Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд өртдөг

2018-4-12
0
ЖИРГЭХ

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган эхэллээ. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, үг хэлллээ.

Тэрээр Гэр бүл гэдэг нь хүний хамгийн нандин үнэт зүйл байдаг.

Хүн бүр өөрийн гэр бүлээ үүсгэхдээ  аз жаргалтай, өнөр өтгөн, элбэг хангалуун, элэг бүтэн байна гэж, улс орны  ирээдүй болсон хүүхдүүд  гэр бүлдээ инээд баяслаар цангинаж, амьдралдаа итгэх итгэл төгс байна гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байхыг хүсдэг. 

Гэвч зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүл байнгын айдас, дарамттай байх нь олонтаа тохиолддог.

Өнөөдөр зөвхөн Монгол улсын хэмжээнд бус дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлын нэг бол яахын аргагүй гэр бүлийн хүчирхийлэл. Дэлхийн олон улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг олон салбарын мэргэжилтнүүд нэг цэгээс нэг зэрэг үзүүлэх үйлчилгээ бий болоод 20 гаруй жил болж байна. Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын нэг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, 10 эмэгтэй тутмын нэг нь хэн нэгэнд хандаж тусламж үйлчилгээ хүсдэг гэж үздэг. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл давтагдсаар байдаг.

Иймд манай улсын Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж, хэрэгцээ шаардлага байгааг олж харан  хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан.

Уг хууль 2016.12.22-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2017.02.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршдог.

Шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь батлагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий боловч хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамны зүгээс дангаар болон хамтарсан журмуудыг 2017 онд батлан гаргасан байна. Ингэснээр хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдсэн гэж ойлгож болно. 

Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд өртдөг нь судалгаанаас харагддаг. Гэр бүлийн хүчирхийлэл хэдийгээр нийгэмд ил мэт боловч ихэнх тохиолдолд амьдралын нөхцөл байдал, эдийн засгийн хараат байдал зэргээс хамааран ил гарахгүй, нуун дарагдуулах шинжийг агуулж байдаг.

Ийм ч учраас бидний зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бололцоог хангах, тусламж үзүүлэх мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээнээс гадна эхчүүд, ар гэрийнхэнд мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөнөөр зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Цаашдаа гэр бүлийн нэг эмэгтэй, нэг хүүхэд хүчирхийлэлд өртдөггүй, гэр бүл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүр халуун дулаан хайранд өсөн торниж, аз жаргалтай байгаасай. Бидэнд ийм ирээдүй ирнэ гэдэгт найдаж, цаашид Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Иймд та бүхэн эрүүл мэндийн салбарт хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг бүрнээ дэмжиж түүнийг хэрэгжүүлэхэд  олон талт хамтын ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэхэд цаашид  юун дээр илүүтэй анхаарч,  хамтран ажиллах талаар өөрсдийн үзэл, санал  бодлоо харамгүй хуваалцаж  үнэтэй зөвлөгөө өгнө  гэдэгт гүнээ итгэж байна гэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    1 цаг 33 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    1 цаг 33 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    1 цаг 37 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    1 цаг 50 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    1 цаг 57 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    2 цаг 4 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    2 цаг 12 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    2 цаг 18 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    5 цаг 1 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    5 цаг 11 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    23 цаг 9 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    23 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    23 цаг 36 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК