Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цаначид үндэсний үйлдвэрлэлээ дэмжжээ

2018-1-30
0
ЖИРГЭХ

 

Солонгосын Пёнчан хотод ес хоногийн дараа өвлийн спортын XXIII наадам эхэлнэ.

 Энэ удаагийн наадамд манай улсаас гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин оролцох бөгөөд өчигдөр өвлийн олимпод оролцох баг тамирчдад Биеийн тамир, спортын газраас хувцас хэрэглэл гардууллаа.

Гуулин улсад анх удаа болох олимпод цанын олон улсын хэмжээний мастер Б. Ачбадрах, Ч.Отгонцэцэг, дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Монголын багийн Эрдэнэ, Монголын ерөнхийлөгч Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн тэргүүтэй албаныхан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Өвлийн олимпод оролцох Монголын багийнхны хувцсыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн бөгөөд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц “Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор хувцсаа дотооддоо захиалж хийлгэсэн. Ер нь цаашид ч ийм жишгээр ажиллана" гэв. Хүрэм, бэлтгэлийн хослолыг сурагчдын дүрэмт хувцсаар монголчуудад танил болсон “Төмөрт трейд’’ хийсэн бол цүнхийг “Хачхүлэг" арьсан эдлэлийн үйлдвэр, малгай ороолтыг “Нано”-д захиалан хийлгэсэн байна.

Монголын багийн цаначид олимпын эрхийн найман цуврал тэмцээний 15 гараанд гарсан бөгөөд энэ талаар Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал хэлэхдээ “Сүүлийн хоёр жилд манай цаначдын амжилт эрс дээшилсэн. Олон улсын тэмцээн болон В зэрэглэлийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч байна. Өмнө нь олимпод 80-аас хойш байр эзэлдэг байлаа. Харин Пёнчаны олимпод эхний 50-д багтахын төлөө өрсөлдөнө.

Хэрвээ тэгж чадвал 2022 оны олимпод манай цаначид медальт байрын төлөө уралдах боломжтой болж байна гэсэн үг. Зөвхөн цана гэлтгүй өвлийн спортыг төрөөс бодлогоор дэмжмээр байгаа юм. Наад зах нь бэлтгэл хийх гэхээр Хандгайтад байдаг ганц баазыг мөнгөтэй нь хувьчлаад авчихсан. Аргаа барахдаа гадагшаа явж бэлтгэл хийж байна. Тэшүүр ч мөн адил талбайгүй болсон.

Скай резорт дээр хийх гэхэд маш их төлбөр төлнө. Сая cap гаруйн хугацаанд европт бэлтгэл хийж, тэмцээнд оролцоход 290 сая төгрөг зарцууллаа. Өвлийн спортод анхаарал тавиад өгвөл манайд өндөр түвшинд хөгжих боломж байна" хэмээн онцлов.

Харин хоёр дахь олимпын наадамдаа оролцох гэж буй Ч.Отгонцэцэг “Өмнөх алдаагаа давтахгүйг хичээнэ. Ямар ч байсан тэмцээн болох зам дээрээ уралдаад үзчихсэн болохоор амжилтаа ахиулах бүрэн боломжтой. Үүний төлөө хичээнэ” гэв.

Тэгвэл анх удаа олимпод уралдах Б.Ачбадрах “Маш их догдолж байна. Өөрийнхөө хэмжээнд байж болох хамгийн өндөр түвшний амжилтаа үзүүлнэ. Удирдлагуудын хэлсэнчлэн шилдэг 50-д багтах зорилготой” хэмээн ярилаа. Тэднийг дасгалжуулж буй дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнийн хувьд хоёр ч олимпод тамирчнаар оролцсон бол энэ удаа дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, өнөөдөр олимпод оролцох баг тамирчдад алтан соёмбот далбаа гардуулах аж.

ОЛИМПОД БЭЛЭН

Пёнчаны олимпод эх орноо төлөөлөн оролцох хоёр цаначин өдгөө Хандгайт дахь цанын баазад бэлтгэлээ базааж байгаа билээ. Тэгвэл тэднийг Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд эргэж, бэлтгэлтэй нь танилцжээ. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тамирчидтай санал солилцсоноос гадна олимпын эв санааны нэгдлийн тэтгэлгийг гардуулан өгч, Олимпын наадамд Монгол Улсынхаа нэрийг дуурсган амжилттай оролцохыг хүссэн байна.

