Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Стратегийн салбараа “хужаад” бэлэглэчихээд алга ташин суух уу

2018-3-27
0
ЖИРГЭХ

-Ниргэсэн хойно нь хашгирахгүй байхын тулд алдааг засах-

Улс орны стратегийн гол салбарын нэг нь цахилгаан, эрчим хүч. Хөгжил дэвшил, технологийн амин судас нь гэж хэлж болох энэ салбараа гадаадын улс орнууд эрчимтэй хөгжүүлж байна. Цахилгаан, эрчим хүчгүйгээр оршин тогтнох боломжгүй, хөгжиж, эдийн засгаа бэхжүүлнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй болсон цаг. Гэтэл Монгол Улс энэ салбараа урд хөршид бараг л бэлэглэх тухай гэрээ хэлэлцээр хийсэн хэмээн шуугиж эхлэв. Бүр арван мянган хятад иргэнийг байршуулах орон сууц, хороолол босгох асуудал ч өрнөлөө. Хачирхалтай гэмээр мэдээллүүд ар араасаа хөврөх нь иргэдийг айдаст автуулж байна.

Бухимдаж, уурссан хүмүүс нүүр номын хуудаснаа тус тусын байр суурь, үзэл бодлоо илэрхийлсээр. Учир нь, Багануур дүүрэгт баригдах цахилгаан эрчим хүчний шинэ үүсвэрийг барихад дээрх тооны хятад ажилчид ирэх нь. Ийм их хэмжээний ажиллах хүч гаднаас орж ирснээр аюулгүй байдал яах билээ. Дүүрэг шууд эзлэгдэнэ гэсэн үг.

Өнөө цагт цахилгаан эрчим хүчийг ямар өртгөөр гаргаж, хэрэглэгчдэд нийлүүлж буй нь улс орны хөгжил эсвэл доройтлыг шийдвэрлэх гол хүчин зүйл гэдгийг эрдэмтэн мэргэд ярьж байгаа. Энэ утгаараа монголчуудын маргаашийг тодорхойлох салбарыг атган авч, амин судсаар нь тоглох хүсэл урд хөршийнхөнд байх шиг. Гэтэл манай төрийн дээдсүүд ирээдүйгээ харалгүй, хэтэвчээ түнтийлгэхэд санаагаа чилээж сууна. Магадгүй маргаашийн монголд амьдрахгүй, үр хүүхдээ гадаадын иргэншилтэй болгох учир ийнхүү хандаж байж ч болох талтай. Эрчим хүчний салбар хэзээ ч хувийн болон гадаадынхны гарт байж болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа ч Эрчим хүчний тухай хуульдаа хувьчлалыг хэрэгжүүлэхээр тусгасан нь өнөөдөр маш том асуудал дагуулах шинжтэй.

Багануурт цахилгаан станц барих концесст БНХАУ-ын аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулсан явдал анхаарал татаж байгаа. Яагаад урд зүгийнхэн явчихав, хэн ийм эрх олгов гээд олон асуулт бий. Мэдээллээс харвал эрх олгосон нөхдүүд ч тодорхой харагдах. Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон аж. Тодруулбал, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл. Албан бус мэдээллээр концесст ялсан хятадын компани төрийн томчуудыг авлигадахад 60 сая орчим ам.доллар зарцуулсан хэмээн сошиал ертөнцөөр нисч байна. Цахилгаан станцийн төсөл болон хятад компанитай холбоотойгоор сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа аж. Бор шувуудын жиргээг сонсвол Багануурын гэх тодотголтой хачирхал төрүүлсэн концессийн ард авлига албан тушаалын хэрэг байж болох талтай гэсэн хардлага явна.

Олон жил барина барихгүй хэмээн дуншсан ДЦС-ын хувь заяа нэг л буруу тийш эргэж байх шиг. Монголд ашиггүй, тэр тусмаа эдийн засгийн алуур болох хэмжээний мега төсөл мэт. Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер Т.Минжүүр “Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих концессын шалгаруулалтад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, “Пинггао” группийн консорциумыг шалгаруулсан юм билээ. Энэ консерциумтайгаа цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан. Гэрээний дагуу тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр блок суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ бол манайх шиг цахилгааны бага хэрэглээтэй улсад хэт томдсон, техникийн муу шийдэлтэй, цахилгаан нь өндөр үнэтэй байх гэрээ. Тиймээс ийм муу гэрээ байгуулсан үйл явдлыг авлигад суурилсан хуйвалдаан гэж хардах үндэслэлтэй” гэж хэлсэн байгаа юм.

Магадгүй энэ цахилгаан станц баригдвал олон эрсдэл дагуулах гарц нээгдэнэ. Тусгаар монголын эрчим хүчний үр ашгийг бууруулж, станцуудын хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж зогсоох эрсдэл үүснэ. Энэ бол хамгийн наад захын асуудал. Үндэсний аюулгүй байдал алдагдах маш том эрсдэлтэй. Бид газар нутагтаа тайван амгалан амьдрах боломж хязгаарлагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлно. Дуртай үед тогоор хязгаарлаж, үнэ ханшаа өөрсдийн дураар тогтоож, ёстой Монгол Улсын хоолойд хутга тулгах нь гарцаагүй. Үүнээс гадна бас аюул нь БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд тусгаснаар гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө, өмчөө цэрэг зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалттай. Тэгэхээр өмчөө хамгаална гээд цэрэг оруулбал бид мянга эсэргүүцээд нэмэргүй, эрсдэлээ үүрч чадах уу гээд л харж суухаас өөр замгүй. Магадгүй ямар нэгэн байдлаар асуудал өөр тийш хандвал яах гээд ч нэмэргүй биз. Ниргэсэн хойно нь хашгирахгүй гэвэл одоо л бүх асуудлаа хойш тавьж, аюулгүй байдлаа бодох хэрэгтэй болов уу.

Төрд зайдалсан мэргэн бөөдийнүүд эх орон гэж орилох дуртай. Тэгвэл одоо л эх орныхоо, иргэдийнхээ төлөө шийдвэр гаргаж, нүдээ нээх цаг ирсэн мэт. Өмнөх засаглалын балгийг засч залруулах нь төрийн хийх ёстой ажил. Буруу зүйл хийсэнд хариуцлага тооцоход түмэн олон бухимдахгүй. Харин ч улс орон, төр засаг зөв гольдролдоо орсонд талархах нь гарцаагүй биз ээ.

Айдас, түгшүүр дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлэхийг түмэн олон хүлээн байна. Бодит байдал дээр стратегийн салбараа гадаадынханд атгуулах гэж байгаа бол харамсалтай гэхэд ч багадахаар. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • sharnuud (49.0.212.56)
    bid hamgiin turuund uls mongoliinhoo undesnii aylgui baidliig bodoltsoj uzej baij ene asuudliig shiideh yustoi baih
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.75)
    Хятад дэлхийн 62 оронд цахилгаан станц барьж байна. Өөрсдөө хийж чадахгүй бусдыг хийлгэхгүй. Тэгээд цахилгаан эрчим хүчний хамааралтай байх гээд байна уу.
    2018 оны 03 сарын 27 | Хариулах
  • !!!!! (64.119.16.112)
    Мунхаг, сул дорой хүн маш их хардамтгай байдаг! Хэн намайг яаж залилах гэж байгаа бол гэж байнга хардаж байдаг! Бид 2 хөрштэйгээ эв түнжинтэй байх ганц л зам бий. Гэтэл хятад гэхээр л үс нь арзайгаад царай нь зэвхийгээд нүд нь улайгаад архираад босоод ирдэг эмгэг арнашингаас бид хэзээ салах юм бэ??? Яагаад хятадын компани юм хийж болдоггүй юм бэ? Бид өөрсдөө хүч хүрэхгүй зүйлд л тэднийг урьж байгаа шдээ!!! Бидний энэ араншин гадныханд маш эвгүй сэтгэгдэл төрүүлж, бидний үнэлэмжийг унагаж байдаг юм шүү!!!
    2018 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    14 цаг 57 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    16 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    16 цаг 45 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    16 цаг 57 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    17 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    17 цаг 32 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    18 цаг 5 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    18 цаг 37 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
    18 цаг 43 мин
  • 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    18 цаг 55 мин
  • Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
    19 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    19 цаг 23 мин
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
    19 цаг 32 мин
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 53 мин
  • “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа
    19 цаг 58 мин
  • Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
    20 цаг 16 мин
  • Л.Энх-Амгалан: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэл хийнэ
    20 цаг 53 мин
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    21 цаг 14 мин
  • "COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
    21 цаг 17 мин
  • Н.Номтойбаяр: Дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон
    21 цаг 20 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
24 баримт
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК