Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Юмбээй" стайлыг үндэслэгч манай Сонгины дайчин бүсгүй Г.БАТМӨНХийн сонирхолтой ярилцлага хэвлэлд гарчээ

2018-2-06
0
ЖИРГЭХ

 

“Ерөнхийлөгчийг загнадаг эмэгтэй” гэх тодотгол бүхий дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, үг хэлсэн бүсгүй “од” болж буй. Ядуурал, архидалт, гэмт хэрэг газар авсан, төрийн албаныхны авлига, хүнд суртал, бурангуй байдал бугшсан энэ нийгмийн өмнөөс үгээ хэлэхийг хүсэж буй олон хүнийг төлөөлөн дуугарсан тэр бүсгүйг уншигчидтайгаа уулзуулж байна. Түүнийг Галсанпунцагийн Батмөнх гэдэг. Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20- нд тус дүүргийн иргэдтэй уулзах үеэр үг хэлсэн түүнийг дэмжиж, бас зургийг нь янз бүрээр эвлүүлэн шоглосон.

-Ерөнхийлөгчийн уулзалтад хэлсэн үг тань олон нийтийн сүлжээнд эрчээ авлаа. Хүмүүс бичлэгийн доор сайн, муу янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна. Та нэгбүрчлэн уншиж байна уу?

-Хэлсэн үг минь ингэж тарна гэж мэдээгүй. Хэн, юу бичсэн бол гэж айгаад харж чадаагүй. Дүү минь харин нэгд нэгэнгүй уншаад “Таныг дэмжсэн хүн олон байна” гэхэд нь санаа амарсан. Хүмүүс намайг яагаад ингэж бухимдаад, янз бүрийн юм яриад яваа юм гэж гайхаж магадгүй. Улс орны байдал эмзэг, хэцүү байгааг хүн бүр харж, мэдэрч буй. Ийм байхад над шиг бухимдахгүй бол монгол хүн биш. Намайг ингэж ярилаа гээд буруутгасан хүмүүс цаашид хүүхдээ ийм улсад яаж амьдруулах вэ гээд бодоод үз.

-Танд нэлээд том асуудал тулгарсан болохоор л олон нийтэд, Ерөнхийлөгчид хандаж үгээ хэлэхээс өөр аргагүйд хүрсэн үү? 

-Би 2002 онд БНСУ явж, тэнд 12 жил ажиллаж, амьдраад 2013 онд Монголдоо ирсэн. Одоо солонгос, англи хэлний орчуулагч хийж байна. Түүнийхээ хажуугаар нэг жижигхэн дэлгүүр ажиллуулдаг юм. Дэлгүүр ч гэж дээ бараг ТҮЦ. Ээж маань 10 гаруй жил ажиллуулаад, уушгины хорт хавдраар нас барсан. Түүнээс хойш уг ажил миний нуруун дээр ирсэн. Өөрөө ажиллуулах хэцүү болохоор одоогоор түрээсэлчихсэн. Дотор нь бүхэл бүтэн 10 гаруй цаг суухаас эхлээд олон хүндрэл бий. ТҮЦ, дэлгүүр ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг олон хүн миний хэлж буйг ойлгоно. ТҮЦ ажиллуулахад төрөөс ямар их дарамт, шахалт үзүүлдэг гэж санана. Худалдаа, үйлчилгээний эрх авахын тулд жил бүр өчнөөн бичиг баримт бүрдүүлдэг. Тэдгээрийг нь зүгээр ч нэг бүрдүүлчихгүй шүү дээ. Шат шатандаа авлига, хүнд сурталтай. Дээр нь цагдаагийнхан байнга ирж мөнгө авдаг, эсвэл сүрдүүлдэг. Тамхи зарлаа гэж дарамталдаг. Тамхины хяналтын тухай хууль нь үнэхээр утгагүй, хэзээ ч хэрэгжихээргүй байхад шүү. Санаачилж, батлуулсан хүн нь өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи уусан биз дээ. Би цагдаа нарыг муулах гэсэнгүй. Тэдний ажил ийм. Гол буруутан нь бодлого боловсруулагчид. Энэ нийгмийн муу муухай, болохгүй бүтэхгүй зүйлүүд дээрээсээ доош урсгалтай. Үүнд л би бухимддаг. Өөр улсад багагүй хугацаанд ажиллаж, амьдарч үзсэний хувьд хэлэхэд, манай төр, засаг ард түмнээрээ ажил хийлгэхгүй байна. ТҮЦ ажиллуулахад хүртэл саад болдог. Бид чөлөөтэй ажиллаж чадахгүй, боомилогдчихсон учраас хүмүүс гадаад явах гээд үхэн хатан зүтгээд буй. Үүгээр зогсохгүй, энэ улсад шударга ёс алга. Манай гэрийн цонхоор хулгайч орсон, би шийдүүлж чадаагүй. Гадаа машинаа тавихаар тоночихдог, бас л хохирлоо барагдуулаагүй. Иргэд хэзээ ч асуудлаа шийдүүлж чаддаггүй, үргэлж хохирч амьдрах ёстой юм уу.

-БНСУ-д амьдарч байгаад эх орондоо ирээд олон зүйлийг харьцуулж харсан байх.

-Солонгост байхдаа би улс төрийг нь мэддэг ч үгүй байсан. Ард түмнээ улс төр бодох шаардлагагүйгээр аятайхан амьдруулж чаддаг. Гэтэл Монголын улс төр бидний амьдрал руу дайрч орж ирж байна. Бусдад дараа бололгүйгээр өөрийн амьдралыг аятайхан аваад явчихъя гээд зүтгэхээр боомилдог. Харийн орныг сурталчлаад байгаа юм биш. Нөхцөл байдал ийм байна. Би тэнд ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө хоёр дүүгээ сургууль соёлтой болгосон. Монголд амьдарч чадахгүй гэхээр нь нэг дүүгээ АНУ руу явуулсан. Дүү маань одоо тэр улсын иргэн болсон. Дуртайдаа тэнд амьдраагүй. Адилхан л ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ энд биш, тэнд амьдрал нь илүү бүтдэг. Ингээд л бид хүмүүсээ нэг нэгээр нь алдаад байна. Би дүүгээ, улс маань нэг иргэнээ харьд алдчихаж байгаа биз дээ.

-Та эхлээд зүгээр үг хэлж байснаа дараа нь нэлээд чанга хашхирсан. Олон хүний дунд сандарсан уу. Ярианы өнгө тань цахим орчинд элдвээр шоглуулах гол шалтгаан болсон.

-Би огт сандраагүй. Харин хэлэх үгээ сайн бэлдээгүй байсан. Гол зүйлээ цаасан дээр гялс бичээд гарсан юм. Бүх үгээ хэлэх гэсээр байтал хугацаа дууссан. Надад бухимдаж явдаг зүйл өчнөөн бий. Ярианы өнгө аясын хувьд бол би угаасаа чанга дуутай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэр хуралд очоод Монголын иргэд ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг өөрийнхөөрөө хэлье гэж бодсон. Харь газарт олон жил амьдарсан хүн эх орноо үнэхээр үгүйлдэг юм билээ. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжилд зориулж чадаагүйдээ харамсдаг. Намайг, бас гадаадын олон орныг зорьсон хүмүүсээ эх оронд нь ажиллуулж, ашигласан бол манай улс одоогийнхоосоо хавьгүй илүү хөгжинө биз дээ. Ингэж боддог хүн алга. Манай ардчилал хүнээ хаячихсан. Яг намайг хаясан шигээ тал тал тийш тарж бутарсан монгол хүнээ ч тоолгүй орхисон. Би хэдийгээр мундаг том сургууль төгсөж, айхтар боловсрол эзэмшээгүй ч ардчилал гэдгийг хүн гэж ойлгодог. Улс орон ард түмэн дээрээ л тогтоно. Улсын хөгжил иргэдийн сайн сайхан амьдралаар тодорхойлогдоно. Ард түмнээ бодож, сайхан амьдруулж чадвал улс аяндаа хөгжинө.

-Тантай санал нийлэх хүн олон бий ч дуугүй явсаар байгаа. Тэд яагаад дуугарахгүй байна вэ?

-Миний хамгийн гайхаж байгаа зүйл бол энэ. Монголчууд хүлцэнгүй, шашинд автаж, бөөсөө ч алж чаддаггүй байсан шигээ болчихож. Ийм хүлцэнгүй сул дорой болчихсонд хэд хэдэн шалтгаан бий гэж хардаг. Хамгийн аймшигтай нь архидалт. Гуравхан сая хүн амтай Монгол Улсад архины хэдэн үйлдвэр байна вэ. Зөвхөн манай дүүрэгт архи уухаас өөр зүйл хийдэггүй өчнөөн хүн бий. Дээр нь бидэнд бие биеэ хайрлаж, хүндэтгэх сэтгэл дутдаг, хуурч мэхэлдэг. Уг нь манай улс Азийн Швейцарь болох ёстой гэж боддог. Гуравхан сая хүнтэй, маш их баялагтай хэр нь яагаад Швейцарь шиг хөгжихгүй байгаа юм бэ. Манай төрийн толгойд ганцхан хүн байгаад үүнийг хийж чадахгүй байна гэвэл ойлгоно. “Муу удирдагч” гэж хэлнэ. Гэтэл одоо бол Төрийн ордонд 76 хүн сууж байна. Тэр олон толгой яагаад гуравхан сая хүнийг сайхан амьдруулж чадахгүй байна вэ. Солонгосын нэг дүүргийн иргэдтэй тэнцэх тоо шүү дээ.

-Хүмүүс таныг шоглож, элдэв зураг эвлүүлэн тарааж байна. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Мэдээж эмзэглэлгүй яах вэ. Гэхдээ би өөрийгөө өмөөрч юу ч бичээгүй. Харин хүмүүс намайг өмөөрч байна гэсэн. Тэгж шоглоод байгаа хүмүүсийг өрөвдөлтэй л гэж хэлнэ. Би тэднийг буруутгаж, уурлаад яах вэ. Тэд энэ нийгмийн золиос байхгүй юу. Манай боловсролын систем ийм өрөвдөлтэй хүмүүс гаргасан. Яагаад гэвэл их сургуульд сурах хямдхан, дээр нь чанаргүй. Гуравхан сая хүн амтай улсад уг нь чанартай, цөөхөн сургууль байхад л хангалттай санагддаг. 

-Иргэн хүнийхээ хувьд та үгээ хэлсэн. Энэ бүхнийг өөрчилж засахын тулд цаашид тэмцэнэ гэж боддог уу. Жагсаад ч юм уу?

-Хамгийн гол нь энэ улс орон эзэнтэй болох ёстой. Одоо эзэнгүй айлын хэдэн замбараагүй хүүхэд тэлчгэнэж байгаа юм шиг харагдана. Ийм нийгэм, ийм улс гэж байх уу. Бид үүнийг хэлэхгүй, өөрчлөхгүй бол дараагийн үе яах билээ. Яаж тэмцэх вэ гэж бодож, найз нөхөдтэйгөө ярьдаг. Гэтэл нэг найз минь “Батмөнх өө, бослого гаргаад, гурван өдрийн жагсаал хийлээ гэж бодъё. Хүмүүс ирэх үү. Гурван өдөр жагссан хүн хоолноосоо сална. Тэр хүн жагссан нь дээр үү, амьдралаа бодсон нь дээр үү” гэж хэлэх жишээтэй. Тэгээд ч монголчууд улс төрөөс үнэхээр залхсан, жагсаал цуглаанд дөжирчихжээ. АН-ын өнөөдрийн (энэ сарын 1) жагсаалыг хар л даа. Ямар ч хүчгүй.

-Улс орноо эзэнтэй болгох гарц танд харагдаж байна уу?

-Монголын баялаг бол монгол хүн. Энэ баялгаа ашигламаар байна. Бие биенээ хайрлаж, хүндэтгэж байж л энэ улсаа авч явна. Хүн бүр эх орныхоо эзэн нь байя. Унтаж буй улс орноо сэрээе. Гэхдээ хий дэмий цээжээ дэлдэнэ гэсэн үг биш шүү. Өөрсдийгөө хөгжүүлж, сэтгэлгээ, сэтгэхүйгээ өөрчлөх, хөгжиж дэвших хэрэгтэй. Намайг БНСУ руу явахад Монгол Улс ямар байсан, 12 жилийн дараа эргээд ирэхэд яг хэвээрээ байсан. Нэмэгдсэн зүйл гэвэл хэдэн барилга. Тэр үед төрөөс иргэдэд 300 000 төгрөг өгч байсан. Учрыг нь сайн ойлгоогүй. Манай дүү нар “Эх орны хишиг, АН-аас өгч байгаа юм” гэсэн. Түүгээр бид юу ч хийж чадахгүй. Гурван сая, 30 сая биш, 300 000 төгрөг өгчихөөд биднийг юу хий гэж байгаа юм. Төрийн толгойд гарсан хүмүүсийн хувьд 300 000 төгрөг халаасны мөнгө. Ард түмнээ ингэж хуурч болдог юм уу. Хятадын нэг удирдагч “Та нар хийж чаддаг бүх зүйлээ хий” гэж хэлсэн юм гэнэ лээ. Одоо Хятад орон яаж хөгжиж байгааг хар даа. Бид ч гэсэн хийж чадах бүхнээ хиймээр байна. Би нэг зүйлд их эмзэглэдэг. Ерөнхийлөгчийн уулзалтад ч цухас дурдсан. Гуравхан сая хүнтэй хэрнээ 40-өөс дээш насныхныг ажилд авдаггүй. Уг нь бол 80 гарсан ч чадах зүйлээ хийгээд, зүтгэж байгаад улсаа хөгжүүлнэ. Хүн бүхэн хичээж ажиллах хэрэгтэй. Манайхан эрт босохгүй юм. Болдог бол нийтээр нь эрт босгодог дохио дуугаргаад ажилд нь гаргамаар байна.

-Таныг аль нэг намын өмнөөс дуугарлаа гэж хардах хүн ч байсан.

-Би ямар нэгэн нам, улс төрийн хүчний үгийг дамжуулаагүй, иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо хэлсэн. Улс шиг улсад амьдрах хүсэлтэй жирийн л иргэн. Яриандаа М.Энхболд даргын нэрийг хавчууллаа гэж хорооны нэг ажилтан уурлаж байна лээ. Энэ мэтийн сонин зүйл их үзэх нь. Бид уг нь ингэж амьдарч болохгүй биз дээ. Толгой дээрээ 76 хүн суулгачихсан. Тэдний ард 76 эхнэр, нөхөр, 76 найз гэх мэтээр үржигдэнэ. Энэ олон шуналтай хүнд миний эх орон багадна шүү дээ. Хүний шунал ямар их билээ. Байр, машинтай боллоо гээд ханахгүй, дараагийнхаа зүйлийг хүсэж мөрөөднө. 76 хүн, тэдний “үржвэр” байгаа цагт манай улс өөдлөхгүй. Маш их баялаг дээр суусан хэрнээ ядуу зүдүү амьдраад байгаа нь ямар учиртай юм бэ. Нутаг нутагт л нэг уурхай ухаад хаячихсан гэх юм. Би явж үзнэ гэж бодож байгаа. Тэгсэн атлаа утаанаасаа ч салж чадахгүй 28 жил боллоо. Төрийн эрх барьж буй хүмүүс яг юу хийгээд байна аа. Бид дэндүү ноомой байгаа юм биш үү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • G gantomor (66.181.161.20)
    Ene hvnii vgiig demjij bn
    2018 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.125)
    энэ эмэгтэй үнэнийг л хэлсэн байна.ард түмний нэр барьсан АН,МАН - 2 хэрэггүй ээ
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.184.233)
    чи шүү.Энэ зэрэгтэй дуугардаг эмэгтэй УИХ алга байна шүү. Чиний эсрэг бичиж буй нөхөд дарга нарын бөгс долоогч.
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • pf. (203.91.118.180)
    зөв ярьж байна
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • jjj (66.181.160.4)
    shaal obvchtei amitan bana lshd
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
    • Чи ч эрүүл биш
      2018 оны 02 сарын 07
  • Зочин (202.21.118.90)
    Би өнөөдрийн монголын төрд аль хэдийнээ итгэхээ байсан.
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.118.90)
    Мундаг. Бүгд л ийм сэтгэхүйтэй байгаасай. Даан ч дээрх хэд болон тэдэнтэй гар хөл нийлдэг нөхөд, долигонуур яг хэвээрээ л хуураад бие биенээ хамгаална даа.
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.184.233)
    хайр хүрмээр бүсгүй шүү.Бачимдаж стрессд орсон үед ерөнхийлөгч юу ч биш..Чиний талд шүү.
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.118.174)
    стресс ихтэй байсан болоод л орилоо биз стресгүй хүн алга
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (202.21.117.58)
    Дэмжиж байна үнэн л юм хэлсэн байна
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • сэтгэлгээ (77.136.84.85)
    энэ бүсгүйг шоолж доромжлоод байгаа ДОЛДОЙ нар боли.. та нар ингэж чадахгүй аймхай... гэтэл энэ бүсгүй нэгэн аугаа хүнийг санагдуулав.... ХАТАНБААТАР МАГСАРЖАВ: Монгол гэж хашгарих биш МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЗОХИЛОХ ЗҮРХ байх хэрэгтэй гэж...
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • mongol (77.136.84.85)
    сайн байна... ийм эх оронч. зоригтой дуугардаг хүн олон бол энэ нийгэм удирдаж байгаа хүмүүс цочрох байлгүй дээ... даанч ийм хүн тун ховор байна даа.... амжилт хүсьe.. бүсгүй минь... би энэ нийгэмээс залхаад гадаад гарсан хүн дээ.....
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • tungalag (103.26.193.182)
    bid ehlehgui bol bid uurchlugduhgui bol... devjihgui ee.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • иргэн (66.181.186.9)
    Намуудаас сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүс дотор санал өгөхөөр хүн байдаггүй, намын дарга нарт зусардаж гүйсэн үл бүтэх амьтас л байдаг!! Тэднийг заавал сонго гэж тулгадаг гэсэн үг!!! Үүнийг л өөрчлөх хэрэгтэй! Жишээ нь, саяын Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд, Х.Баттулга хоёрын аль нэгийг сонго гээд л тулгасан. Хэн нь ч хэрэггүй учраас би сонгуульд очоогүй! Бүх нийтээр сонгуулийг бойкотлох юм бол намууд хог новшоо дэвшүүлдэгээ болих ёстой!!!
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.142)
    demjsen zuv l yum helsen shuu dee ingej zorigtoi heleh hun bna uu
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Цнд (66.181.160.114)
    Илжигний чихэнд ус хийх алт хийх адилхан. Элс рүү ус хийх. Халанд хашгирах гэдэг лболсон бол уу. Дүлий годилууд цочроо аваасай
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • дэмжигч (182.160.34.202)
    ухаалаг сайхан хүүхэн байна
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Ма (202.21.106.144)
    Гэнэт орилж хашгирсан болхоос биш Зөв ярисан шүү
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    6 цаг 40 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    6 цаг 40 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    6 цаг 44 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    6 цаг 57 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    7 цаг 4 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    7 цаг 11 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    7 цаг 19 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    7 цаг 25 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    10 цаг 8 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    10 цаг 18 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК