Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс

2018-4-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танд ҮНЭН гэж байна уу гэж нэн түрүүнд асууя. Сүүлийн үед тантай холбоотой мэдээллүүд хөвөрч, таны тухай янз бүрийн факт мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Энэ бүхэнд чимээгүй байсан нь тус мэдээллүүдийг үнэн биш байгаа гэх хардлагыг төрүүлж байсан. Гэтэл албан ёсоор мэдээлэл, хийж заримд нь тайлбар няцаалт өгөх шиг боллоо. Гэвч.... 

Та дахиад л худлаа ярьчих шиг боллоо. Таны мэдээллийг үзсэн хүний хувьд дархан аваргынхаа үнэн нүүр царайг харж, “нэр цэвэр, гар цэвэр” гэх “баг”-аа жинхэнээсээ тайллаа хэмээн дүгнэж сууна. Юуны өмнө таныг албан ёсоор сонгогдсон эсэхээс чинь авахуулаад үнэн худлыг дэнслэе. 

Худал: Та 2018 оны гуравдугаар сарын 24-нд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байдаг. Үүнийгээ " Гуравдугаар сарын 24-нд ээлжит хурлаараа бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх асуудлаа хэлэлцэн баталсан. Улмаар хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрмэнд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа юм. Уг Ганболд заантай утсаар яриад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ" гэсэн хэмээн ярьсан"

Үнэн: Гэтэл...   2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээс 101/Ш32018/04928 тоот шийдвэр гарч, Р.Нямдоржийг хууль бус хурал зохион байгуулахыг хориглосон. Гэтэл Р.Нямдорж нар гуравдугаар сарын 24-нд хууль бус хурал зохион байгуулан таныг тэргүүнээрээ сонгосон байдаг. Монгол Улсын хууль цаазыг биелүүлэх үүрэгтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль бус, хуурамч хурал зохион байгуулахгүй байхыг сануулсаар байхад хурал зохион байгуулагдсан нь таны томилгоо хууль бус болохыг гэрчилж байна.  Тэр ч бүү хэл таныг гуравдугаар сарын 24-нд сонгогдсоныг ШШГЕГ-аас хууль бус хурал зохион байгуулсан тул хурлын шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг ОӨУБЕГ-т даалгасан байдаг. Худлаа гэвэл доорх баримтуудыг харж болно. 

Худал: Та хоёр тамга тэмдэг, гэрчилгээний асуудалд тайлбар өгчээ. Ингэхдээ "28 жилийн түүхтэй бөхийн холбооны тамга тэмдэг, гэрчилгээ хэвээрээ байгаа юм шүү. Л.Чинбатад давхардуулж тамга тэмдэг гаргаад өгчихсөн асуудал байгаа юм билээ. Үүнийг хууль шүүхийн байгууллага эргэж харах ёстой" гэж ярьсан байх юм. 

Үнэн: Гэтэл... ОӨУБЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт гарч, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг шүүх бусад этгээд заавал биелүүлнэ..." Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэрийг МУ-ын нутаг дэвсгэрт суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасныг баримтлан Улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д "Улсын бүртгэл хөтлөх, их нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар Улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр МҮБХ-ны улсын бүртгэлийн жагсаалтын мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ тэмдэгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв" гэсэн байдаг. Тэгэхээр хоёр тамга тэмдэг, гэрчилгээ олгосон зүйл байхгүй. Р.Нямдорж тэргүүтэй та бүхнийг гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас тамга тэмдэгийг чинь хүчингүй болгож, тэргүүнээр сонгогдсон Л.Чинбатад албан ёсоор олгосон байдаг юм. Худлаа гэвэл доорх баримтаас харж болно. 

     Худал: Мөн та албан ёсны тэргүүнээр сонгогдоод буй Л.Чинбатын тухай ам нээсэн байна лээ. Ингэхдээ "Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон, томилсон гэдгийг баталгаажуулсан нэг ч зүйл байхгүй" гэв.

Үнэн: Гэтэл....  МҮБХ 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байдаг. Гэвч 2003 онд анхан болон давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явсан байдаг. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ирсэн. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилсон юм. ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болсон баримтыг доорх зургаас харж болно. 

Худал: Бас нэг зүйл гэвэл, Мөр зэрэгцэн нэг ангид суугаа, нэгэн цагт зүлэг ногоон дэмжээнээ хамт барилдан ард түмэн баясгаж явсан Дархан аварга А.Сүхбатын тухай бас л худлаа ярилаа. Та ярихдаа "УИХ-ийн гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан зүйл байхгүй. Өглөө нь өөрөө хувцсаа өмсөөд гараад явсан" хэмээн ярьсан явдал байв.

Үнэн: Гэтэл.....  Таны хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүүг УИХ-ын гишүүний биед халдсан хэмээн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг та юу гэх вэ. Түүгээр ч үл барам Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Улсын начин Б.Одхүү нь УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарсан байна. Түүнийг та шүүх эмнэлгээс асуугаад нэг үзээрэй. 

Эцэст нь, Таниас дахин нэг зүйл асуумаар байна. Та ядаж үүнд үнэн зөв хариулт өгөөрэй. Тантай нийлэн Монголын хууль шүүхийн байгууллагыг төрийн хуультай нь хамт 10 гаруй жил уландаа гишгэлж байгаа Р.Нямдоржоосоо бас асуугаад өгөөрэй. 

Монгол Бөхийн өргөө хаачив. Ард иргэдийн дэмжлэг, туслалцаатайгаар боссон үл хөдлөх хөрөнгө МҮБХ-ны өмч байх ёстой атал МҮБХ-нд бүртгэлгүй байна. Чухам хаана, хэний нэр дээр бүртгэлтэй байгаа юм бэ. Арай Бөхийн өргөөний бүртгэлийн асуудалд ч бас холбоотой юм биш биз дээ. Спортод ч тэр, улс төрд ч хүрч болох бараг бүх оргилд нь хүрч байгаа хэрнээ та юуны тулд ийнхүү нэг төрийн бус байгууллагын төлөө өргөсөн тангаргаа умартаж, улсын хуулиа уландаа гишгэж сууна вэ. Ингэтлээ улайран зүтгээд байгаа ямар эрх ашиг байгаа юм бэ. Ядаж нэр төрөө бод, бөхөд хайртай түмнээ бод, нутаг усаа бод, өргөсөн тангаргаа бод, бөхчүүдээ бас бодоод энэ хууль бус бусармаг зүйлээс эртхэн нэрээ татаж ав. Хэрэв тэгж чадахгүй бол таны нөгөө цэвэр нэр тань гутаагдаж, цэвэр гар чинь бохиртож гүйцэх нь байна шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (112.72.14.237)
    Баагий аварга дэндүү хуншгүй байнаа.Арайчдээ.Танд таалагдахгүй бол шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болно гэж үү.Та ард түмний хайраар энэ өндөрлөгт хүрсэн.харин одоо түмний хандиваар боссон энэ өргөөг найз Р.Нямдоржтойгоо нийлж луйвардах хар шийдэж юу.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.115.31)
    Бүх шатны шүүх хоёр удаа ажилласан. Ганцхан Р.нямдорж шүүхийг тоодоггүй, цагдааг хөдөлгөдөг, төрийн байгууллага, ерөнхийлөгчид хүртэл ороод худлаа хэлчихдэг. Энэ хүний идсэн мөнгө сорсон хөлс хангалттай. Одоо ганцхан бөхийн өргөө хэний өмчлөлд байгааг тогтоох үлдээд байна. Арай р.нямдоржийн хувийн өмч болцон тууж яваа юм биш.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (66.181.160.76)
    Үхсэн мал минь ээ / нэрээ ч бичээгүй болохоор нь ингэж бичлээ / МҮБХ-ны энэ хэрүүл чинь 2002 оноос эхтэй, 2002 оны ИХ ЭЕ-ээр Нямдорж Сүхбаатар ч билүү лав л Баянмөнхийн нэг амьтныг ялж тэргүүнээр сонгогдсны тогтоолыг нь АЦ Ганболд авч зугтаагаад Баянмөнхөд аваачиж өгснөөс эхтэй юм. Баянмөнх Баянзүрх дүүргийн анхан шатны шүүгч хэнч билээ дээ нэг амьтныг хахуулдаад хүчингүй гэсэн шийдвэр гаргуулчихсанаас хойш энэ маргаан эхэлсэн түүхтэй. Одоо чиний энэ харуулаад байгаа бичиг баримтууд чинь эх үүсвэр нь буруу учраас бүгд хууль бус баримтууд л байхгүй юүдээ. Одоо ойлгов уу, за даа чам шиг юм бараг ойлгохгүй биз дээ.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • хэхэ (66.181.191.194)
    эрдэнэтээс баяжсан хулгайч
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • П.Өрнөхбат (202.70.36.74)
    Энгийн ард миний бие бөхийн тэргүүний ажлыг хийсэн шиг хийнэ. хэ хэ хэ. Ядаж бөхийн найрааг баг,сум,аймгийн наадмыг улс орон даяар нэг өдөр хийдэг ситемт шилжүүлэх хэрэгтэй. аймгийн цолтой бөхчүүд сумын наадамыг, улсын цолтой бөхчүүд аймгийн наадмыг бузарлаж үзэх юмгүй болгож найраа хийх явдлыг эхний ээлжинд таслан зогсоох хэрэгтэй. Сумын начин сая,заан цол нь 10 хонь нэмэх нь нэг сая,аймгийн начин 5,0сая,заан 10,0 сая,арслан нь 15,0 сая болсон нь нууц бишээ. Энэ дархлаа хорт хавдрыг таслан зогсоох явдал хамгийн чухал. Допинг тарианаас болж нийт бөхчүүд 30 нас ч хүрээгүй үс нь халзарсан өвгөн бөхчүүдээс салах цаг болсон. 40 нас ч хүрээгүй өвгөн бөх шиг барилдалгүй элэг бүсээ тайлах явдалыг таслан зогсоох, нутаг нугаараа талцах явдлыг таслан зогсоох хэрэгтэй.Мөн ч их хийх ажил МҮБХолбооны өмнө байна. Тэр бөхийн өргөөг мөнгөний нүхээр харахын оронд бөхийн спортоо хөгжүүлэх 21-р зууны дэвшилт технилоги нэвтрүүлээсэй. Энгийн ард миний бие бөхийн тэргүүний ажлыг хийсэн шиг хийнэ. хэ хэ хэ. Ядаж бөхийн найрааг баг,сум,аймгийн наадмыг улс орон даяар нэг өдөр хийдэг ситемт шилжүүлэх хэрэгтэй. аймгийн цолтой бөхчүүд сумын наадамыг, улсын цолтой бөхчүүд аймгийн наадмыг бузарлаж үзэх юмгүй болгож найраа хийх явдлыг эхний ээлжинд таслан зогсоох хэрэгтэй. Сумын начин сая,заан цол нь 10 хонь нэмэх нь нэг сая,аймгийн начин 5,0сая,заан 10,0 сая,арслан нь 15,0 сая болсон нь нууц бишээ. Энэ дархлаа хорт хавдрыг таслан зогсоох явдал хамгийн чухал. Допинг тарианаас болж нийт бөхчүүд 30 нас ч хүрээгүй үс нь халзарсан өвгөн бөхчүүдээс салах цаг болсон. 40 нас ч хүрээгүй өвгөн бөх шиг барилдалгүй элэг бүсээ тайлах явдалыг таслан зогсоох, нутаг нугаараа талцах явдлыг таслан зогсоох хэрэгтэй.Мөн ч их хийх ажил МҮБХолбооны өмнө байна. Тэр бөхийн өргөөг мөнгөний нүхээр харахын оронд бөхийн спортоо хөгжүүлэх 21-р зууны дэвшилт технилоги нэвтрүүлээсэй.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Уг үндэс нь юунд байна вэ? (202.21.118.90)
    Чинбат чи улсын 3-н тербум төгрөг луйвардаад, зугтаж гүйгээд байдаг. Одоо олон нийтийн хандиваар боссон, хэниий ч өмч биш гэж гэрчилгээн дээр нь "00" гэж бичигдсэн өмч рүү бүү дайраад байгаач. Ханаж цадахгүй байна уу? ЗГ-ын Хэраг эрхлах газар хариуцаж байгаа яаманд нь үүрэг өгч төрөөсөө шууд зохицуулмаар юм.Ямар ч улсын төр ард түмний талдаа байдаг учраас ард түмнийхээ хандивийн хөрөнгийг төр нь мэдээд шийдээч. Одоогийн энэ шүүгээд байгаа шүүгч, дэгэн баясч цагдаа, шийдвэр гүйцэтгэгч нар шиг нутаг гээд л, мөнгө харж, луйвар хийгчид олон түмнийг улам л хагаралдуулж байгаад түүнээсээ өөртөө ашиг бодож байгаа болохоос биш яав ч цэх шударга шийдэхгүй нь ойлгомжтой харагдаад байна шүү дээ.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • ebii (66.181.191.32)
    baakhan khudlaa tsaas gargaad baterdene avraga sain khun chi bitgii khutsaad bai
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • харамсаж байна (150.129.142.214)
    ТӨР засаг энэ быахийн холбоог нь удирдаад байгуулаад өгөөч. ТЭР хэрүүлийн алим болсон бөхийн өргөөг төрийн дансанд бүртгэж авах ёстой.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • R (124.158.92.16)
    Бүх зүйлийг баримттай нь тавьсан байна ард түмэн минь. Та бүхэн хөлсний сэтгэгдэл бичигчдэд тархиа угаалгүй хууль шүүхийн шийдвэрийн дагуух мэдээ мэдээлэлд тулгуурлаж дүгнэлт хийж байгаарай да
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Zochin (139.5.216.158)
    Yamar zavaan yum be? Bat-Erdene avraga chini ingej ulaan tsaim melzej yavdgiim uu, haishaa yum... Yadaj UIH-n gishuun hun shig baimaar yum aa.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • ИРГЭН (103.229.120.109)
    ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭЛ
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.26.200)
    Бат-Эрдэнэ аварга бол намбатай, тулхтай, зарим улс төрчдийг бодвол зөв бодолтой, зөв яриатай, олны хүндлэлийг дааж явах ухаантаы сайхан аварга, Сүхбат мэт нь өдий болтол үзэл бодол нь тогтворжоогүй, урваж шарвасан, өс санамтгай харах царайнаасаа муухаы нөхөр, Бат-Эрдэнэ аваргад бөхийн өргөөнд шуналтаад бгаа зүйл бхгүй бхаа.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
    • Баримт нотолгоо нь бхад л өмөөрөөд бх. Шүүхийн шийдвэр биелүүлдэггүй хүн үз
      2018 оны 04 сарын 20
  • Зочин (66.181.169.66)
    buzar baynaa icheechee
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.169.66)
    huuhen suhbat bolio
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    1 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    7 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    2 цаг 50 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    3 цаг 0 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    20 цаг 58 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    21 цаг 25 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    21 цаг 25 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    21 цаг 53 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    21 цаг 54 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    22 цаг 0 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    23 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК