“Музейн нээлттэй өдөр”-ийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг музейн газрууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Тиймээс музей зоригсдын тоо энэ өдрүүдэд эрс нэмэгджээ. Энэ үйлчилгээ маргаашийг хүртэл үргэлжлэх юм. Музей үзэж сонирхсон иргэдийн 70 хувийг хүүхэд эзэлж байгаа юм байна. Үнэ төлбөргүй болсон өдрүүдэд музей үзсэн иргэдийн зарим тоо баримтыг сонирхуулъя. Монголын үндэсний музейг өчигдрийн байдлаар 4023 хүн үзэж сонирхсон аж. Харин “Үлэг гүрвэлийн музей”-г 32 мянган хүн үзсэн нь хамгийн ихэд тооцогдож байна.