Нийгэм дэндүү хэрцгий болж байгаа талаар хэн хүнгүй мэдэж байгаа. Гэмт хэргийн сэдэл, давтамж, нэгнээ хохироох асуудал дэндүү их болсон цаг. Тэгвэл он гарснаас хойшхи гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээний талаархи тоон судалгаа гарсан байна.
Оны эхний улиралд гэмт хэргийн тоо өсч, иргэдэд учруулсан хохирол нь 53,7 тэрбумд хүрчээ. Тухайлбал, эхний улирлын байдлаар гэмт хэргийн улмаас 2199 хүн гэмтэж, 315 хүн амиа алдсан статистик гарсан байна. Харин согтуугаар үйлдсэн хэрэг буурсан ч, олуулаа нийлж бүлэглэн үйлдсэн хэргийн тоо өсчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 306 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)