Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

2018-3-31
0
ЖИРГЭХ

Замын цагдаагийн газрын баруун уулзвар дээр гүүрэн гарц барихаар болж, нийтдээ 42 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаар нийслэлийн удирдлагууд ярьж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар олон нийт эсрэг байр суурьтай байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “42 сая ам.долларын гүүрээ шахах гээд л улайраад байна. Хятадын ажилчид барина. Нарны гүүрийг монгол ажилчид хөдөлгөөн хаалгүй барьсан. 42 сая ам.доллараар биш 15 ширхэг нүхэн гарц хийх зураг төсөл нь бэлэн байгаа” гэж мэдэгдсэн. Мөн энэхүү гүүрэн гарцыг барихын тулд тэр хавийн хөдөлгөөнийг 1.6 жил хааж, замын ачааллыг бууруулахын тулд иргэдийн машиныг тэгш, сондгойгоор нь явуулахаар төлөвлөж байгаа нь иргэдийн эсэргүүцэх гол шалтгаан болжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотой үүсэх автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн бол нийслэлийн иргэд түүнээс эсрэг байр суурьтай байгаагаа "МЕС" компанийн тандалтын судалгаанд оролцогчдын хариултаас тод харагдаж байгаа юм.

Даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах тухай нийслэлийн удирдлагуудын санал, шинэ гүүрэн гарц барих талаар  “МЕС” судалгааны газраас гуравдугаар сарын 27-28-нд нийслэлийн төвийн зургаан дүүргийн сонгуулийн насны 1000 иргэний дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа явуулсан байна. Энэ судалгаанд оролцогчдын 76 хувь нь авто замын дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж тэгж, сондгойгоор явуулахыг эсэргүүцсэн байна. Ингээд “МЕС” компанийн хийсэн судалгааг бүрэн эхээр нь танилцуулъя.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАРУУН УУЛЗВАР БОЛОН ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮҮРХ ГҮҮРЭН ГАРЦ

Зураг 1 Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлагатай эсэх талаарх иргэдийн байр суурь

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт: “Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлагатай юу?”

Зураг 2. Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр/ доогуур гарц хийх шийдлийн талаарх иргэдийн байр суурь

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт:” Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр/доогуур ямар шиидлээр гарц хийх нь зөв бэ?”

Зураг 3. Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих 101 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар иргэдийн мэдээлэлтэй буй байдал

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт: “Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц барих 101 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр хаанаас вэ?”

АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ҮҮСЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ

Зураг 4. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтын талаарх иргэдийн байр суурь

Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ

Асуулт: “Авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтын ямар хувилбарыг Та дэмжиж байна вэ?”

Жич:
НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД 
(Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах; Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах; Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй; Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй);
ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД (Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох; Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах; Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж; Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах).

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАРУУН УУЛЗВАР БОЛОН ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮҮРХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ ТАЛААР НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ИРГЭДИЙН БАЙР СУУРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсад хамгийн өргөн тархсан нийгмийн сүлбээ болох Facebook-ийн Замын цагдаагийн албан ёсны хуудас (https://www.facebook.com/zamiintsagdaa/posts/1078177318989690), Paparazzi+Traffic Mongolia (https://www.facebook.com/groups/paparazzitrafficmongolia/, 160000 орчим гишүүн) , PRIUS ЭЗЭМШИГЧДИЙН НЭГДСЭН ГРУПП | PRIUS EZEMSHIGCHDIIN NEGDSEN GROUP (https://www.facebook.com/groups/prius.mongolia/, 198000 орчим гишүүн) байршуулсан болон цааш хуваалцсан санал асуулгын дүн, түүнд өгсөн иргэдийн сэтггдэл дээр дүн шинжилгээ хийсэн болно.

Дүн шинжилгээний хураангуй:

• Гүүрэн гарц барих санхүүжилтийн эх үүсвэрийн талаар мэдээлэл хангалтгүй түгээгдсэн бөгөөд гүүрэн гарц Хятадын зээлээр санхүүжигдэх талаар иргэд хангалтгүй мэдээлэлтэй байна;
• Гүүрэн гарцын нийт төсөв 101 тэрбум төгрөгийн өртөгтэй талаар иргэд мэдээлэлгүй байна;
• Иргэд гүүрэн гарц Хятадын зээлээр, 101 тэрбум орчим төгрөгийн өртөгийн талаар мэдмэгц гүүр барихыг эрс эсэргүүцэх хандлагатай байна;
• Иргэд гүүрний оронд 10 орчим дахин хямдаар нүхэн гарц барих хувилбарын талаар мэдээлэл авмагц нүхэн гарцыг дэмжиж байна. Нүхэн гарцыг дэмжихэд шийдлийн өртөг шууд нөлөөлж байна;
• Гүүрэн гарц барихыг эсэргүүцэхэд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл нь түүнтэй холбоотой дугаарын хязгаарлалт байна;
• Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад өөр уулзвар, замыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай талаар иргэд дурдаж байна (баруун зүгт Саппорогийн уулзвараас баруун тийш ганц Энхтайвны өргөн чөлөө)
• Гүүрэн гарц барьсан ч түгжрэлд төдийлөн нөлөөлөхгүй (Home Plaza-н тойрог гол түгжрэх бөглөө болдог);
• Гүүрэн гарцны оронд замыг 4 уулзвартай болгож, хямдаар шийдэж болно;
• Төмөр замыг Богд уулын урдуур барьж болно.


АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ҮҮСЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН ТАЛААР НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ИРГЭДИЙН БАЙР СУУРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсад хамгийн өргөн тархсан нийгмийн сүлжээ болох Facebook-ийн Замын цагдаагийн албан ёсны хуудас (https://www.facebook.com/zamiintsagdaa/posts/1078177318989690), Paparazzi+Traffic Mongolia (https://www.facebook.com/groups/paparazzitrafficmongolia/, 160000 орчим гишүүн), PRIUS ЭЗЭМШИГЧДИЙН НЭГДСЭН ГРУПП | PRIUS EZEMSHIGCHDIIN NEGDSEN GROUP (https://www.facebook.com/groups/prius.mongolia/, 198000 орчим гишүүн) байршуулсан болон цааш хуваалцсан санал асуулгын дүн, түүнд өгсөн иргэдийн сэтгэгдэл дээр дүн шинжилгээ хийсэн болно.

Нийт сэтгэгдэл үлдээсэн иргэдийн дийлэнх олон нь дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байна. Эсэргүүцэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс:

• Хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэдэг эцэг эхчүүдийн ложистикийн хүндрэл;
• Нийтийн тээвэр хувийн автомашиныг орлох боломжгүй (чиглэл, тав тух, давтамж) байдал;
• Хувийн такси үйлчилгээ үзүүлдэг иргэд орлогын эх үүсвэр хязгаарлагдах;
• Шийдвэр гаргагчид 1-ээс олон тээврийн хэрэгсэлтэй, эсвэл дугаарын хязгаарлалтанд хамааралгүй тээврийн хэрэгсэлтэй гэдэг иргэдийн сэрдэлт.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zochin (27.123.214.102)
    sudalgaa hiij bolno zuv. gehdee ene MEC gedeg gazar bn bn hudlaa um hiij tsatsaj ardiin tolgoi erguuleh um. shalgadag gazar bdaggui umu
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (73.176.171.37)
    ard tumnii ner barij uls ornii hogjild saad boldog zangaa boliosoi!ene guuren gartsiig buteen baiguulah yostoi.nuhen garts geh shig tenegteerei!tarvaga,zuram ogtono shig setgej yavdag humuus alga bolooroi.hotiin ongo uzemjind sainaar nolooloh guuren gartsaa shuud buteen baiguul.
    2018 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (112.72.14.226)
    Зөв давхар гүүр барих орчмоо хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах иргэд учраа олоод дөхөж очоод машинаа тавьчихаад явган ч болтугай яваад ажлаа амжуулна. Харин зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй. Нэг хэсгхэн газар замын ажил хиыхийн тулд хотын хэмжээнд дугаарын хязгаарлалт хийнэ гэдэг их тэнэг шийдэл.
    2018 оны 04 сарын 01 | Хариулах
  • Дарь (139.5.219.191)
    Тэгш сондгой гэдэг нь бүр хэтэрнэ. Харин хотын нэгдүрээр бүст машины маш сайн хараа хамгаалалт бүхий зогсоолуудыг байгуулж, зогсоож. дотор нь нийтийн тээврийг маш хангалттай яюуулбал гарц байж болох юм.
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.169.49.93)
    Тэгээд бүгдээрээ таг бөглөрөөд өдөр болгон зогсож байсан нь дээр үү, нэг өдөр түгжрэлгүй, нэг өдөр нийтийн унаагаарааа явсан нь дээр үү?
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • даш (59.153.114.227)
    Ийм асуулга явуулж байдаг "хүмүүсийг" юу гэлтэй билээ? Дэлхий даяар давхар гүүрээр түгжрэлийг шийддэг сонгомол шийдэл байгаа. Үүнийг нүхэн гарцтай огт зүүрлэж болохгүй, Батүүлийн хийсэн нүхэн гарцаар гарч үзээгүй, мэдэмихийнүүд байна даа, эй чааваас гэж.
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.34.65)
    хэдхэн сар автусаар явчихаач сүржин ардчилсан хүүрнүүд вэ? гүүрэн гарцаар хүртэл улс төр хийгээд яанаа.
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.34.65)
    МЕК чинь АН-ых шүү дээ. АН-ы санхүүждэг халзан гахай золбаатар больж үз
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.34.65)
    МЕК чинь АН-ых шүү дээ. АН-ы санхүүждэг халзан гахай золбаатар больж үз
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • иргэн (103.26.195.145)
    Иргэн миний хувьд 1-рт, замын түгжрэл эрс нэмэгдэж, 1,6 жилийн турш маш хүнд байдал үүснэ гэхээс болгоомжилж байна! 2-рт, хамаагүй хямд өртгөөр нүхэн гарц олныг байгуулах боломж байна!!!
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • S.ERDENE (66.181.179.146)
    OVLIN TSAGIN HUVIARAR OVOL ZUNGUI YVMAR BNA ZUNI 3 SAR HOTOD MASHIN BAGSDAG
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (139.5.216.69)
    тэнэг амьтад гудамжинд бөглөрөөд сууж байх нь сайхан байгаа юм байхдаа. Автобусаар явахад юу нь болохгүй байгаа юм бол.
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    2 цаг 31 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    2 цаг 31 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    2 цаг 35 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    2 цаг 48 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    2 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    3 цаг 2 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    3 цаг 10 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    3 цаг 16 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    5 цаг 59 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    6 цаг 9 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК