Японы Такасаки хотод чөлөөт бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд болно. Тэмцээнд манай улсаас 50 кг-ын жинд Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг, 53 кг-д Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал, 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 57 кг-д Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 62 кг-д Пүрэвдоржийн Орхон, 65 кг-д Соронзонболдын Батцэцэг, 68 кг-д Шархүүгийн Түмэнцэцэг, 72 кг-д Очирбатын Насанбурмаа, 76 кг-д Амгаланбаатарын Чанцалнямаа нар зодоглох юм. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв. Тус тэмцээнд хүч үзэх манай баг тамирчин өнөөдөр Япон улсыг зорьсон байна.
Сэтгэгдэл (4)