“Пёнчан-2018" өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан дөрвөн тамирчнаас хоёр нь Олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн байна.

Манай тамирчдын бэлтгэл боломжийн түвшинд хангагдсан гэдгийг дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ мэдээлжээ. Монголын багийн эхний ээлж ирэх сарын 6-нд, хоёрдугаар ээлж 9-нд Солонгосын Пёнчаны зүг хүлгийн жолоо зална. Энэ удаагийн олимпыг МҮОНРТ-ийн бүрэлдэхүүн болон “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага нар сурвалжлахаар болжээ.

ХАМГИЙН ОЛОН ОРНЫ ХАМГИЙН ОЛОН ТАМИРЧИН ОРОЛЦОНО

2018 оны өвлийн олимпын наадамд 92 орны 2,925 тамирчин оролцохоор болж аль аль үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоож байна. Өмнөх 2014 оны наадамд 88 орны 2,858 тамирчин оролцож байсан юм. Малайз, Сингапур, Эквадор, Эритреи, Нигери ба Косово Улсын баг олимпод анх удаа оролцох ажээ. Хамгийн олон хүнтэй тамирчинтай багийн тоонд АНУ-242, Канад-226, БНСУ-аас 144 тамирчин тооцогдлоо. 

Эдгээр орны тамирчид наадмын 15 төрөлд хүчээ сорьж, 102 иж бүрэн медаль гардуулна. Энэ удаагийн өвлийн олимпоос эхлэн зургаан төрөл, зайн уралдаан шинээр нэмэгдсэн юм. Үүнд, сноубордын биг-айр эмэгтэй, эрэгтэй төрөл, тэшүүрийн масс-старт эмэгтэй, эрэгтэй зай, мөн кёрлингийн холимог хосын төрөл, уулын цанын багийн төрөл шинээр оржээ. Харин хоёр төрөл олимпын наадмын хөтөлбөрөөс хасагдсан нь сноубордын эрэгтэй, эмэгтэй параллель слаломын төрөл юм.

ОРОСЫН МЭДҮҮЛЭГТ ЭЦСИЙН БАЙДЛААР 169 ТАМИРЧИН БАГТЛАА

2018 оны өвлийн олимпын наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлэгт 169 хүн багтжээ.Энэ тухай Оросын олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Станислав Поздняков мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ “Өвлийн спортын төрлүүдийн үндэсний болон олон улсын холбоодтой хамтран өвлийн олимпын наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлгийг эцсийн байдлаар баталлаа. Үүнд 169 тамирчин багтаж байна.

Харамсалтай нь манай зарим тэргүүний тамирчин энэ жагсаалтад багтаагүй. Манай тамирчид “Оросын олимпын тамирчид” гэсэн нэрээр олимпын наадамд оролцох хэдий ч манай улсаас 169 хүн олимпын тоглолтод оролцож, эх орныхоо нэр төрийг хамгаална. Энэ бол зөвхөн тамирчны тоо. Мэргэжилтнүүд, дасгалжуулагч нартай нийлээд 340 хүний бүрэлдэхүүн олимпын тоглолтод явах бөгөөд энэ жагсаалт бол Олон улсын олимпын хорооноос гаргасан эцсийн шийдвэр юм” гэжээ.

Түүнчлэн 22 дасгалжуулагч, зургаан эмчийг Оросын бүрэлдэхүүнээс хассан байна. Үүнээс гадна 2018 оны өвлийн олимпын наадмын хөгжөөн дэмжигчдэд Оросын далбаа барихыг хориглоно. Учир нь, "ОХУ олимпын наадамд оролцогч улс биш” гэж Оросын телевиз мэдээлж байв. Тэгвэл Оросын олимпын хороо “2018 оны өвлийн олимпын наадамд хөгжөөн дэмжигчдэд Оросын далбааг ашиглахыг албан ёсоор хориглоогүй” гэжээ. Үүнийг ОУОХ-ноос албан ёсоор баталгаажуулав. Өөрөөр хэлбэл, хөгжөөн дэмжигчид Оросын далбаа барьж болно гэсэн үг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    7 цаг 34 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    7 цаг 34 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    7 цаг 38 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    7 цаг 51 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    7 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    8 цаг 5 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    8 цаг 13 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    8 цаг 19 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    11 цаг 2 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    11 цаг 12 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК