Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байдраг, Мандалын голыг багалзуурдах нь ээ...

2018-4-09
0
ЖИРГЭХ

 

 

 

Баянхонгор аймгийн Заг Байдраг, Жаргалант, Бууцагаан, Баацагаан,  Бөмбөгөр  сумдын нутгаар урсдаг Байдраг, Мандалын голуудыг багалзуурдан сүйтгэхээр “Оргил Моунт” ХХК болон “Жи Энд Ю Голд” гэгч ХХК-ууд улайран дайрч эхэлжээ. Эдгээр компаниудын хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцээд эцэст нь тэрбум гаруй төгрөгийн ялд уначихаад байгаа Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай “Байгаль орчноо хамгаалах, нутаг усаа бүрэн бүтэн байлгахын төлөө 20 жил зүтгээд эцэст нь тэрбум гаруй төгрөгийн ялд уначихаад шүүх цагдаагаар явж байна” гэдгээ бидэнд мэдэгдсэн юм. Түүний өрөнд унасан шалтгаан нь манай нийгэмд хэвшил болоод удаж байгаа авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл хийгээд төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдалтай хэд хэдэн шижмээр холбоотой юм.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг “Тэгшийн ам”  хэмээх газарт хууль бусаар аль олборлож байгаа “Оргил Моунт” гэгч ХХК-ын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн өнгөрсөн зунаас өөрийн чадлаар тэмцэж, Улаанбаатар Баянхонгорын хооронд шогшсон Д.Далхаа гуайг “Уул уурхайн үйл ажиллагаанд саад учруулж сул зогсоосон тул төлбөрийн мөнгө төл” хэмээн заргалдсан гэнэ.

Ер нь ямарч газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд хамгийн түрүүнд бүрдүүлсэн байх ёстой бичиг баримт бол Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байх ёстой юм. Тийм ч болохоор өнгөрсөн зун “Оргил Моунт” ХХК-ыхан машин техникээ ачаад очингуут нь тэрхүү үнэлгээг хийлгэсэн эсэхийг нь үзэхийг шаардахад нь тас гэдийгээд байхаар нь зүй ёсын арга хэмжээ авч хоёр хоног ажлыг нь хийлгээгүйнхээ төлөө Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай өнөөдөр ийнхүү цагдаа шүүхээр явж хохирч байгаа ажээ.

Тэгээд ч “Оргил Моунт” ХХК-ынхан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хуурамчаар бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн нутгийн иргэд, Жаргалант сумын ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид үзэж байгаа  тул удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа ажээ.   

Тийм ч учраас тэдний зүгээс Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт доорхи бичиг баримтыг илгээсэн ч “Оргил Моунт” болон “Жи Энд Ю Голд” ХХК-иудыг л өмгөөлсөн хариу ирсэн гэдгийг  Д.Далхаа гуай бидэнд утсаар мэдэгдсэн юм.

Ийм ч учраас Баянхонгор аймгийн Цагдаагийн газар нь дээрх хоёр компанийн үйл ажиллагааг өмгөөлөн хамгаалж, Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуайг буруутгалцаж байгаа гэдгийг ч тэрээр утсаар мэдэгдсэн юм.  

 

Тэгээд ч тэдний эсэргүүцлийн мөрөөр БОНХАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ, АМГ-аас томилогдсон ажлын хэсэг гурван ч удаа газар дээр нь очиж шалгасан боловч тодорхой дорвитой хариу өгөлгүйгээр өнөөдрийг хүрсэн гэдгийг ч мэдэгдсэн юм. Энэ талаар Д.Далхаа гуай “Өөрсдийнх нь машин тэргээр үйлчлүүлсэн улсын комиссынхон хэний талд дүгнэлт гаргасан нь тодорхой” хэмээн нутгийн иргэд дүгнэцгээж байгааг ч илэрхийлсэн  юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд дээрх хоёр компанийхан Байдраг, Мандалын голуудын эхэнд хөрсийг нь хуулж, алт олборлон, усан буугаар өнөөх алтаа угаасаар байсан бөгөөд өвлийн хүйтний ачаар одоогоор ажил нь зогсоод байгаа гэнэ. Уг нь Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөн цагаан нуурт цутгадаг ажээ. Гэтэл энэ сайхан голыг 2012 онд Засгийн газраас баталсан “Урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх шинэчилсэн журмын дагуу дээрх хоёр компани үйлийг нь үзэж усыг нь дундлаад дуусгах нь холгүй байгаа гэнэ.

“Жи Энд Ю Голд” буюу “Оргил Моунт” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа дээрх төсөлд “Тулга Байгаль Трейд” гэгч ХХК Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн гэх бөгөөд түүнийх нь эх хувь нь БОНХАЖЯ болон захиалагч, Гүйцэтгэгч талд байхгүй байгаа нь гэмт хэргийн шинж чанар агуулаагүй тул цааш үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй хэмээн ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг Гэмт хэрэг мөрдөн хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Х.Баянтүмэн гэгч нь ирүүлсэн  албан тоотдоо дурдсанаар тийнхүү Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай буруутгагдаж эхэлжээ.

Ийнхүү төрсөн нутгийнхаа Байгаль орчин, Байдраг, Мандалын голуудынхаа төлөө тэмцсэн Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай өнөөдөр тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрт уначихаад яах ухаанаа олохгүй тэвдэж яваагаа бидэнд утсаар мэдэгдсэний дагуу энэхүү материалыг нийтлэж байгаа болно.

Монгол Улсад шударга ёс, үнэн зөв шүүх засаглал хаашаа алга болчихоод шударга иргэдээ ийнхүү хэлмэгдүүлэн зовоох болов оо.

Тэгээд ч энэ талаар Заг, Байдраг сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нар Улаанбаатарт ирж мэдээлэл хийж яваа тул тун удахгүй тэдэнтэй уулзаж болоод байгаа үйл явдлын талаар тодорхой мэдээлэл хүргэх болно.

Д.Түвшин   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • 21-р зууныхан (103.229.122.85)
    Тэмц тэмц тгхдээ машин мотоцикл унаж гар утас барьж зурагтаар гарч болохгүй шүү. Бас УБ руу ирэхлээ машинаар биш морь тэмээгээр ирээрэй машин чинь бензинээр явдаг болхоор уул уурхайг дэмжсэн хэрэгт орж магадгүй. Хөвсгөлчүүд одоо тэмцлийн хурц хэлбэрт ороод лээрх бүх технологоос татгалзаад түүгээрч барахгүй ирэх өвөл нүүрс түлэхгүй гэсэн шүү. Хахахахаха
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.110)
    Тэмц .. ховсголчуудээс туслалцаа хус ? Туршлага судла
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    1 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    1 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    1 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    1 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    1 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    2 цаг 3 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    2 цаг 11 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    2 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    5 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    5 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    23 цаг 8 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    23 цаг 34 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    23 цаг 35 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК