Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУИС-ийн номын санд бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлнэ

2018-2-28
0
ЖИРГЭХ

МУИС-ийн номын сан анх 1942 онд байгуулагдаж байжээ. Харин 2017 оны намраас эхлэн орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлэн 52 ажилтан, 15 цэг салбараар үйлчилгээ үзүүлж байна. 1000 орчим CD, 20 орчим цахим ном, 2400 орчим E магистрын ажил, 16 нэр төрлийн олон улсын онлайн мэдээллийн сангууд ажиллах боломжтой Е уншлагын танхимтай. Мөн номын сангийн бүх мэдээллийг авах нэг цэгийн үйлчилгээтэй аж. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажилладаг юм байна. Харин олон хувьтай номыг 1-3 хоногоор оюутнуудад гэрээр олгодог байна. Олон мянган оюутны хүсэн хүлээсэн цоо шинэ номын сан дотроо хичээлийн анги танхим, лаборатори, музей, кафе, номын дэлгүүр, уншлагын танхим, амралтын хэсэг, дэлгүүр гээд оюутнуудад хэрэгтэй бүх зүйлийг дотроо багтаажээ. Ингээд МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн /PhD, дэд профессор/-тэй ярилцсанаа хүргэж байна. 
 
- Монголийн хамгийн том номын сан баригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хичнээн оюутан номын сангаар үйлчлүүлсэн бэ?
 
- 2017 оны аравдугаар сарын 5-нд шинэ номын сангийнхаа нээлтийг хийсэн. Энэ том барилга тэр чигтээ номын сан биш. Баруун жигүүрийн 1- 4 давхар нь номын сан байрлаж байна. Номын сан дотроо 700 суудалтай. Гэхдээ хүүхдүүд орж ирээд чөлөөт орчинд үйлчлүүлэх боломжтой. Тийм учраас яг чөлөөт орчинд хэдэн хүн суусан гэдэг тоог хараахан гаргаагүй байна. Нээлт болсноос хойш манай номын сан өдөр болгон 700 суудал нь дүүрэн ачаалалтай ажилласан. 
 

 
- МУИС-ийн номын санд өөр сургуулийн оюутнууд үйлчлүүлэх боломжтой юу?
 
- МУИС 25 мянга гаруй оюутантай. Тийм учраас ачааллаа дийлэхгүй байна. Гэхдээ гадны үйлчлүүлэгчид маш их ирж байгаа. Бид нар журмаараа өдөрт 15 хүнд үйлчлэх квот тогтоосон. 
 
- МУИС-ийн номын сан хэдэн ажилтантай ажиллаж байгаа вэ? 
 
- Манай номын сан 52 ажилтантай. 
 
- Хичнээн тооны том товхимолтой байгаа вэ?
 
- Бид нар жилээс жилд номнуудаа баяжуулж байна. Одоогийн байдлаар 400 мянгаад номтой байгаа. 
 
- Номын сандаа бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил нь хэдэн хувьтай явж байгаа вэ?
 
- Монголын номын сан дэлхийн түвшинд хүрэхийн тулд автоматжих хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор RFID технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 
 

 
- Цаашдаа ямар ямар ажилууд хийхээр төлөвлөж ажиллаж байгаа вэ?
 
- RFID технологи номын санд нэвтрээд ирэхээр бид нар бүх систем, программаа өөрчлөнө. Үүнийг дагаад маш их ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт номын санчдынхаа хөгжил, боловсрол, хүний нөөц дээр анхаарах хэрэгтэй байгаа. Номын санчдад зориулсан шаталсан сургалт явуулах ажил дээр түлхүү анхаарна гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр номын сан программынхаа хувьд ч олон зүйл дээр хөгжөөд ирэхээр дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө харилцааны ч юм уу ямар нэгэн доголдол гаргавал бидний хийсэн ажил нурна гэсэн үг юм. Тийм учраас энэ тал дээр ойрын хугацаанд түлхүү анхаарч ажиллана. 
 

 
МУИС-ийн "Brand Shop" дэлгүүр: 500- 130 мянган төгрөг хүртэлх үнэтэй бараа зарагддаг
 
МУИС-ийн номын сангийн нэг давхарт байрлах оюутнуудад зориулсан дэлгүүрээр орж сонирхолоо. Энд оюутан залуусд зориулсан бүхий л бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг аж. 
 

 
- Номын сан нээгдсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
 
- Тийн. Номын сан нээгдсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. 
-
Оюутнууд ихэвчлэн ямар бараа сонирхож авч байна вэ?
 
- Өдөр тутмын хэрэглээ болсон дэвтэр, усны сав, энгэрийн тэмдэг, үзэг, бал гэх зэрэг зүйлсийг их авдаг. 
 

 
- Бараанууд нь хэдээс хэдэн төгрөгийн хооронд байдаг вэ?
 
- Бараануудын хувьд бусад газруудыг бодвол харьцангуй хямд үнэтэй байдаг. Ер нь 500-аас 130 мянган төгрөг хүртэл үнэтэй бараа байдаг. 130 мянга гэхээр гайхаж байж магадгүй. Энэ бараа нь бэлэг дурсгалын зүйлс байдаг. Энэ барааг гадаад оюутнууд болон гадаад явах гэж байгаа хүмүүс авдаг байгаа. 
 

 
МУИС-ийн оюутнуудад илүү хөнгөлөлттэй үнээр ном худалддаг
 
МУИС-ийн номын сан дотор оюутнуудын хичээл хэрэглэгддэг бүхий л мэргэжлийн суралцагчдад зориулсан номыг худалдаалдаг юм байна. 
 

 
- Танайд ямар ямар номнууд худалдаалагдаж байгаа вэ? 
 
- Их сургуулийнхаа багш нарын номыг хөнгөлөлттэй үнээр хэвлээд МУИС-д сурдаг оюутнуудад SISI програмаар нэвтэрдэг кодыг нь бүртгэж аваад хямдралтай үнээр худалддаг. Номнууд 2 өөр төрлийн үнэтэй гардаг. МУИС-ын оюутан биш хүсүүст өөр үнээр худалддаг. Өөр сургуулийн багш нар танай сургуулийн харъяа номын дэлгүүрт номоо өгч заруулмаар байна гэсэн хүсэлтийн дагуу өөр номнууд ирж байгаа. Оюутнуудад хэрэглэгддэг номнуудыг дэлгүүртээ тавьж худалдаж байгаа. Эдгээр номнууд нь бусад номын дэлгүүрүүдтэй харьцуулахад 15- 20 хувийн хямдралтай байгаа. Яагаад гэхээр хувийнх биш улсын гэж явдаг учраас. Их сургуулийн хэвлэлийн компаниар хэвлүүлсэн номнууд дийлэнх хувийг хувийг эзэлж байна. Тэтгэвэртэй гарсан багш нар, судлаач эрдэмтдын номнууд байгаа. 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • internet (119.40.99.2)
    Энэ номын сан дотор чинь интернет нь доголдоод, байнга тасалдаад, ер юм хийж, судлах арга алга. энийгээ ажиллуулж чаддаг болмоор юм даа.
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    5 цаг 45 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    5 цаг 45 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    5 цаг 49 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    6 цаг 2 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    6 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    6 цаг 16 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    6 цаг 24 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    6 цаг 30 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    9 цаг 13 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    9 цаг 23 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК