Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлээ утаа, хөрсний бохирдлоос ангижруулах хотын мээрийн ажил гараанаас хөдөллөө

2018-4-19
0
ЖИРГЭХ

Улсын нийслэлийн маань нэр солигдох дээрээ тулчихсан яваа. Улаанбаатарчууд ч үүнтэй санал нэгдсэн. Өвөл нь утаандаа дарлуулж, хавартаа тоосонд булуулан, зун намартаа усанд живэх шахан оршин тогтнох болсон билээ. Их хотын амьдрал ийм л маягаар өнө удаан жил оршин тогтнолоо. Иймээс ч өвөл утаанбаатар, хавар шороонбаатар, зун намарт нь усанбаатар болгох нь зүйтэй хэмээн бодит үнэнийг хошин хэлбэрээр тавьсаар ирсэн юм.

Энэ хүндрэлээс гарах гарц, гаргалгаа, шийдэл бий гэвэл байгаа. Харин хийж хэрэгжүүлэхээс хойш сууж, дараа дараагийнхаа дарга нарт ацагласаар өдийг хүрсэн билээ. Улаанбаатар хотын иргэд ч цэвэр тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдран суухыг хүсэн хүлээсээр байна. Жил бүр л утаа хэмээн жагсч, төрийн ордны өмнөх талбайд сүртэй нь аргагүй суулт өрнүүлсээр байгаа. Гэхдээ жагсагчид гарц шийдлийг олох, хамтраад хийж хэрэгжүүлье гэхээс илүүтэй та нар хий гэсэн утгаар асуудалд хандсаар ирсэн нь нууц биш. Уг нь, утаа, тоос шороог бий болгогчид нь хүмүүс бид өөрсдөө. Бид засаглалтайгаа хамтраад хийвэл, санаагаа нэгтгэвэл үүссэн нөхцөл байдлаас ангижирчих боломжтой. Зөвхөн шийдэл л хайсаар өнөөг хүрчээ. Энэ бол дэд бүтцээр хангах.

Тэгвэл өдгөөгийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хотоо хөгжүүлэх, элдэв бэрхшээлээс салгах дээрх шийдлийг эхлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, утаа, хөрсний бохирдлыг бий болгогч эх үүсвэр болсон гэр хорооллыг дэд бүтцийн системд холбох юм. Ингэснээр хөрс, агаарын бохирдлыг бууруулах хамгийн том алхам болж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” ажээ.

Энэхүү төв нь бий болсноор 200-300 мянган айл өрхийг цэвэр усаар хангах, найдвартай тог цахилгаантай байлгах боломж бүрдэх юм байна. Гэхдээ төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамаарах гэнэ. Мөн бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдэх боломжтойг дуулгасан. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд уг ажлыг өрнүүлж, жишиг болгохоор төлөвлөсөн байна. Хотын дарга С.Батболд энэхүү ажил хэрхэн явагдахтай танилцаж, иргэдтэй өнөөдөр уулзлаа. Тэрбээр “Гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн нэг системд оруулан “Сервис центр” барих ажил эхлүүлсэн нь хувьсгалын шинж чанартай том ажил гэж үзэж байна. 200-400 өрх сайн дураар нэгдэж дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг нийслэлээс олгож байгаа. Эхний ээлжинд дөрвөн байршилд “Сервис центр” байгуулна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгийн амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ. Цаашид иргэд, айл өрх нэг стандартын байшинтай болох хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийн санал санаачилга, идэвхи зүтгэл энэ ажилд ихээхэн тус болно” гэлээ.

Шинээр бий болох “Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг энэ онд баталсан. Цаашдаа 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439.200 шоо метр хөрсийг нөхөн сэргээнэ. Төсөлд хамрагдсан айл өрхүүдийн нийгмийн, дэд бүтцийн асуудал шийдэгдэж ногоон байгууламж, орчны тохижилт бий болсноор иргэдийн амьдрах орчин сайжирна. Дэд бүтцийн төвийг түшиглэн 6800 орчим ажлын байр шинээр бий болох юм байна.

Тус хороонд дэд бүтцийн төв барих асуудлыг иргэдийн дунд санал асуулга явуулснаар шийдвэрлэсэн байна. Хог шороондоо дарагдаж, амьдрах таатай орчин бүрдэхгүй байгаад иргэдийн сэтгэл ч дундуур яваа гэдгийг оршин суугчид дуулгаж байсан юм.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн н.Баатар:

-Төр, хувийн хэвшил иргэдийн оролцоотойгоор сервис центр байгуулагдах гэж байгаад маш их талархаж байна. Бид олон жил утаа, хөрсний бохирдлоо арилгах гэж чамгүй их хөрөнгө урсгалаа. Утаанаас салах, тохилог таатай орчинд амьдрах ганц гарц нь дэд бүтцийн системд холбогдох юм. Ингэж чадаагүйгээс утаанаас салж чадахгүй явлаа. Харин одоо нийслэлийн Засаг даргын хийж хэрэгжүүлэх ажил энэ утаа, тортог, хөрсний бохирдлыг арилгах шийдэл нь болж байна. Өмнөх засаглалын үед барилгажуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон ч амжилтанд хүрээгүй. Учир нь, иргэд газраа тэнгэрт тулсан ханшаар үнэлж, компаниуд худалдан авахад бэрхшээл үүссэн. Харин өнөөдөр Су.Батболд засаг дарга иргэдээсээ саналыг нь авч, хувийн байгууллагатай хамтруулан, төрийн оролцоог нийлүүлснээр дэд бүтцэд холбогдох боломж бий боллоо. Гэхдээ цааш хэрэгжүүлэх ажил зогсохгүй байгаасай гэж хэлмээр байна. Сайхан ярьчихаад хэрэгүүлдэггүй тал бий гэдгийг анхаараасай.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн А.Отгонбаатар: 

-Амьдрал их л гоё болно гэж бодож байна. Манайх энд бараг 30 жил амьдарч байна. Хүүхдүүд том болж тусдаа гарсан, ам бүл хоёулаа байгаа. Жижиг байшинтай. Одоо дулаалгаа хийгээд, цэвэр, бохир усаа шийдээд их л гоё болох нь гэж харж сууна. Росторг гэж компанитай яриад хэрэгтэй материалаа авахаар болоод байгаа.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн Б.Уранчимэг: 

-Манайх энэ хороондоо 20 шахам жил амьдарч байна. Гэрт суудаг. Ам бүл 13-14-үүлээ, хашаандаа гурван өрх байдаг. Бараг ихэнхдээ арван хэдүүлээ нэг гэртээ байдаг даа. Байшинтай, боломжийн амьдралтай болно гэж бодож байгаа. Энэ ажлыг дэмжиж гэрээ байгуулсан.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн н.Осоргарав:

-Иргэн, төр, хувийн хэвшил гэсэн гурвалсан холбоогоор гэр хорооллыг дэд бүтцээр хангах гэж байгаа нь маш том ололт. Олон жил ийм ажил хийнэ гэж хүлээсэн иргэд цөөнгүй байна. Долдугаар хорооны нутагт анх суурьшихад хог новшиндоо дарагдсан тийм газар байсан. Одоо ч ялгаа алга. Ийм орчинд ирээдүй болсон үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хэцүүхэн байна. Тиймээс ч манай хорооны 200 гаруй айл орчноо өөрчлөх шаардлагатай байна гэж үзэн Засаг дарга Су.Батболдын саналыг дэмжсэн. Хүрээлэн байгаа болон амьдрах орчин сайжирчихвал нийслэлийн хотын маань ч өнгө үзэмжинд чимэг. Энэхүү эхлүүлсэн ажил цааш үргэлжилж, гэр хорооллыг барилгажуулан, дэд бүтцэд холбох ажил зогсохгүй байх нь чухал. Ингэснээр хотын утаа, хөрсний бохирдол жил бүр буурч, алга болох боломжтой.

Ямартай ч иргэд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэхээр зориглон хөдөлсөн ажилд ам сайтай байна. Мэдээж хэрэг, утаа, бохирдлоос ангижрах иргэдийн хүсэл биелэх гэж байгаад тэд баяртай байсан юм.  

Ийнхүү гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх том ажлыг тээсэн хурдан галт тэрэг гараанаас хөдөллөө.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.26.192.190)
    Батуул балай салга юу ч хийгээгуй энэ талаар яриач угуй. Харин та мэтийн малуудыг хошгируулж байгаад баахан херенге еер аргаар идээ биздээ. Одоо ч гэсэн бур гэр хороолол нам байгуулна гээд салгалаад яаж байна. Тэнд нь очиж элс 999 гэдэг малаа
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • 999 (112.72.14.12)
    Өмнөх нийслэлийн удирдлага буюу Бат-Үүлийн үед гэр хорооллийг ингэж дэд бүтцэд холбох ажлыг эхлүүлж байсан боловч Батболд Та зогсоосон шүү дээ. Одоо болохоор хугацаа чинь дуусах дөхөөд хийсэн юм байхгүй болохоор нэрийг өөрчлөөд өөрийн хийсэн ажил болгож байх шив. Ичдэггүй юм байхдаа чааваас.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • HOTIN HOLDU DARGA nart (103.57.92.70)
    AMALSNA AJIL BOLGO DARA N RIKLAMD 7 ZAM GEJ HAVARJIN YRISAN HANA BAN 1 HAGAS DUTU
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    27 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    27 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    31 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    44 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    51 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    59 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    1 цаг 6 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    1 цаг 12 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    3 цаг 55 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    4 цаг 5 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    22 цаг 4 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    22 цаг 30 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    22 цаг 31 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    22 цаг 58 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    22 цаг 59 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    23 цаг 5 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК