болоогүй, юу ч сонсоогүй юм шиг таг чиг суугаа нь хачирхалтай. Яг үнэндээ улстөрийн тоймч Б.Дашзэвэг тэр охиныг хүчиндээгүй, норсон өмдийг нь тайлуулаад зуухны галд хатаалгаж байхыг нь харсан согтуу хүмүүс түүнийг дарамтлан нэхсэн мөнгийг нь өгөөгүйгээсээ болоод л хэрэгт холбогдож эцэст нь есөн жилийн ял авчихаад өнөөдөр “Дээшээ тэнгэр хол, доош газар хатуу” болж, хүйтэн шоронгийн мухарт бээвийгээд сууж байгаа нь тодорхой. Ер нь, согтуу хүмүүсийн шантаажаар үүсгэгдсэн энэхүү зохиомол хэргийг задалж, үнэн зөвөөр шийдэхэд дэмжлэг үзүүлж 74 настай дүлий, сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон өрөвдөлтэй өвгөнд сэтгэлийн дэм хайрлах ёстой. Шүүгчид ч өргөсөн тангарагтаа эзэн болж улстөрийн тоймч Б.Дашзэвэгийг хэлмэгдүүлсэн орчин цагийн хэлмэгдүүлэлтээ “Нийгмийн захиалга” нэртэй сүржигнэлээр халхавчлалгүй шударга ёсыг баримтлан чин үнэнчээр тунгаан шүүж түүний нэрийг цагаатгах ёстой санагдана. Товчхондоо арай ч ингэж “Нүдээ нээ"-ж болохгүй л дээ.   

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • zovson etseg (202.179.25.140)
    herev unen bol bas ch gej ali ali talaas ni sain shalgasan deer ch yum shig. bas huchin gedeg hergiig unen zuvuur ni shiidej baimaar ch yum shig. manai huu heden jiliin umnu naiz ohintoigoo arhi uugaad hoyulaa sogtjee. gert ni hurgej uguud uruund ni orj untaj hevtsen yumuu daa. geriinhen ni orj ireed hoyor sogtuug oron dotor untaj baihad ni barij avaad l HUCHINGIIN HEREG. shuuhees horih yal avsan shd. baga nasnii huuhed buzarlah bol zailshgui l shiitgeh estoi. er ni bol huchingiin hergiig shiidehdee shuuh tsagdaa hohirogchiin ugeer l shiiddeg yum bilee dee. huch heregleegui baihad l ar geriinhneesee ichsen ohin bi yu ch medeegui geed l orilchihod manai huu duusch baisan yum daa. getel ter hoyor olon udaa hamt arhi uuj, ali ali ni sogtuu ch gesen sohor uhaantai baigaad surchihsan baisan yum shuu gee.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.144)
    Шүүхийн зөв! Бүх үйлдэл нь баримттай. Арчаагүй амьтан. Айвал бүү хий, Хийвэл бүү ай. Нэгэнт болсон явдлаа мянга нуух гээд бүтэхгүй. Шоронд ороор л бөөн өвчин ярьдаг. TV-8 таг дүлий тахир дутуу хүн ажлүүлж, эфирт гаргаж байсан үү? Долоо хоногт тогтмол 3-4 удаа билгийн харьцаанд ордог гэж өөрөө олон нийтэд ярьж л байсан. Гадны кинонд гардаг шиг жинхэн гаж донтон!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.144)
    Шүүхийн зөв! Бүх үйлдэл нь баримттай. Арчаагүй амьтан. Айвал бүү хий, Хийвэл бүү ай. Нэгэнт болсон явдлаа мянга нуух гээд бүтэхгүй. Шоронд ороор л бөөн өвчин ярьдаг. TV-8 таг дүлий тахир дутуу хүн ажлүүлж, эфирт гаргаж байсан үү? Долоо хоногт тогтмол 3-4 удаа билгийн харьцаанд ордог гэж өөрөө олон нийтэд ярьж л байсан. Гадны кинонд гардаг шиг жинхэн гаж донтон!
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    Тэр хажуу айлынх нь архинд дуртай нөхөр Дашзэвэг гуайг лагерьтаа ирэхийг хүлээдэг. Ирэхээр нь архи авахуулж уудаг. Мөнгө нэхэх гэж л хэлмэгдүүлээд ийм байдалд хүрсэн юм уу гэж ойлгосон. Хэтэрхий зөөлөндөө Дашзэвэг гуайг хэлмэгдчихлээ гэж лагерийнх хүмүүс яриад байгаа юм шигээ. Тэгж л ойлгосон.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.113.189)
    монголын шүүх прокурор тагнуул цагдаа АТГ аль хэдийн ногоон малгайт болсон шүү дээ
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.113.189)
    монголын шүүх прокурор тагнуул цагдаа АТГ аль хэдийн ногоон малгайт болсон шүү дээ
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Tegz bolohgui zaaval shiitgeh jostoi daraa tegeed garna biz huul bol huul unees bolz manaid huul heregzehgui bgaa
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    шүүх нотлох баримтгүй шийддэггүй гэдгийг д анхаар хүний жаахан охинг өрөвдөхгүй байна уу монголчууд аа битгий туйлшар
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.25.241)
    Энэ харин үнэхээр хэлмэгдүүлэлт болчихсон байх шүү. Хөгжлийн бэрхшээлтэй бага насны охиныг хүчиндэхийг завдсан гээд байгаа нь хэдэн согтуу нөхрийн шантаажаар л тулгаад таслачихсан юм билээ шүү дээ. Дахин хэлэлцэж зөнөх шахсан дүлий өвгөнийг шоронгоос гаргасан нь дээр байхаа.
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • unshigcn (202.21.117.178)
    hegjliin berhsheeltei baga nasnii ohin hucninehiig zavdsan hegshin shuu dee emeereed baih zuilgui
    2018 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    7 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    7 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    7 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    7 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    7 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    8 цаг 4 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    8 цаг 11 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    8 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    11 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    11 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК