Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хакухо М.Даваажаргал: Токиогийн олимпийн ёслолын ажиллагааг нээхийн төлөө хичээн барилдана

2018-3-05
0
ЖИРГЭХ

-Сая монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болж өнгөрлөө. Энэ үеэр таны оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг телевизүүд давтан үзүүлж, танаар бахархах монголчуудын бахархал ч улам бүр батжсан нь тодорхой. Таны хувьд цагаан сараа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв. Алс хол уулзаж буйн хувьд сонирхон асууя?
 
-Баярлалаа. Эх орноосоо алс хол суугаа хүн бүрийн хувьд Монголын Элчин сайдын яамны байр гэдэг бол бид бүхний хувьд эх орон маань байдаг. Энэ утгаар жил бүрийн цагаан сараар төрийн сүлднээсээ адис авч, монгол ахан дүүстэйгээ золголтоо хийдэг. Гурван жилийн өмнө хамгийн сүүлд цагаан сараа Монголдоо тэмдэглэж, Хөдөлмөрийн баатар болж өргөн дэлгэр тэмдэглэсэн. 
 
-Ойрмогхон Монгол руугаа явах уу?
 
-Таван сарынхаа башёг дуусгаад явах бодол бий.
 
-Та сая Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Монгол Улсын Соёлын элч нартай уулзах үеэр “Би сүмо бөхийн аварга болоод 12 жил болж байна. Энэ амжилт маань Монгол Улсыг Япон Улсад сурталчлах нэг том сурталчилгаа гэж бодож явдаг” хэмээн хэлж байсан. Мөн “Токиогийн олимп хүртэл зодог тайлахгүй, амжилттай сайн барилдахын төлөө хичээж байна” гэдгээ ч онцолсон. Энэ тухай таны бодлыг лавшруулан сонсъё?
 
-Монгол Улс 1964 оны олимпийн наадамд анх удаа оролцож, 1968 онд анх удаа олимпийн наадмаас Монгол Улс мөнгөн медаль авсныг миний аав эх орондоо авчирч байсан. Аав маань мөн 1964 оны Токиогийн олимпод ирж байсан. Тийм учраас 2020 оны олимп бол яах аргагүй миний мөрөөдөл, зорилго гэж болно. Иймд зодог тайлахгүйгээр үлдсэн хоёр жил гаруйн хугацаанд барилдсан тохиолдолд Токиогийн олимпийн ёслолын ажиллагааг  нээх боломж олдох болов уу гэж харж байгаа. Хэдийгээр Японы үндэсний соёл уламжлал, үнэт зүйл болсон сүмогоор ёслол хийх боловч тэрхүү ёслолыг хийж байгаа сүмоч нь Монгол хүн гэдэг утгаараа дэлхийн 200 гаруй оронд эх орноо Монголын Соёлын элчийн хувьд сурталчилж чадах юм болов уу гэж найдаж байна.
 
-Токиогийн олимп ойрхон байна. Таны нас ч залуу байна. “Найдаж байна” гэдэг үгийн ард айдас байна уу?
 
-Ер нь бол Токиогийн олимп болоход би 35 нас хүрнэ. Гол нь сүүлийн 10-20 жилийн хугацаанд 35 нас хүртлээ барилдсан ёкозуна аварга цолтой сүмоч байдаггүй. Дээр үед буюу жилд хоёр башё болдог байсан үед аваргууд 36-37 хүртлээ барилдсан түүх бол олон бий. Жилдээ зургаан башё, дээр нь тойргийн барилдаан, Сүмогийн холбооноос зохион байгуулдаг заавал оролцох ёстой үйл ажиллагаа, дээр нь Монголын Соёлын Элчийн хувьд ч идэвхтэй оролцох ёстой ажил их учраас миний хувьд харьцангуй өндөр ачаалалтай байдаг. Энэ утгаараа зөвхөн миний хувьд гэлтгүй тамирчин хүний хувьд нэг жил, нэг сар гэдэг асар урт хугацаа байдаг. Иймд илүү их хичээх шаардлагатай байгаа юм. 
 
-Нэгэнт тантай уулзсаных өөрийн тань зүгээс Монголын хэвлэлд байр сууриа илэрхийлээгүй байгаа нэг асуултыг асууя? 
 
-За. 
 
-Энэ нь Сүмо бөхийн 70 дахь аварга Харумофүжи Д.Бямбадоржийн зодог тайлахтай холбоотой үйл явдлын тухай юм л даа?
 
-Манай хоёр монгол сүмочийн дунд болсон асуудал болохоор би энэ талаар санаа бодлоо хэлэх цаг нь болоогүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл Сүмогийн холбоо шийдвэрээ дэлгэж гаргаагүй байна шүү дээ. 
 
-Та Соёлын элчийн хувиар Монголдоо цагаан будаа тариалах боломжийг судалж, туршиж байна гэж сая хэлсэн. Тариалалт, туршилтаа эхлүүлсэн гэж өмнө нь сонсож байсан?
 
-Найман жилийн өмнөөс Монголынхоо тал нутагт Японы амттай цагаан будааг хэрхэн тариалж, ард түмэндээ хүргэх вэ гэдэг зорилго тавьж судалгааг эхлүүлсэн байгаа. Ингэхдээ Хоккайдо мужийг сонгож, эхний тариалалтыг хийсэн. Яагаад энэ мужийг сонгосон гэхээр цаг уур, газар зүй, хөрсний бүтцийн хувьд Монголтой төстэй. Мөн Өвөрхангай, Архангай аймагт давхар хүлэмжинд цагаан будаа тариалж эхэлсэн маань маш сайн ургасанд баяртай байна. Цаашид зөвхөн хүлэмжинд бус ил талбайд тариалах төлөвлөгөөтэй байгаа. Хоккайдо мужид 20-30 жилийн өмнө цагаан будаа тариалахад амт чанар сайнгүй байсан бол одоо чанар нь улам сайжраад, Япондоо эхний хоёр, гуравт бичигдэж байна. Тэгэхээр зөвхөн Монголд ч гэсэн цагаан будаа тариалахад ихээхэн цаг хугацаа орох болов уу. Гэсэн ч тасралтгүй туршилт хийж, эх орондоо магадгүй 50-100 жилийн дараа ч гэсэн цагаан будаа тариалах тэр боломжийг нээхийн төлөө ажиллана. Үүнээс гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө гээд олон чиглэлээр ажиллах зорилго бий.
 
 Эх сурвалж:  ҮНДЭСНИЙ ШУУДАН
0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.20.156)
    Zsss. Chamaar neelguuleed baihdaa yadgiin! Teneg muroodloo hayaj uz.
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.111)
    Япончууд олимпоо энэ нөхрөөр нээлгэхгүй гэвэл яана даа ямар эрт дугарч байна аа
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • Zochin (66.181.188.104)
    Hakuho 2 sumochiin zodoond yagaad horig hiigeegui yum be? Byambadorjiig zoliond gargah gej hatgaj zodooniig zohion baiguulsan yum bish biz.
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • ИХ МОНГОЛ (182.160.35.124)
    Чадал хүчтэй, хөрөнгө чинээтэй нэгэн нь гадны улсын иргэн болоод байвал эх МОНГОЛ улс маань юу болж үлдэх бол. Энэ улсын хамаг сайн сайхан болгоныг охилон аваад харьд очоод амьдарх нь юун сайхан байгаа бол. Хүнд Төрсөн нутаг өссөн газраас илүүтэй сайхан зүйл эх орчлонд үгүй билээ. Газар газар сайхан ч төрсөн нутгаас илүүтэй нэгээхэн ч үгүй гэсэн үг байдаг. Гадаад улсын иргэн болсон бол тэр цагаас эхлэн тухайн улсын нэрээ л овоглох болно доо. Монголын эзэнт гүрний үед олон арван дайчин эрс гадны нутагт очоод юу болж үлдэснийг хүн болгон санаж байх хэрэгтэй. Бид л эх нутаг, үүх түүхээ дээдэлж хайрлаж сэтгэл зүрхээ зориулахгүй бол өөр хэнч үүнийг маань хийхгүй шүү дээ. Гадны улсын иргэн болбол нэгэн өдрийн жаргал нөгөө өдрийн зовлон болон доо. Мөнгөтэй байж ядахдаа хүүхэд, авгайдаа монгол хэлний багш аваад эх хэлээ сургуулж болдоггүй юм уу.
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    5 цаг 46 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    5 цаг 46 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    5 цаг 50 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    6 цаг 3 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    6 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    6 цаг 18 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    6 цаг 25 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    6 цаг 31 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    9 цаг 14 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    9 цаг 24 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК