-ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгээс нийслэлийн 116-р тусгай сургуульд шинжлэх ухааныг сурталчилах, хүүхэд өсвөр үеийнхэнд палеонтологийн шинжлэх ухаан болон түүний ач холбогдлыг таниулах зорилгоор "Үлэг гүрвэлийн ертөнц" сэдэвт өдөрлөгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулна.
-09.00 цагаас "Агаарын тээврийн либералчлал ба Иргэний нисэхийн салбарын шинэчлэл" Удирдах ажилтны зөвөлгөөн ХААН Банк тауэрт болно.
-12.00 цагт Мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгэн дээвэр дор нэгдэж Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлэх талаар УДЭТ, СУИС, Кино урлагийн дээд сургууль, “Зохиомж” дээд сургуулийн хамт олон болон түүний шавь нар хамтарч мэдээлэл хийнэ.
11.00 цагт Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны Монгол хүн, гавьяат тамирчин Б.Гангаамаагийн маркны нээлтийн ёслол Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд болно.