Ийм мэдээлэл цахим ертөнцөд ”мориллоо”. Бөхчүүдээс допинг илэрсэн тухай асуудал мартагдаж амжаагүй байхад дахиа л сөхөгдлөө. Бүр таван бөхөөс илэрсэн юм байх. Тэдэн дунд улсын арслан цолтон байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Сэргээш хэрэглэсэн тамирчидтайгаа дэлхийн улс орнууд төдийгүй олимпын хороод, спортын холбоод хатуу тэмцэж буй энэ цаг үед Монгол Улс ч толгойг нь илээд “ сайн бөх” хэмээн хамгаалж үлдээд байгаагийн гор энэ мэтээр гарч байна. Нөгөөтэйгүүр, өндөр бэлтгэлийн дараа хийгдэж байгаа сэргээх эм тарианд сэргээг агуулсан найрлагатайг нь манайхан мэддэггүй юм болов уу. Хэрэв тийм бол Спортын анагаах ухааны салбарынхан юу хийж байдаг юм бэ гэх асуулт гарч ирэх нь. Ямартай ч тавын таван бөхөөс сэргээш илэрсэн байна. Хэн хэн сэргээш хэрэглэсэн талаар бид дахин мэдээлэх болно.
Л.Мөнхнаран
Сэтгэгдэл (4)