Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мянган тайжийн 32 метр урт угийн бичгийг кирил бичигт хөрвүүлжээ

2018-3-16
0
ЖИРГЭХ

Доктор Г.Пүрэвдорж сартуул овгийнхны угсаа, нутаг усны нэршлийн тухай өгүүлэх “Сарт гол цэцэн вангийн шастир оршвой” бүтээлээ Архивын ерөнхий газарт өнөөдөр /2018,03,12/ хүлээлгэн өглөө. Архивын Ерөнхий газарт хадгалагдаж байсан Сартуул овгийнхны ургийн бичиг, 1929 оны хүн амын тооллогын түүхэн бичгийг ашиглаж энэхүү номыг зохиожээ.


 Сартуул овгийнхны ургийн бичгийн хувьд 32 метр, 4000 гаруй хүний нэр бичигдсэн байдаг бөгөөд эх хувь нь Архивын ерөнхий газар хадгалагддаг юм байна. Үүнийг кирилл бичгээр хөрвүүлэн “Сарт гол цэцэн вангийн шастир оршвой” бүтээлтэй хамт хүлээлгэн өглөө. Сартуул түмэн нь Монголын уугуул иргэд эсвэл Чингис хааны байлдан дагуулалтын үед олзлогдож ирсэн хүмүүс гэсэн маргаан байдаг юм байна. Сартуул түмэн нь Монголын уугуул иргэд бөгөөд Алтайн хязгаараас нааш Завхан, Улиастай, Хангай нуруу даган сууршиж байсан хүмүүс юм гэж дурдагдах бөгөөд үнэхээр уугуул иргэд үү, суурьшмал түмэн үү гэдгийг цааш нь сайн судлах хэрэгтэй байгааг судлаачид онцолж байлаа. Одоогоор Завхан аймгийн 11 суманд сартуул угсааны хүмүүс амьдрах бөгөөд 30 мянган гаруй иргэн байгаа гэсэн тооцооллыг гаргажээ.


ШУА-ийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой цөөн хором ярилцлаа.


-Таны номд Сартуул түмний түүхийг өгүүлсэн байна. Номоо бичих тулд судалгааны ажлыг хэр хугацаанд хийв. Одоо сартуул түмний үр сад Монгол орны хаагуур амьдарч байна?

-Сэцэн вангийн хошуу буюу мянган тайжтай түмнийг сартуул гэж нэрлэсээр иржээ. Мянган тайжийн угийн бичгийг 1915 онд хийсэн юм байна. 30 гаруй метр урт нугалсан бичиг Монгол Улсын Үндэсний төв архивт байхаар нь кирил рүү хөрвүүлүүлсэн. Энэ шастирыг бүхэлд нь түүхийн төв архивт өглөө. Энэ бол ноёдын түүх юм. Ингээд газар нутгийн түүх, ард түмний түүх, ноёдын түүхийг багтаасан шастирыг  бүтээлээ.
Сартуул хошуу буюу Сарт гол цэцэн вангийн хошууныхан бол Манжийн үед Халхын өрнө замын зүүн шарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошуу гэсэн албан ёсны нэртэй явж ирсэн. Одоогийнхоор Завхан аймгийн Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэйн Баянцагаан баг, Яруу, Увс аймгийн Завхан сумын зүүн талын Цагаан түнгэ багийнхныг бүхэлд нь Сартуул гэж нэрлэсээр ирсэн юм билээ.

Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир хүн амын тооллогын материалуудыг судалж ном болгож байсан. Би түүнийг нь үзээд цэцэн вангийн хошууны хүн амын тооллогыг монгол бичгээс шинэ бичигт хөрвүүлээд өгөөч гэсэн санал тавьснаар 1929 оны хүн амын тооллогын бичгийг шинэ бичгээр ном болголоо. Сэцэн вангийн хошуунд 1929 онд 18,252 хүн тус хошуунд байжээ.

-Таны бүтээлд Сартуул нь Сарт гол гэдэг үгнээс гаралтай гэж бичсэн байна?

-Завхан аймгийн нутагт Сар гэдэг нэртэй толгой буюу одоогийн бидний шүтэн биширдэг Сар хайрхан гэдэг талын жаахан уул бий.  Энэ хайрханы урд Сарын хар ус, Сарын булаг гэж хоёр булаг байдаг. Мөн Сар хайрханы урдуур Завхан, Тээлийн гол, Хар нуур гээд олон голын бэлчир бий. Энэ газрыг Сарт голын газар гэж нэрлэдэг байжээ. Үүнийгээ нотлох баримт олохын тулд дахин түүх судалсан. Баталгаагаа ч олсон. 1700 гаруй оны үед бичсэн “Илтгэх шастир” түүхийн сурвалжид энэ тухай тэмдэглэснийг  түүхчид олж өгсөн. Энэ ном нь Манж нар өөрийн эрхшээлд орсон Монголын ноёд, тайж нарыг нарийвчлан бүртгэж, хяналтдаа байлгахад ашиглаж байсан ном юм байна. 

-Сарт гол яагаад Сартуул болсон юм бол? 

-Оросын эрдэмтэн Грумм Гржимайло анх Шинжлэх ухааны эргэлтэд Сартуул гэдэг үгийг оруулсан байдаг. Тэрээр 1926 онд бичсэн номондоо Батмөнх даян хааны хөвүүдэд өмчлүүлсэн отгуудын тухай дурдсан байна. Тэнд сартуулууд нь Дундад Азиас ирсэн хүмүүс байж магадгүй гэж бичсэн байж. Энэ хүн Сарт гол гэдэг үгийг сартагол, сартагул, сартол гэж гурван янзаар бичсэн. Манайхан энэ хүний бичсэнээр л бичээд байж. Харин түүхийн ухааны доктор З.Лонжид гуай надад сэцэн вангийн хошууны Жалчингомбоцэдэн ноёны тамга бүхий бичиг архивт байгаа гэж зааж өгсөн. Жалчингомбоцэдэн ноёноос Жалханз хутагтад бичсэн захиандаа хувийн тамгаа даржээ. Тамга нь “Сарт гол цэцэн вангийн гарын тэмдэг” гэсэн бичигтэй байсан. Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ. Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Н.Гүржав (202.179.21.214)
    Наад номын чинь хханаас олж болох бэ.
    2024 оны 02 сарын 04 | Хариулах
  • zochin (64.119.18.205)
    хаанаас наад номыг чинь авах вэ хэлж өгнө үү
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Сур (64.119.25.244)
    Ирж суурьшсаг овог аймаг байх
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    4 цаг 11 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    4 цаг 11 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    4 цаг 15 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    4 цаг 28 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    4 цаг 35 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    4 цаг 43 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    4 цаг 50 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    4 цаг 56 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    7 цаг 39 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    7 цаг 49 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК