Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Гантулга:М-Си-Эс группийг зуухаар бизнес хийсэн гэдэг нь огт үндэслэлгүй зүйл

2018-2-02
0
ЖИРГЭХ

 

-Монгол хүнийхээ хувьд гадаадынхны тусламжаар Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулчих юмсан гэж л байдгаараа хичээсэн-

“Сэлэнгэ Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гантулгатай ярилцлаа.

 

-“Сэлэнгэ Констракшн” компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төсөлд хэрхэн оролцох болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Сэлэнгэ Констракшн” нь 2003 онд Сэлэнгэ аймагт байгуулагдсан компани. Сэлэнгэ аймгийн сумдын халаалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан. Мянганы Сорилтын сангаас 2011 онд “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхээр болж, Улаанбаатар хотын утааг арилгахад зарцуулах эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ төслийн хүрээнд утаа бага ялгаруулдаг, бүрэн шаталттай зуухны сонгон шалгаруулалт зарласан. Тухайн үед манай компани Турк улсаас зуух импортлоод эхэлчихсэн байсан. Ингээд МҮХАҮТ-д зохион байгуулсан үзэсгэлэнд зуухныхаа давуу талыг танилцуулж, шалгарч цом аваад баяр хөөр болж байлаа. Бидэнтэй цуг Германы технологийн “GTZ” корпораци зуух зохион бүтээж оролцож байсан. Мөн 2004 оноос Дэлхийн банктай зуухны төсөл дээр хамтран ажиллаж байсан н.Готовдорж нарын 15 орчим компани уг үзэсгэлэнд оролцсон. Мянганы Сорилтын сан тендерт маш нухацтай хандсан. Дэлхийн банктай хамтран Канадын мэргэжилтэн Крисфинээр ахлуулсан лаборатори байгуулан, бүх зуухыг бүтэн сарын турш хөндлөнгийн оролцоогүйгээр шинжлэн, үзүүлэлтийг нарийн гаргасан. Бас туршилт хийж 40 айлд зуухыг байршуулан хоёр сарын турш хэрэглүүлж, тэдний санал бодлыг сонссон. Тэр бүх шалгуурыг турк зуух амжилттай давсан гэсэн үг. Бидний оруулж ирсэн турк зуух PM2.5, PM10 азотын диоксид, хүхрийн хий, нүүрс хүчлийн хийг хамгийн бага гаргаж, агаарт нарийн бүдүүн ширхэгтэй тоосонцрууд дэгдээхгүй байгааг тогтоосон. Эцэст нь, тендерт манай “Сэлэнгэ Констракшн”, мөн БНХАУ-аас зуухаа импортлож байсан “Рояал Өүшн” компани  шалгарсан. Бидний зүгээс Өлзий, Хас, “Рояал Өүшн” компанийн хувьд Голомт, Дөл нэртэй зуухаар төсөлд оролцохоор болсон түүхтэй.

 

-Туркэд 1985 онд хэрэглэж байсан хоцрогдсон зуух оруулж ирсэн, Мянганы Сорилтын санг хуурсан гэх мэдээлэл гарсан?

-Тэр нэвтрүүлгийг үзсэн. Турк улсад зуухны 100-гаад компани байдаг, одоо ч жилд нэг сая орчим зуух зарагддаг. Цахим хуудас руу нь ороод харах боломжтой. Мянганы Сорилтын санг хуурна, хууртагдана гэдэг хэтэрхий гэнэн ойлголт. Би дээр хэлсэнчлэн Мянганы Сорилтын сан зуухны шалгаруулалтад маш өндөр шаардлага тавьж, нарийн хяналттай ажилласан. Монголд байхгүй шинжилгээний тусгай лабораторийг хүртэл байгуулсан. Техник технологийн чиглэлийг нь канад мэргэжилтэн хариуцаж, Мянганы Сорилтын сан талаас нь Роберт гэж хүн давхар хянаж байсан. Шинжилгээний дүн, түүнтэй холбоотой бүх мэдээллийг Мянганы Сорилтын сангийн төв оффис АНУ руу илгээж, тэндээ харьцуулж хэлэлцэн, сар орчмын дараа хариу нь ирж байсан.

 

-М-Си-Эс групп энэ төсөлтэй яаж холбогдсон юм бэ?

-Юуны өмнө зарим хүн “Цэвэр агаар төсөл”, “Цэвэр агаар сан” хоёрыг нэгтгэж ойлгоод, мөнгөний асуудлыг нь хольж хутгаад байна. Тухайлбал, “Дахиад 2 хувь” нэвтрүүлгээр тэгж хольж ярьж байна лээ. “Цэвэр агаар” төсөл бол бүрэн шаталттай зуух, гэрийн дулаалга, үүдний амбаар зэргийг сайжруулах аргаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой Мянганы Сорилтын сангаас хэрэгжүүлсэн төсөл юм. Харин “Цэвэр агаар” сан бол Монгол Улсын Засгийн газраас байгуулсан тусдаа байгууллага гэдгийг залруулж хэлье.

Асуултын тухайд, тендерт шалгарсны дараа Мянганы Сорилтын сангаас урьдчилсан санхүүжилт өгөхгүй, танайх зуухаа оруулж ир, айлуудад суурилуулснаас хойш төлбөр тооцоог хийнэ гэсэн маш хатуу нөхцөл тавьсан. Манай компанид нөхцөлийг биелүүлэх тийм хүчин чадал байгаагүй. Ингээд олон газраар явж үндэсний томоохон компаниуд, төр засгийн байгууллагууд, яамдад ч хандсан. Ганц наашаа харж, нааштай хандсан нь М-Си-Эс групп байсан. Тэд “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдолд санаа зовж байна. Үнэхээр танай зуух утаа бууруулах боломжтой, эсэхийг судалъя” гэсэн хариу өгсөн. Экспертүүд нь Мянганы Сорилтын сангийн туршилт шинжилгээний үр дүнтэй танилцаад, утааг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой юм байна, дэмжье гээд эхний санхүүжилтийг хийсэн. Гэвч удалгүй дараа дараагийн, урьдчилж төсөөлж байгаагүй бэрхшээлүүд гарч ирсэн л дээ. Зуухаа Туркийн Кайсер хотын “Силвер” компанид захиалж үйлдвэрлээд усан онгоцоор Тяньжин хүргэж, тэндээсээ Улаанбаатар руу зөөвөрлөж байсан юм. 60 мянга гаруй  зуух маань 40 тоннын олон контейнер ачаа болж бидэнд хадгалах агуулахаас эхлээд “Сэлэнгэ Констракшн” дангаар дийлэхгүй бэрхшээл, хүндрэл гарч эхэлсэн. Тиймээс “Манай компани дангаараа хүчирч дийлэхгүй хүнд ажил боллоо” гээд М-Си-Эс группт дахин хандсан. М-Си-Эс нэгэнт нийгмийн хариуцлагын зорилготой оролцож эхэлсэн учраас татгалзаагүй, эцсийг нь хүртэл явъя гээд энэ төслийг хамт хэрэгжүүлэхээр зорьсон.

 

-Зуухыг хадгалах, түгээх, суурилуулах процесс хэрхэн явагдсан бэ?

-Бид дангаараа хүргэлт хийх эрхгүй, эхлээд Хас банк айлуудын захиалгыг авч, Мянганы Сорилтын санд өгнө, сангийн зүгээс тэр хороонд тийм айлд хүргэ гэж заадаг. Мянганы Сорилтын сан, Хас банк, манай компанийн төлөөлөл, бас өрхийн гишүүн бүгд гарын үсэг зурж акт үйлддэг байсан. Суурилуулсан зуухны зааварчилгаагаа иргэдэд уншуулж, тайлбарлаж өгнө. Гарын үсэгтэй акт Хас банкинд нэгтгэгдэж хянагдаад дөрвөн сарын дараа Мянганы Сорилтын сангаас санхүүжилт нь орж ирдэг байсан. Нэг ч зуухны мөнгө урьдчилж авч үзээгүй. Энд Монголын Засгийн газраас өгсөн нэг ч төгрөг байгаагүй. Мянганы Сорилтын сангийн, АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр буюу Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлсэн төсөлд шалгараад, төслөө хэрэгжүүлэх бүхий л шатанд оролцож явсан хүний хувьд бид ашгийг урьтал болгоогүй гэдгийг зориуд хэлж байна. Монгол хүнийхээ хувьд гадаадынхны тусламжаар Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулчих юмсан гэж л байдгаараа хичээсэн. Үйл ажиллагааны бэрхшээлийн хажуугаар зуух дэлбэрлээ гэх мэт гүжирдлэг, гүтгэлэг ч гарсан. Олон жил зуухтай ноцолдсон хүний хувьд хэлэхэд турк зуух бол задгай шаталтын системтэй. Тиймээс дэлбэрэлт гэх ойлголт байхгүй. “Дахиад 2 хувь” нэвтрүүлгээр нам даралтын зуух дэлбэрээд түлэгдсэн хүний талаар гарч байна лээ. Тэр бол “Хүрд” (хуучин Сантехник угсралтын трестээс салж гарсан компани)-ийн өөр төслийн шугамаар оруулж суурилуулсан зуух. “Сэлэнгэ Констракшн”-тай огт хамааралгүй.

 

-Цэвэр агаар төслийн зууханд нийтдээ хичнээн ам.долларын санхүүжилт хийгдсэн юм бэ? Сая таны дурдсан нэвтрүүлэгт танай зууханд л гэхэд 47,2 сая ам.доллар өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

-Мянганы Сорилтын сангаас зуухны төсөлд нийтдээ 17 сая ам.долларын санхүүжилт хийсэн. “Сэлэнгэ Констракшн” компанийн Өлзий, Хас зуухаас гадна “Рояал Өүшн” компанийн Голомт, Дөл зуух борлуулалт сайтай байсан. 47 сая ам.доллар гэдэг бол оргүй худлаа яриа, санаанд багтамгүй тоо байна. Түүнчлэн энэ бол Монгол Улсын төсвөөс гарсан мөнгө биш, Мянганы Сорилтын сангийн хатуу хяналтан дор хийгдсэн санхүүжилт байсан гэдгийг дахиад онцолмоор байна.

 

-Гэвч зуухны төслийг үр дүнгүй болсон гээд байгаа?

-Би өөрийн мэдэх хэмжээнд хэлье. Туршилтын үр дүнгээс агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурах боломжтой гэдгийг харж байсан. Айлууд өдөрт шар шуудайгаар дөрвөн удаа нүүрс түлдэг байсан бол төслийн зуухыг хэрэглэснээр хоёр шуудай нүүрс түлдэг болсон. Гэртээ дөрвөн шуудай нүүрс түлээд өдрийн хагаст дулаан, нөгөө хагаст нь хүйтэн байдаг бол бүтэн өдрийн турш дулаанаа барьдаг болсон. Нэг шуудай нүүрс найман кг байдаг, эндээс бодоод үзэхэд л нэг айл өдөрт 16 кг нүүрс түлэхээргүй болсон. Нийт 100 илүү мянган айлд үржүүлэхээр асар их хэмжээний нүүрс түлэхгүй болсон байгаа биз. Хоёрт, энэ зуухны шаталт нь уламжлалт зуухнаас өөр. Хийжүүлсэн шатаалт гэдэг. Агаарт цацагдаж буй том жижиг тоосонцор бусадтай харьцуулахад хамаагүй бага гардаг. Миний бодлоор дийлэнх сайжруулсан зуух нийслэлээс гарчихсан болоод төслийн үр дүн саарсан. Хас зуух гэхэд л зах зээлд идэшний үхрийн үнэтэй, Өлзий зуух хоёр, гурван хонины үнэтэй болчихсон байсан. Одоо ч хөдөөгүүр явахад манай зуухыг хэрэглэж байгаа олон айл таардаг. Уг нь зуухны кодыг тулгахад хаанаас зарагдсан бэ гэдэг нь тодорхой гарна. Бас засгаас түүхий хямд нүүрс тараагдсан.

 

-Та мэргэжлийн хүний хувьд агаарын бохирдлыг бууруулах арга замыг юу гэж хардаг вэ?

-Би 1996 оноос Монголд орж ирсэн бүх л төрлийн зуухтай ноцолдож байна. Зуухыг сайжруулах, ямар түлш сайн болох талаар байнгын туршилт хийж явдаг. Зуух судлаач гэж болно. Мянганы Сорилтын сан, Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыг гурван үе шаттайгаар бууруулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Богино, дунд, урт хугацааны шийдлийг ярьж байсан. Тухайн үед 160-180 мянган гэр хорооллын өрх гал түлж, утаа гаргаж байна гэсэн тооцоолол байсан нь одоо 200 мянга давчихлаа. Богино хугацааны шийдэл нь зуухны шаталт, түлшний чанарыг сайжруулах хэрэгтэй. Дунд хугацаанд цахилгаан, хийгээр шийдэх, урт хугацаанд орон сууцжуулах гэж үзсэн. Олон улсын байгууллагуудын зөвлөсөн энэ шийдлийг би зөв гэж боддог. Сэтгэлийн хөөрлөөр биш эдийн засгийн тооцоо судалгаатай хандах хэрэгтэй л дээ.

-Баярлалаа

                                                                                                                   Б.Рагчаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (203.91.117.8)
    Saihan shaadag pizda ve
    2018 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (202.179.27.82)
    Хөөрхий дөө Том Даргынхаа шахалтаар ярилцлага өгсөн байгаа нь андашгүй л байна дөө
    2018 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Үнэн үнэнээрээ сайхан
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.112.18)
    Hunii umnuus, daramt bgaa bol daramtand orj iin yariltslaga ugch suugaa bol uuruu naad yarij bgaa yumandaa itgeed amidar daa. Busdaar shivshig l bna.
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Түвшин (139.5.217.47)
    Худлаа шааж байгаа хүн яриандаа заавал алдаа гаргадаг. Мянганы сорилын сангаас маш өндөр шалгуур тавьсан юм бол бизнес төлөвлөгөөг нь шалгасан л байлгүй. Бусдыг нь ярихаа больё. Тээвэрлэх, түгээх зардал болоод хадгалах зардал байр сав зэргийг төсөлд тусгасан байх нь хамгийн энгийн шаардлага шүү дээ. Үүнийг урьдчилж тооцоолоогүй нөхцөл гарсан гэж ярьж байгаа бизнесмэн хүнийг үнэн ярьж байна гэж бодоход хэцүү л байна.
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.143.105)
    Эздүүд нь ярилцлага өг гэж дарамталсан байхдаа эвий эвий аль дундад зууны турк зуухний шахаа хийчхээд ичиж амьдар
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.176.192)
    zasssssssss unen sh dddd, mcs selenge constraction hudaldaj avaa biz dd, huvitsaag n neeh iimerkhuu yuman der bol zuger l haychh heregtei sh ddd, mcs hudlaaa medeelel hiiged.
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.123.2)
    Утаа гардаггүй зуух гэж байдаггүй юм. Гол нь юу түлж байна. Мод түлж байвал шууд агаарт замхардаг түүдгийн утаа гарна. Нүүрс түлвэл одооны хортой агаарт замхарч алга болтол хүн хордуулаад суунаглаж байдаг Улаанбаатарын утаа. Утаагүй зуух гэж байдаггүй юм түлж байвал утаа гарна биздээ. Шоу хийж мөнгө идсэн улсуудад хэлэхэд ийм байна.
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    MSC оруулж ирсэн зуух - утаа гардаггүй эд шидтэй компани 70-н -н Хятадууд эзэмшдэг Турк АНУ-д шалгасан -гэхдээ УЛААНБААТАРЫГ утаагүй болгоогүй яагаад гэхээр дахиж ЗУУХАА өгч байх хэрэгтэй
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Мэдээж юу гэж тэгсэн гэж хэлхэв дээ. Жорлонгийн нүх байсан ч авдаг гэсэн шүү дээ. Шуналтай гахайнууд
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.123.223)
    Манай монголчууд энэ хүн шиг аймаар муухай ууртай, хилэнцтэй, үзэн ядсан, хүйтэн царайтай байдаг болжээ!!! Нийгмийн стрессийн л гай байдаг байх даа?
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    6 цаг 39 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    6 цаг 39 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    6 цаг 43 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    6 цаг 56 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    7 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    7 цаг 10 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    7 цаг 18 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    7 цаг 24 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    10 цаг 7 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    10 цаг 17 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК