Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сугар: Шууд хэлье, тэр баталгаа гэх гэрээнд Ч.Ганзориг бид хоёр гарын үсэг зураагүй

2018-2-05
0
ЖИРГЭХ

 

 

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн банкнаас 109 сая ам.доллар зээлсэн тухай асуудлыг Арбитрын шүүх хэлэлцээд Монголын тал 51 сая ам.долларыг төлөх шийдвэрийг гаргасан нь улс төр төдийгүй нийгмийн анхаарал хандуулах сэдэв болж байна. Мөн 2013 оноос хойшхи шүүхийн зардал, зээлийн хүү, алданги, торгууль зэрэгт 44 сая ам.долларыг төлөхөөр болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулж манай сайт энэ хэрэгт холбоотой гэгдэж байгаа “Жаст”-ын Ш.Батхүү, Ерөнхий сайд С.Баяр нар ямар байр суурь илэрхийлж байсныг цувралаар хүргэсэн билээ.

https://newspress.mn/v1/p/news/2490

https://newspress.mn/v1/p/news/2494

Харин энэ удаад Цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар ямар тайлбар өгч байсныг хүргэж байна. Түүний хувьд “Жаст”-ын групп, “Эрдэнэт” үйлдвэрт холбогдох “Стандарт” банкны 109 сая ам.долларын өр олон нийтэд ил болох үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан билээ.

 

Тэрээр “Хоёр хоног наадамлаад иртэл “Эрдэнэт” үйлдвэр болон “Жаст” групптэй холбоотой томоохон хэмжээний  шуугиан дэгдсэн  байна. Ноцтой сэдэв хөндөгджээ. Үүнд би байр сууриа илэрхийлэхийг оролдъё. Одоогоор олон бичиг баримттай танилцаж амжаагүй байна. Сонин хэвлэлээс мэдээлэл авлаа. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой “Жаст” группийн зээл дотроо хэд хэдэн заагтай асуудал. Өнгөрөгч 2009-2010 оны хооронд гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.долларыг “Жаст” групп Английн “Стандарт” банкнаас  зээлсэн  юм байна. Энэ бол хувийн байгууллагуудын хоорондын асуудал. Хамгийн ноцтой нь энэ их мөнгийг “Стандарт” банкинд  “Жаст” групп төлж чадахгүй бол би хариуцна гээд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал үүрэг авсан юм шиг асуудал яригджээ. Тэгэхээр “Жаст” группийн 109.9 сая  ам.долларын зээлийн баталгаанд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр огт хамааралгүй. Тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёрын хувьд “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгөхөд оролцсон зүйлгүй. Тэр баталгаа гэх бичгийг нь үзлээ.  Төрийн албанд олон жил ажилласан, аж ахуйн нэгжийн туршлагатай хүний хувьд харахад эрүүл ухаанд нийцэхээргүй бичиг байна лээ. Үүнийг тодруулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар оролцох  бичиг баримтыг “Жаст” групп өөрсдөө ямар ч аргаар байдаг юм хуурамчаар бүрдүүлсэн гэж хэвлэл мэдээллээр нийтэлж байна.  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан гэх асуудлаас Ч.Ганзориг бид хоёр өөрсдийнхөө нэрийг салгаж аваад болчих асуудал биш. Үнэхээр олон улсын шүүх цагдаагаар явбал энэ ноцтой асуудал үүснэ. Тэгэхээр “Стандарт” банкнаас  хуурамчаар баримт бүрдүүлж зээл авсан компани хариуцлагаа хүлээж улсыг хохиролгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна.

 

“Жаст” групп 2009-2010 онд тус банкнаас зээл авсныг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёр мэдээгүй. Шууд хэлье. Тэр баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хамгийн асуудал дагуулж буй нь энэхүү их хэмжээний зээлийн асуудал олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.

 

“Жаст” группийн захирал Ш.Батхүү “Стандарт” банкнаас анх зээл авахдаа зээлийн баталгаанд намайг оролцсон гэх мэдээллийг хийсэн. Энд нэг зүйлийг тодотгож ярих нь зүйтэй болов уу. Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу гэхээр “Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий  захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм. Хүсэлтэд “Аж  ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. “Жаст” группийн  борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. Энэ гэрээ хэлцэл 2008 онд хэрэгжээд дууссан. Тэр үед бид гэрээ хэлцэл амжилттай хэрэгжиж үйлдвэрт ашигтайгаар дууслаа гэсэн ойлголттой үлдсэн юм. Авсан бүх зээлээ төлсөн байсан.

 

2008 оны эдийн засгийн хямралыг та бүхэн санах байх. “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт огт хамаагүй компани биш байсан. Тус үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан гэж хэллээ. Дээр нь зээлийн баталгааны асуудлыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орос болон Монгол талын захирлууд болон бусад холбогдох байгууллагууд хэлэлцэж шийдсэн юм. Аж ахуйн хэлцэл байсан. Хууль зөрчөөгүй. Хэрэгжээд дууссан асуудал. “Стандарт” банкнаас зээлсэн их хэмжээний валютын асуудлаар УМБГ надаас байцаалт, мэдүүлэг аваагүй. Би Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд төрийн өмчийн 86 компани надад хамааралтай байсан. Сайн, муу бүх зүйлд нь миний нэр холбогддог. Сэтгүүлчид сайныг нь ярихгүй. Мууг нь хөнддөг. Дахиад төрийн өмчийн компанитай холбоотой асуудал гарах л байх. Би аливаа зүйлд их хүлээцтэй ханддаг. Хэрэв шаардлага гарвал шалгах байх. Шалгаад үр дүнг тогтооно шүү дээ” хэмээн ярьж байжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • зочин (202.9.42.45)
    Бухэл бутэн саалийн унээгээ барьцаалж хувь хунд зээл авч егсен гэхээр сэтгэлд багтахгуй байна Банкнаас зээл авах гэж бид юу болдог билээ
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.27.212)
    Их хурлын гишүүдээ яаж ч чадахгүй байж Цэцийн гишүүнийг хаанхын хуулиар шүүж чадах юм бэ?
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.179.27.212)
    Хэн сайн гүрийж чадна тэр хэзээч хэрэгт орохгүй.Хэрэг хүлээсэн дарга сайд гэж сонссон хүн байна уу.Сугар Нямка гэсэн хүмүүсийг хэнч барж идэхгүй.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.195.96)
    Энэ Дуламын Сугар чинь цайрчихсан хулгайч байна даа Юун Цэцийн гишүүн байх газар нь "Ганц худаг"
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • ганаа (202.179.31.61)
    японд авсан байраа яаж авсан бэ зөвхөн үүнийгээ л тайлбарлаадах
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • иргэн (66.181.186.9)
    Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй гэжээ! Гэтэл Олон Улсын Арбитрын шүүх Эрдэнэт төлөх ёстой гэж шийдвэрлэсэн байна шдээ! Хэнд нь итгэх билээ?? ОУАрбитрын шүүхийнхэн бол ойворгон тэнэг хүмүүс биш учраас 7 хэмжиж 1 огтолсон байж таарна!! Тэгэхээр Эрдэнэт батлан даалт гаргасан л болж таараад байна даа!! Тийм батлан даалтыг мэдээж Төрийн өмчийн хорооны дарга, ГОК-ийн захирал хоёр л гаргах эрх мэдэлтэй! ДҮГНЭЛТ ...????
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Urgent (150.129.140.66)
    SUGAR, LONDONI SHUUH HOYORIIN ALI NI UNEN BE......
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Urgent (150.129.140.66)
    SUGAR, LONDONI SHUUH HOYORIIN ALI NI UNEN BE......
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Энэ мурий ман ы бүх муө юмд оролцож том том албан тушадд очдог бантан хутгад дхвшэхд бдг
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (172.58.24.30)
    Эзэн эзэд нь тодорхой байхад гүйцэтгэх ажиллагаа явуулж болдоггүй юм байхдаа.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • янрин (202.21.106.138)
    Энэ холионы эр. Юмнаас аятайхан сугарч гараад байх юмаа-Сугар аа
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Zochin (77.241.239.249)
    Ehnii 20 saya $ zeel amjilttai tologdoj duushalaar n,daraagin zeeliin baritsaand n tusalchihsan uym bish uy
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Zochin (77.241.239.249)
    Ehnii 20 saya $ zeel amjilttai tologdoj duushalaar n,daraagin zeeliin baritsaand n tusalchihsan uym bish uy
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.35.233)
    шууд хэлэхээрээ л зурчихсан гэсэн үг шүү дээ. халаас суйлаач сугараа?
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.185.197)
    Төрийн өмчийн компани яахаараа чамд хамаагүй байдаг юм бээ. Миний гарын үсэг хуурамч гэж хичнээн мэлзээд ч нэмэргүй. Гарын үсэг хуурамч уу жинхэнэ үү гэдгийг өндөр хөгжсөн Англи зэрэг орны хариуцлагатай албад нь ялгачихаад түүн дээр нь үндэслээд шүүх нь шийдвэрээ гаргасан юм биш үү. Монголчууд хичнээн үхэртэй төсвтэй ч гэсэн ард түмнийг ингэж басамжилж болохгүй байхаа чи.
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    6 цаг 40 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    6 цаг 40 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    6 цаг 44 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    6 цаг 57 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    7 цаг 4 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    7 цаг 11 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    7 цаг 19 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    7 цаг 25 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    10 цаг 8 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    10 цаг 18 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК