Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд хариуцлага тооцож чадаж байна. Харин бид...

2018-3-23
0
ЖИРГЭХ

Гадаад улс орнууд авлига албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүсээ хуулийн дагуу хатуу шийтгэдэг. Нотлох баримтуудыг ч сайтар бүрдүүлж, гарах гарцгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ. Энэ нь, олон нийтэд ч ил тод байдаг. Үүнийг цахим ертөнц дэх мэдээллээс харж болно. Хамгийн ойрхны жишээ бол өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой хэрэг юм. Тэгвэл тус улс дахин нэг авлигын томоохон хэргийг ил болгож, олон нийтэд зарлалаа.

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ли Мён Бак-ийгаа авлига, татвараас зайлсхийсэн гэж үзэн баривчилж, шалгахаар болжээ. Асан Ерөнхийлөгчөө баривчлах зөвшөөрлийг Сөүл хотын шүүх өгсөн бөгөөд хотын зүүн хэсэгт орших урьдчилан хорих төвийн ганцаарчилсан байдлаар хорьжээ. Өдгөө 76 насны сүүдэр зооглосон түүнд гэмт хэргийн шинж чанартай 12 үйлдэл гаргасан гэж буруутгаад байгаа аж. Хамгийн ноцтой үйлдэл нь 11 тэрбум вонн буюу 10 сая гаруй ам.долларын хээл хахуулийг бизнес болон төрийн албанаас авсан, нууцаар эзэмшдэг компанийнхаа 35 тэрбум вонноос татвар төлөлгүй үрэн таран хийсэн хэмээн буруутгаад байна. Түүний хийсэн хэрэг батлагдвал 45 жил шоронд хорих ял оноох нь.

Ийнхүү нэгийг нь шоронд шомбойлгосон бол одоо өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг шоронд шомбойлгохоор зэхээд байна. Ерөнхийдөө төрийн алтан жолоог залсан хоёр ч хүн хариуцлагагүй ажилласан гэдгээр ял зэм хүртэх нь ойлгомжтой боллоо. Тэгвэл манай улсад хариуцлага тооцох, албан тушаалын хэргийг хэрхэн шийддэг вэ гэдгийг харах нь зүйтэй биз.

Үнэндээ төрийн дээд албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь бараг л байхгүй. Яах вэ, ганц нэг хүнийг хорьж, цагдаж байсан нь үнэн. Үүнээс өөр хийсэн зүйлгүй. Дарга, сайд, гишүүн асан хүмүүсээс хариуцлага нэхээд ч нэмэргүй яваа. Өнөөдөр АТГ-т он удаан жил шалгагдаж байгаа цөөнгүй эрхмүүдийн хэрэг бий. Шалгаж байна гэсээр хэдэн ч жилийн нүүрийг үзэж байгаа юм бүү мэд. Төрийн мөнгийг шамшигдуулж, хувьдаа ашигласан, албан тушаалаа урвуулсан гээд л зарлаад байсан санагдана. Гэтэл яагаад өнөөг хүртэл шийдчихэж болохгүй нь байгаа нь хачирхалтай. Нэгэнт л хэрэг нь ил болсон юм бол хуулийн дагуу ял зэмийг нь үүрүүлчихэж болдоггүй юм уу. Гадаадад шалгалаа тогтоолоо шийтгэлээ гэх. Гэтэл тусгаар тогтносон Монгол Улсад шалгаж байна, нягталж байна, дахин шалгаж байна гээд л. Ийм л дүр зургаар албан тушаалтнуудын хэргийг хойш тавьсаар. Нөгөө дарга нар ч бүр дасчихсан суугаа. Шалгуурсаар л байна гээд хээвнэг хэлдэг.

Харин хариуцлага тооцох, хууль сахиулах үйлс дунд, доод түвшний эгэл жирийн иргэдэд маш сайн үйлчилнэ. Ард түмнийг айлгах хууль ч чанга. Элдэв янзын хуулиар далайлган торгож, зөрчил гаргасан хэмээн шийтгэх, амгалан тайван байдал алдагдуулснаар хорих, цагдах нь бий. Халамцуухан гудмаар алхвал олон нийтийн газар согтуу явсан гээд л эрүүлжүүлэхэд очиж, төрийн хамгаалалт дор хононо. Чангахан шиг дуугарвал олон нийтийг амгалан тайван байлгаагүй хэмээн шийтгүүлэх жишээтэй. Эгэл борчуудаа бол шийтгэж, хариуцлага тооцож чадаж байгаа. Харин эрхэм дээдсүүд бол өөр.

Дээдсүүдтэй холбоотой тодорхой зүйлийг тогтоодоггүй нь манай хуулийн байгууллагынхны буруу ч биш байх. Хуйвалдааны улс төр, бүлэг фракцын эрх ашгийн нөлөөлөл болов уу. Тиймээс л төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд замхарч, дуулиан, шуугиан тарьсан хэргүүд цаг хугацааны эргэлтэнд элэгдэж, алга болдог биз. Цаашдаа ч энэ үзэгдэл амь бөхтэйгөөр оршин тогтносоор байх нь лавтай. Учир нь, бараг л өв залгамжилсан ёс, дэг жаяг, хэзээ ч арилж балрахгүй “уламжлал” болсон хойно. Ер нь, АТГ дуудагдаагүй сайд дарга нар ховорхон. Тус газрыг зорьж байж л жинхэнэ улстөрч, дарга болдог гэсэн хошигнол ч гараад амжсан. 

Ээ дээ, энэ төрийн дээд албан тушаалтнуудын хэрэг, хариуцлага тооцох систем, хуулиа дагах гэдэг хэзээ ч биелшгүй мөрөөдөл юм уу даа.

 

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (90.203.69.85)
    Атг хүн хэлмэгдүүлэхдээ л саЙн. Энхбаярт хэрэг тохоод л яаж сүржигнэж байлаа. Тэрнээс хойш улсаа худалдсан дарга нарын бөгсийг долоосоор дуусслаа. Ганц эх оронч нь Энхбаяр бсн юм бн. Ер нь Атг монголд халтай хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг байгууллага мөнөөсөө мөн. Элбэгдорж сбаяр хурц 3ыг шоронд хийж чадахгуй бол энэ байгууллагыг татан буулгаад, тэнд ажиллаж бсн бүх хүмүүсийг луйварчидтай хам хэргээр шоронд хийх хэрэгтэй
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (202.9.42.252)
    топор,женко ажлаа хийгээ ч хүмүүсийг ажлыг нь хийгэхгүй хурал хийгээд дайлуулаад зугаалж явах юм ,иим байхад доод хүмүүс нь мөн адилхан тэнээд л
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (1.25.78.120)
    Манай хэд энд тэнд очиж дээл мээл өмсөж загвар үзүүлэгч болж байхаар шүүх.АТГ.прокуророо дуудаж уулзаж энэ олон хэрэг.авилгалаа шуурхай шиидвэрлээчээ. Хөдөөгүүр дайжаад л тэнэг царайлаад тэнээд хөдөөний ажил цалгардуулаад тэнээд мөнгө үрээд явах юм.энэ шил дарсан олон зөрчил.хэрэгүүдээ нэг тииш нь болго.амлалт нэхэх ард түмэн бии шүү.
    2018 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    15 цаг 1 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    16 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    16 цаг 48 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    17 цаг 0 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    17 цаг 29 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    17 цаг 36 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    18 цаг 9 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    18 цаг 40 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
    18 цаг 47 мин
  • 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    18 цаг 59 мин
  • Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
    19 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    19 цаг 27 мин
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
    19 цаг 36 мин
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 56 мин
  • “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа
    20 цаг 1 мин
  • Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
    20 цаг 19 мин
  • Л.Энх-Амгалан: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэл хийнэ
    20 цаг 56 мин
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    21 цаг 17 мин
  • "COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
    21 цаг 21 мин
  • Н.Номтойбаяр: Дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон
    21 цаг 23 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
24 баримт
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК