Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үүрэх ачаа нь хэтийдсэн бяцхан ертөнцүүд

2018-3-22
0
ЖИРГЭХ

Өглөө эртлэн ажилдаа ирж, сошиал ертөнцөөр ямар сонин хачинтай байгааг тольдон казах түмний нарны буюу Наурызын баяр тохиож буйг уншиж, төрийн дээдсүүдийн баяр хүргэсэн мэндчилгээ урсах нь нүүр номын хуудаснаа хөвөрнө. Ийнхүү баярын уур амьсгалыг мэдрэн суух зуур аймшигтай гэхэд дэндүү багадахаар гутамшигтай, сэтгэлд айдас төрүүлэм хэргийн тухай мэдээллийг санаандгүйгээр олж харлаа. Үгээр хэлж, үсгээр бичмээргүй тийм нэгэн жигшүүртэй гэхэд багадах хэргүүд Монгол Улсын нийгэмд гарах болсон байна. Хүн хүнээ хайрлан хүндэлж, аливаа зүйлээс хамгаалах тэр нандин сэтгэл гэж үгүй болсон цаг ч юм уу. Өнгө мөнгө, атаа хорсол, шуналын нийгэм болж хувирчээ. Бид яагаад ийм харгис хэрцгий нийгмийг бүтээчих вэ, ирээдүй болсон үр хүүхдүүд хэрхэн амьдрах бол гэсэн бодол ч төрөх. Гэхдээ үүний хариултыг өгч эс чаднам.

 

Дотор хиртхийлгэсэн тэрхүү аймшигт хэргийг үйлдэгч хүмүүс хэдхэн жилийн ял зэм хүртэж байгаа нь ч эмгэнэлтэй. Хүний орчлон тийм бузар хэрэг хийгсдийг яаж дааж байна вэ хэмээн халаглахаас өөр хийж чадах зүйл ч алга. Хэлэх, бичихэд ч айдас жихүүдэс төрж, сэтгэлд харуусал, өр зүрх өвтгөм тийм л гэмт хэргийн мэдээлэл. Магадгүй та бүхэн ч үүнийг уншаад нэгийг бодож, сэтгэлээ чилээх биз.

 

Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүүг хүчирхийлсэн бузар, бусармаг гэхэд дэндүү хэрэг гарчээ. Хүү ямар буруутайдаа гаж донтны золиос болох ёстой гэж. Хорвоод хүн болж төрсөндөө, эцэг, эхийн хайр энэрлийг хүртэх бурхны өгсөн бэлгийг хүртсэн нь алдрай хүүгийн буруу хэрэг үү.

 

Ямар ч эрүүл саруул хүний ой тойнд багтамгүй энэхүү хэргийг нас бие гүйцсэн, хүдэр чийрэг залуу үйлдсэн байх юм. Хэрэг хэрхэн үйлдэгдсэн нь хэнд ч сонин биш. Харин тэрхүү бяцхан ертөнцийг яаж тэгж чадав, хэчнээн их өвдөж, шаналан, зовиурлан байсныг таашгүй. Ийм зүйл болсон гэхэд үнэхээр айшигтай. Адгуус амьтан ч үр төлөө хамгаалж, араатны өөдөөс босдог байтал төрсөн эцэг гэх нэртэй бас нэг чөтгөр дэргэд нь байсаар атлаа бяцхан хүүгээ хамгаалаагүй. Бүр хэрэг гарсны дараа асран хамгаалах эрхтэй ээжээс нь нуун дарагдуулж, зургаа хоног эмчилгээ хийлгэж илааршуулах арга хэмжээ авсан гэх. Хүү эдгэрч илааршлаа ч сэтгэлийн шарх, өвчин нь анихгүй шүү дээ.

 

Араатнаас ч дор аашлах ийм хүн төрхтэй чөтгөрүүд өнөөгийн нийгэмд алхалсаар. Хэрэг хийчихээд шүүхийн өмнө толгой гудайлган суухдаа гэм зэмээ ухаарсан мэт дүр исгэх нь жигшим. Хууль цаазын дагуу хэрэгт нь таарсан гэх ял шийтгэл оноох ч үнэндээ багадмаар. Учир нь, хэдхэн сарын өмнө төрсөн охиноо хүчирхийлсэн эцэг гэх адгууст 17-хон жил төрийн хамгаалалттай, төмөр торны цаана суух шийтгэл хүртээсэн. Яг үүнтэй л адил хэмжээний ял оноох болов уу гэж бодохоор харамсмаар. Мал, адгуус гээд хэлчихэд гоёдохоор эрүүл бус сэтгэлгээтэй ийм адгууснууд хорвоогийн тоос хөдөлгөн, төрийн хамгаалалттай төмөр торны цаана ялтан хэмээн дуудуулж, хүчил төрөгчөөр цээж дүүрэн амьсгалсаар, хорвоогийн тоос хөдөлгөж явах эрхтэй гэж үү. Хайрлаж, халамжилж чадахгүй юм бол үртэй болох шаардлага байна уу, тэдэнд. Эсвэл хүн хог болгохын тулд, давагдашгүй зовлонд унагахаар мэндлүүлдэг хэрэг үү гэж асуумаар.

 

Монгол Улс цаазын ялгүй орон ч гэлээ ийм хэрэг үйлдсэн чөтгөрүүдэд төрийн хайр хишгийг хүртээх нь харамсалтай санагдана. Уйлж, халаглах багадсан ийм хэргийг уншсан нүд булингартаж, гэгээн сайхныг мөрөөдсөн хүсэл, тэмүүлэл ч унтрахад хүрэх мэт.

 

Алдрай бяцхан үрс эрхэлж, эцэг эхдээ нялхрах насандаа энэ хорвоогийн хамгийн хүнд бул хар чулууг сэтгэл, зүрх, нуруундаа үүрч байна. Ямар гээч үйл үрээр ухаан суугаа ч үгүй байхдаа хорвоогийн хатуу гэхэд түүнээс илүү зовлонг тэд үзнэ вэ. Сэтгэл өмөрч, ухаан балартам гэмт хэрэг хийсэн этгээдүүдэд ял нь хөнгөдөж, ертөнцийг танин мэдэх гэж тэмүүлэн байгаа бяцхан тэр нэгэн ертөнцөд дэндүү хүнд ачаа үүрүүлэн, хэзээ ч дуусашгүй ял эдлүүлж байгаа.

 

Хүмүүний орчлонд аав гэх нэр зүүсэн, хүн төрхтэй чөтгөрүүдийг яалтай. Ийм хүн хар гөрөөс, мангасууд эх дэлхийд олон бүү илгээгдээсэй билээ.

Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Эцэг эхийн төлөөлөл (103.229.121.127)
    ЭнэУИХ ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжээчээ.Хууль хяналтынхан гээч нэг их зан болсон том том цол зүүсэн улс байх юм.та нар хүний үндсэн эрх болох амьд явах эрхийг дэмжээчээ. Алуурчныг болохоор эрхтэй гэж үздэгээ болиочээ.Тэд чинь хүн биш алуурчид шүү дээ.Зөвхөн хүүхэд хүч хэрэглэсэн, эмэгтэйчүүдийг хүчиндсэн новшнуудыг битгий хамгаалаачээ.Тэдэнд цааз өг,цөөхөн тохиолдолд бүх насаар нь хорих ял өгөх хэрэгтэй.Тийм новшнуудыг ард түмний татварын хөрөнгөөр тэжээхч гэж, тэднийг цаазалж нийгмээс цэвэрлэх л хэрэгтэй юм.
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.87.194)
    цоо эрүүл хүн ийм жигшүүрт хэрэг хийхгүй энэ бол цэвэр сэтгэцийн гажиг өвчтэй хүний үйлдэл ийм учраас үүрэх ялы нь чангалж хүчин л бол цааз өгөх хэрэгтэй амьдруулж тэжээж яадгийн хүний оронцгуудыг ийм улсаас үр хүүхдээ сайтар хамгаалах хэрэгтэй үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт мөн эцэг эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд маш их нөлөөтэй
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • Zochin (117.123.44.105)
    Ene odo arai dendej ba.eruugiin huulind hurdan oirchlolt orulmar yma
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин (202.131.246.114)
    ард түмэнд тэр хүн сүгнүүдийг харуулаач зүгээр л өөрсдийг нь тамлаад л алчихмаар бна хууль нь яллаж чадахгүй бгаа бол
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongoliin niigemd arhidalt, eldev yanziin bayar ih hiij baina, niigemdee anhaarah zag bolson,,,,,aimshigtai medee garsaar baihad tor yamar arga hemjee avch baina
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    3 цаг 21 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    3 цаг 21 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    3 цаг 25 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    3 цаг 38 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    3 цаг 45 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    3 цаг 53 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    4 цаг 0 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    4 цаг 6 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    6 цаг 49 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    6 цаг 59 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК