Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ламбаа: Анагаахын олон сургуультай байх шаардлагагүй

2018-1-30
0
ЖИРГЭХ

 

 

Эрүүл мэндийн сайд асан, эдийн засгийн ухааны доктор, профессор, гавьяат багш С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Монголчууд эх орондоо хийж болох хагалгааг хийлгэхийн тулд гадны орныг зорьж байна. Эрүүл мэндийн салбартаа итгэх итгэл сул байна уу гэж харах юм. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

 

-Монголын эрүүл мэндийн байгууллага олон улсын стандартын гэрчилгээ авч, эмч нар дэлхийн янз бүрийн шагнал өргөмжлөлийг аваад л байна. Би өөрөө өөдрөг үзэлтэн болохоор монгол эмч нартаа насан туршдаа итгэж амьдарсан.

 

Яагаад гэвэл би болоод миний аав ээж, ахан дүүс, гэр бүлийнхэн маань бүгд Монголын эмч нарынхаа буянаар амь нас эрүүл мэндээ хамгаалуулж ирсэн. Намайг эрүүл мэндийн сайд байхдаа гадаадад оношилгоо эмчилгээ хийлгэсэн гэж сүр дуулиан болж эрэн сурвалжилж л байлаа. Зайлшгүй тохиолдолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  жирийн иргэн ч эмчийн удирдамж гарахад явж л таарна. Бусад аль ч оронд ийм л байдаг. Өвчинг оношилдог, эмчилдэг арга, техник технологи өдрөөс өдөрт өөрчлөгдөж нарийсч байна. 90 жилийн түүхтэй Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил гээд яривал монгол хүний өөрийнх нь авьяас чадвартай холбоотойгоор харин ч богино хугацаанд  асар том амжилтад хүрч байна.

 

-Гадаадад явж эмчлүүлэх заалттай өвчин гэж бий байх. Энэ тоо ер нь буурч байна уу?

 

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар гадаадад явж эмчлүүлэх заалтай 30 гаруй өвчин эмгэг бий.  Жил тутамд буурч байна.

Гэхдээ дахиад л учир начир нь олдохгүй өвчин эмгэг илрэх жишээтэй.  Бүгдийг Монголдоо гэдэг харьцангуй ойлголт. Даяаршилын үед эрүүл мэндийн салбар ч даяаршиж дэлхийн эрүүл мэндийн салбар харилцан хамтран ажиллаж байна.

Тэгэхээс ч аргагүй. Хориод жилийн өмнө бөөр шилжүүлэх мэс ажилбар Монголд эхэлж байсан бол өнөөдөр элэг тайрах, шилжүүлэх, ясны чөмөг,цусны үүдэл эс  шилжүүлэх, үе мөч солих, тархи, зүрхний мэс заслыг уян дурангаар хийх гээд тоочоод барахгүй олон мэс ажилбар эмчилгээг Монголын эмч нар хийж байна. НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж эх нялхсын, тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулсан дэлхийн есөн орны нэгд Монгол багтсан.

Үнэндээ хөрөнгө мөнгө нь байдаг бол бүгдийг Монголдоо хийхийн төлөө ханцуй шамлаад ороход Монголын эмч нар бэлэн байна. Ганцхан жишээ дурдахад АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр нэгдсэн III эмнэлэгт харвалтын төв байгуулсан.

Одоо харвалт шигдээсээр нас барахгүй гэдгийг ойлгочихсон монголчууд харвалтын төв л гэдэг болж. Асар том амжилт гарч байна. Тэгэхээр мөнгө л хэрэгтэй байгаа юм.

Манай иргэд үхэхийн даваан дээр эмнэлэгт ирж эсэн мэнд гарсныхаа дараа эмч нарыг “алтан гартай” эмч нар гээд л амаа олохгүй магтдаг юм билээ.

Угаасаа л манай эмч нар чадвартай шүү дээ. АСЕМ-ийн үеэр гадны төлөөлөгчдөөс гэмтэж бэртэж, мухар олгой нь өвдөж,  жирэмсний хүндрэл өгч эмнэлэгт хэвтэж байлаа. 

Монголын эмч нар эмчлэхийг нь эмчлээд л явуулсан. Болгарын эмэгтэй надад Монголд түнх шилжүүлэн суулгах мэс заслыг ийм өндөр түвшинд хийчихдэг гэж бодсонгүй  гээд манай эмч нарт талархал илэрхийлж байсан.Бодит байдал ийм л байгаа юм.

 

-Та сайд байхдаа хавдрын тархалтыг нарийсган оношилдог FIT сити лаборатори  байгуулах талаар ярьж байсан. Энэ асуудал юу болов?

 

-Манайх хавдрын өвчлөл өндөр мөртлөө хавдрын тархалтыг нарийсган оношилдог FIT сити нэг ч байдаггүй учраас иргэд гадагшаа оношийн тодруулга хийлгэхээр маш их явдаг.

Тийм учраас бид БНСУ-ын 55 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Үндэсний оношилгооний төв байгуулах төсөл эхлүүлсэн. Энэ төвд FIT сити болоод түүний цөмийн урвалж үйлдвэрлэх жижиг үйлдвэр нь хүртэл багтсан байгаа.

Харамсалтай бас л янз бүрийн шалтгаанаар гацсаар байгаад 2016 онд би Эрүүл мэнд спортын сайдаар томилогдоод  бүх гацааг гаргаж Шийдлийн Засгийн газрын тэргүүн шавыг нь  тавьж эхлүүлсэн.

Одоо нэгдсэн II эмнэлгийн хашаанд босч байна. Энэ ашиглалтад ороход гадагшаа шинжилгээ хийлгэх гэж явах шаардлагагүй болно.

 

 

-Эрүүл мэндийн салбарт асуудал олон байна. Ялангуяа эмч нарын боловсрол, хариуцлагын талаар таагүй мэдээлэл сонсогдох юм.  Олон жил энэ салбарыг удирдсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

 

-Эмч, сувилагчийн хувийн хариуцлагагүй үйлдэл,  эмчилгээний цөөхөн алдаанаас болж эмч, сувилагчдыг мэдлэггүй чадваргүй гэж хэлэх нь хэтэрхий туйлширсан асуудал юм.

Ийм хандлага эмч сувилагч бэлтгэдэг сургууль, эмнэлгийн байгууллагын нэр хүнд, тэнд ажиллаж байгаа эрдэмтэн, профессор багш нар, эмч, сувилагч нарын сэтгэлзүйд хүнд цохилт өгдөг.

АШУҮИС гэхэд оюутанд өгөх ёстой мэдлэгийг олон улсын стандартын төвшинд өгч байгаа, өгсөөр ч ирсэн.

Би 2013-2016 онд АШУҮИС-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилласан. Энэ сургуулийн удирдлага хамт олон энэ хугацаанд Ази номхон далайн баруун бүсийн анагаах ухааны шилдэг сургуулиудын төвшинд хүрэхийн тулд 2024 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлого, стратегиа удирдах зөвлөлөөр батлуулж, цөм лаборатори байгуулах, өөртөө сургалтын нэгдсэн эмнэлэгтэй болох, төв номын сан, эко цогцолбор шинээр барих, нэгдсэн эмнэлэгт түшиглэсэн нэгдсэн кампас байгуулах гээд олон талт ажлыг амжилттай хийж байна.

Энэ бүхэн анагаахын мэргэжилтэн бэлтгэх ажлыг чанаржуулах үндэс болж байна. Ер нь цаашид анхаарах бодлого талаасаа анхаарах зүйл их бий.

 

-Бодлого талаасаа анхаарах зүйл нь юу байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Анагаахын сургуульд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн,эмч сувилагч болох хүсэл эрмэлзлэлтэй, суурь мэдлэг өндөр хүнийг элсүүлэх ёстой. АШУҮИС-ын хувьд шалгуур өндөр учраас 650-иас дээш маш өндөр оноотой элсэгчид ордог.

Гэтэл хувийн анагаахын сургуульд 400 онооны босгыг давсан  бол орж байна. Анагаахын сургуульд элсэгчдийн хувьд харилцан адилгүй оноотой хүүхэд элсэх шалгуур байж болохгүй гэж үздэг. Энэ бол бодлогын алдаа.

Үүнээс болж хувийн анагаахын сургууль ч олширч байна. Ер нь манай улсад ийм олон хувийн сургууль байх шаардлага ч байхгүй. Мэргэжилтний чанар муудлаа гээд байгаа чинь үүнтэй холбоотой.

 

1980-аад оны эхээр намайг Дээд боловсролын Улсын хороонд ажиллаж байхад бид анагаахын дээд сургуульд элссэн хүүхдүүдийг нэг жил эмнэлгүүдэд асрагчаар ажиллуулсны дараа оюутан болгох журам мөрдүүлсэн.

 

Яагаад гэвэл эмч болох гэж байгаа хүн эмнэлгийн “үнэрт” дасч, өвчтөнийг асарч, тэдний зовлон жаргалыг хуваалцаж, эмч хүний зовлон жаргалыг мэдэрч,  өөрөө сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэх ёстой гэж үзсэн.

 

Асрагчаар дамжиж эмч болсон хүмүүс надад асрагч хийх хугацаандаа маш их юм сурч эмчийн мэргэжилд чин сэтгэлээсээ дуртай болсон тухайгаа дурсдаг.

 

Дээд боловсролын Улсын хороо татан буугдаж Боловсролын яамтай нийлэх үед энэ ажил зогсчихсон.

Мөн Анагаахын шинжлэх ухаанд техник технологийн дэвшил дэндүү хурдацтай явагдаж сүүлийн жилүүдэд Монголын анагаахын салбарт ч багагүй дэвшил гарч байна. АШУҮИС Японы буцалтгүй тусламжаар их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй болж байна.

 

Анагаахын боловсон хүчин бэлтгэх асуудал боловсролын яамны мэдэлд очиж, Эрүүл мэндийн яам өөрийнхөө мэргэжилтнийг бэлтгэх ажлаас хэт хөндийрсөнөөс анагаахын боловсон хүчин бэлтгэх хэтийн болон ойрын төлөвлөлт, мэргэжлийн аргазүйн удирдлага эзэнгүй,хариуцлага хүлээх хүнгүй болоод удаж байна. Энэ бол маш буруу тогтолцоо.

 

-Иргэдийн өрхийн эмнэлэгт итгэх итгэл сул боллоо. Уг нь анхан шатны байгууллага сайжирвал эрүүл мэндийн байгууллагын ачаалал багасна гэдгийг хэлдэг. Өрхийн эмнэлгийн чанарт хэрхэн анхаарах вэ?

 

-ӨЭМТ бол хуулиар төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх хувийн хэвшлийн байгууллага. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар төвийн эрхлэгчтэй гүйцэтгэлийн гэрээгээ ном журмаар нь хийгээд улирал, жилээр гүйцэтгэлд нь хяналт тавиад сайныг нь хөхүүлэн дэмжээд саарыг нь хариуцлага тооцоод шаардлагатай гэвэл гэрээг нь цуцалж өөр баг сонгон шалгаруулаад ажиллахад эрх зүйн хувьд бүрэн боломжтой.

 

Анх 1997 онд Өрхийн эмнэлгийг байгуулахдаа 60 хувийг эрүүл мэндийн даатгалаас, 40 хувийг Улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдэж албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

 

Гэтэл 2000 онд МАХН “даахгүй нохой булуу хураана” гэгчийн үлгэрээр Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг төрийн мэдэлд бүрэн авч “буруу замаар будаа” тээсэн.

Тэгээд нэг иргэнээр санхүүжүүлэх зардлыг 8.000 мянган төгрөгөөр тооцож өгөхөөр 150 төрлийн тусламж үйлчилгээг ӨЭМТ яаж чанартай хийхэв дээ.

Тийм учраас би сайд болоод ӨЭМТ-ийн нэг иргэнд ногдох зардлыг 14.700 орчим төгрөг болгон нэмэгдүүлж, “Эрүүл мэндийн тухай” хуульд таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тогтолцоог бүрдүүлсэн.

 

-Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хүчний асуудал дутагдалтай байгаа гэдэг?

 

-Тийм ээ. Үнэндээ ӨЭМТ-д ажиллах эмч сувилагчдын тогтвор суурьшлын тухай асуудал туйлын эмзэг хүнд асуудал. Манайхан ӨЭМТ-ийн эмч сувилагчид ажиллахгүй байна, хариуцлагагүй байна л гэнэ.

Үнэндээ ӨЭМТ-ийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд  аймаг, дүүргийн харьяаллын иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гэр хорооллын харанхуй гудамж, орон сууцны гэрэлгүй шатаар өдөр, шөнөгүй согтуучууд, нохой хоёрт “хоргоолгож”явган харайлгаж явдаг буянтнууд. 2008 оноос ӨЭМТ-ийг жижигхэн ч гэсэн хөл дүүжлэх машинтай болгох, тоног төхөөрөмжөөр хангахын тулд УИХ-ын гишүүдийг лоббидож, аймаг, дүүрэг, нийслэлийн удирдлагуудад хүсэлт тавьж бага ч гэсэн дэвшил гарсан.

Машинтай боллоо гээд жолоочийн төсөв байх биш өөрсдөө ээлжлээд л бариад явж байдаг юм. Өвчтөй хүний төлөө санаа зовж сандарч  яваад аваар осолд орчих вий дээ л гэж зовж явдаг. Бас сургуулийн хүүхэд харах, өвөл хүүхдүүд дээрээ ирж өвөлжих гээд янз бүрийн шалтгаанаар хот суурин газарт нэмэгддэг “нүүдлийн” хүмүүс нэг иргэний тооцоонд ороогүй болохоор ӨЭМТ-д маш их зовлон болдог.

Одоо ӨЭМТ-ийн нэг иргэнд ногдох зардал царцчихсан эмч сувилагчид маань сэтгэл зүрхээрээ л зүтгэж байна.  Бид 2012 онд “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг шинэчлэн найруулахдаа сумын ЭМТ, ӨЭМТ-ийн өдрийн эмчилгээ, зарим оношилгоо шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, гэрээр үйлчлэх үйлчилгээг  ЭМД-аас санхүүжүүлэхээр тусгаж хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

 

Харамсалтай нь энэ хууль олон жил гацаж өмнөх парламентаар дөнгөж 2016 онд батлагдсан. Гэвч 2017 онд энэ хууль хэрэгжсэнгүй. Сая 2018 оны төсөвт ЭМД-аас хасч танаж байж ӨЭМТ-д 5.9 тэрбум төгрөг олгохоор тусгагдсан байсан. 225 нэгжид юу болохов дээ. Уг нь ӨЭМТ-өөс харамлах хэрэггүй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • emch (124.158.92.27)
    nal nal gesen shaar tonil mongoliin em salbariig samragch
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • үү (202.21.103.46)
    чи хөгширчихөөд больж үз ламбаа ан-с хол бай
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (202.9.40.0)
    zarim neg malnuud unshaagui bj yum bichih dontoi yumuu haashaa yum be, olon anagaahiin surguuli bh shaardlagagui geed heleed yariad bhad yuga hutsaad bdag novsh ve ene zarim kommentchid, harin ch ue ueiin said naraas hamgiin gagui ajil hiisen n lambaa bh shu, zasaj zalruulah mash olon asuudal eruul mendiin salbart bn, er n mongoliin eruul mendiin bolovsroliin salbar buren dampuursan, ene bol unen
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.24.64)
    mergejliin bish iimerhyy hymyys yu medehevdee
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.24.64)
    mergejliin bish iimerhyy hymyys yu medehevdee
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (182.160.3.149)
    худлаа ярих их дуртай
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • ламбаа (122.201.22.195)
    Энэ хөгшин төгцөг яг өөрийнхөө эрх ашгийн үүднээс ярьсан бна. Ийм хулгайчууд эрх мэдэлд хүрснээс болж өнөөдөр Монголчууд ядуу байгаа юм шүү дээ.Анагаахын сургууль олон байх хэрэгтэй гэнээ. Тийм биш. Дээд сургууль шиг олон юм Монголд байхгүй. Зарим дээд сургуульд Тухайлбал Этүүгэн дээд сургуульд хөдөө суманд 10-р анги төгсөөд хүнтэй сууж 3 хүүхэд гаргасан дээд боловсролгүй авгай багш хийгээд явж бна. Ийм дээд сургуулиудаар яах юм бэ?
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    Зуун мянган хүнд оногдох эмчийн тоогоор манайх солонгос япон улстай ойролцоо байдаг. Хувийн сургууль нь зөвхөн мөнгө олох хэрэгсэл болоод удаж байна.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    7 цаг 33 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    7 цаг 33 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    7 цаг 37 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    7 цаг 50 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    7 цаг 57 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    8 цаг 5 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    8 цаг 12 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    8 цаг 18 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    11 цаг 1 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    11 цаг 11 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК