Хэдхэн хоногийн Эх нялхасын төвийн ажилчид төрөөд гурав хоносон нярай хүүг хогийн цэг дээрээс олсон тухай мэдээлэл цацагдаж, олон нийтийг сэрдхийлгэсэн билээ. Сэтгэл сэрдхийлгэсэн эл мэдээлэл мартагдаж амжаагүй байтал Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нярай хүүхдийн цогцос олдсон гэх мэдээлэл цацагдав. Тодруулбал, аймгийн төвийн дөрөвдүгээр багийн 4-...т тоот хашаанаас 53 см урттай, 3400 гр жинтэй, эмэгтэй нярай хүүхдийн цогцос олдсон байна. Нярайн эхийг одоогоор эрэн сурвалжилж, түүний талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнийг таван сая төгрөгөөр урамшуулж, өндөр нууцлалын дор мэдээллийг худалдан авахаар болжээ.
Сэтгэгдэл (2)