Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр засгийн шийдвэр ба гүйцэтгэл, дагаж гарах үр дагаврууд

2018-3-04
0
ЖИРГЭХ

Гаргасан шийдвэрийнхээ хойноос хэрэгжилт хангана гэдэг асуудал манай төр засагт огт алга. Цагаан дээр хараар бичсэн л бол болоо гэсэн шиг хаячихдаг нь гэм биш зан болжээ. Аливаа сонгуулийн үед сайхан амлалтуудыг хөхөө мэт уран яруугаар донгодож, сонгогдчихвол түүнийгээ мартах нь бий. Хэрэгжүүлж байгаа нь цагаан дээр хараар бичих л юм. Гэхдээ хэрэгжүүлэх нь ховор гэхэд нэг их хилсдэхгүй байх.

Үүний хамгийн тод жишээ нь 2008 оны сонгуулийн амлалт болох 1072 ширхэг хувьцаа болон нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, төрийн албаны хариуцлага, сахилга бат, шударга байх, авлигатай тэмцэнэ, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэх гоё сайхан амлалтууд. Үүний хэд нь хэрхэн яаж биелэв гэдэг сонирхол татна. Үнэндээ тунхаглалын чанартай яваа гэвэл буруудахгүй. Төрийн албаны хариуцлага, сахилга бат, авлигын асуудал цэгцэрсэн зүйл байхгүй гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэх биз. Хаанаасаа хаалга ч гэдэг үг санаанд орох. Нэг л их ууртай яравгар ажилтнуудыг царайчлан байж гарын үсэг, тамга тэмдэг даруулдаг нь өнөө хэр хэвээр. Уг нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд аливааг хүндрүүлэлгүй, иргэдийг чирэгдүүлэхгүйгээр үйлчилдэг байх ёстой гэсэн лоозонтой. Гэвч хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь элбэг. Ядаж л ямар бичиг баримт бүрдүүлэхийг нь зааварчлаад өгчихгүй загнаад гаргах нь олон гэж иргэд бухимддаг. Энэ бол наад захын асуудал.

Арваад жилийн тэртээ улс төрийн хоёр нам ам уралдуулан сая, сая таван зуун мянган төгрөгийн амлалт өгч төрийн толгойд гарцгаасан. Үүнийхээ багахан хэмжээг он цагийн уртад хэрэгжүүлээд нийгмийн олонхи хэсгийг умартсан түүхтэй. Мартагдсан дууль болсон үлдсэн хэсэг өнөөг хүртэл төрд ээлж дарааллан залрах улс төрийн хүчний амлалтыг хүлээсний эцэст ирэх жилээс 1072 хувьцааны ашгаа хүртэх нь. Арван жилийн дараа амлалтынх нь хариуг сонсч байгаа нь энэ. Шийдвэрийн хэрэгжилт ийм хугацааны дараа хэрэгжиж байгаа нь хаа ч байхгүй гажиг жишиг мэт. Төр засгийн ой санамж сэргэж байгаа ч юм уу гэсэн бодол төрөх. Цаашид энэ шийдвэр хэрэгжихэд ямар асуудал үүсэх нь өнөөдөр тааварлашгүй. Ашгийнх нь хэдэн хувь дансны аргаар хэн нэгний халаасанд орох бол гэсэн хардлага ч явна. Магадгүй багахан хэсэг нь иргэдийн ноогдол ашиг болон орж ирэх үү гэсэн зүйлийг учир мэдэх хүмүүс ам уралдуулах нь чих дэлссэн.

Ер нь, ийм хугацааны давтамжтайгаар л шийдвэрийнхээ гүйцэтгэлийг хийдэг юм болов уу. Агаарын бохирдолтой тэмцэхээр хэдэн жил хэчнээн зуун сая төгрөгийг зарав. Сан байгуулж ч үзсэн. Тус санг санхүүжүүлсэн хөрөнгөнөөс завшсан, шамшигдуулсан хэргээр ял зэм сонссон нөхөд ч бий. Аавын хаалга татаж, гэм нүгэлээ үүрсэн нь ч нэр устайгаа байгаа. Олон зуун сая, тэрбумаар нь зарцуулсан ч тусгаар улсын их хотын агаарын бохирдол өдрөөс өдөрт өтгөрөн нэмэгдсэнээс бус нимгэрч багассангүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндэд хортой, аюултай гэж тогтоосон хэмжээнээс хоёр гурав дахин их байгаа юм. Өнөөдөр урин дулаан цагийн эхэн болж хотын агаарын бохирдлын талаар мартагдах цаг айсуй. Ирэх жилийн өвөл мэдээж хэрэг дахин тавигдана. Бүтэж үхлээ, агаарын бохирдлыг бууруул гэх сүржин нэртэй жагсаалууд ч ирэх жилүүдэд дахин болох биз. Яагаад гэвэл агаарын бохирдлыг багасгах гарц, шийдлийг олж чадаагүй болохоор. Засгийн газрын түвшинд олж харсан ганц мэргэн санаа нь түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм. Ингэснээр утаа ор мөргүй алга болж нийслэлчүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ гэж байхгүй. Их үсрээд л сайжруулсан түлшний утаагаа амьсгалаад явна. Ийм л дүр зураг харагдаж байгаа.

Сайжруулсан түлш ч гэсэн утаа гаргаж таараа. Тиймээс уушги, эд эрхтэнийг эвдлэн сүйтгэгч хорт утаа хэвээр хадгалагдах юм. Үүнийг дагаж нэгэн бизнес одооноос өрнөх дүр зурагтай. Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах аян өрнөнө. Мөн далимдуулан хөрөнгөжих, төрийн мөнгөнөөс түрийвчээ дүүргэх үзэгдэл ч ихсэх болов уу гэсэн таамаг гүйж явна. Нэгэн цагт буюу Сү.Батболдын засаглалын үед сайжруулсан түлш үйлдвэрлэх аян өрнөсөн ч амжилт олоогүй. Харин ч үүнийг нь далимдуулан төрийн, түмний татвараар бүрдсэн, гадаадаас зээлсэн хөрөнгө үрэн таран болсон баялаг түүх бий. Тухайн цаг үед Д.Зоригт гэж МАН-ын сайд уг төслийг хэрэгжүүлэх нэрээр хэдэн авран тэрбумыг цааш нь харуулсан нь өнөө түүх болон үлджээ. Ийм зүйл үүсэхгүй байх нөхцөл бий юу гэсэн асуулт ч хэрэн тэнүүлчилж байгаа.

Ерөнхийдөө төрийн гаргасан шийдвэрүүд хэрэгжих нь ийм л удаан. Хэрэгжихдээ эсрэгээрээ эсвэл хэн нэгний эрх ашигт үйлчилдэг болсон цаг. Төр засгийн шийдвэрийг далимдуулсан хээл хахууль, авлигын асуудал ч өрнөн дэлгэрэх үзэгдэл үеийн үед амь бөхтэй оршин тогтносоор байна. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт, түүнийг зөв амилуулах дээр анхаарах хэрэгтэй мэт.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (62.167.114.16)
    Ajlaa hiij medehgui toriinhniig zeverleh, huulia yagshtal morddog huulchid, zeztei bolohoos naash mongol oron hogjihgui, mongoliin ard tymen neg medehed ustah baidald oroh ni dee……….
    2018 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    5 цаг 46 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    5 цаг 46 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    5 цаг 50 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    6 цаг 3 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    6 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    6 цаг 18 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    6 цаг 25 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    6 цаг 31 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    9 цаг 14 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    9 цаг 24 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК