Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ингэсэн ч Ч.Ганзориг нар ялаас мултрах уу?

2018-4-23
0
ЖИРГЭХ

Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ. Хуулийнхан хэрвээ олж хардаг бол үйлдвэрийн хуучин удирдлагуудын толгой дээр дахиад нэг “гранат” тэсэллээ. Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалагдахад хүргэсэн “Жаст”-ын өр, зээл болон барьцаа, батлан даалтын асуудал анхных нь биш гэв. Үйлдвэр 2009 оноос өмнө ч бас “Жаст” группэд баталгаа гаргаж байжээ. Хоёр аж ахуй нэгжийн (хувийн компани, төрийн өмчит үйлдвэрийн хооронд) дунд нэлээд урт хугацааны ужигарсан харилцаа байжээ гэсэн үг.

51 сая + 44 сая

Стандарт банк 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн эсрэг Арбитрийн шүүхэд гомдол гаргахдаа дөрвөн удаагийн нэхэмжлэлээр нийт 130 гаруй сая ам.долларын өр, төлбөр нэхэмжилсэн байдаг. Гурван жил үргэлжилсэн заргын эцэст 2016 оны зургадугаар сард шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, 51 сая ам.долларын зээл буюу үндсэн төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байв. Тодруулбал, Стандарт банкнаас шүүхэд ирүүлсэн хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгож, үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа Стандарт банк шүүхийн шийдвэр дээр үндэслэн үлдэгдэл төлбөр болох (үндсэн зээлийн хүү 26.7 сая ам.доллар, шүүхийн шатанд зарцуулсан хуулийн зардал 14.4 сая ам.доллар дээр 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.1 сая ам.доллар) 44.3 сая ам.доллар нэхэмжилснийг шүүх Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингээд Эрдэнэт үйлдвэр 2017 оны наймдугаар сарын 22-ны байдлаар Стандарт банкинд шүүхийн шийдвэр гарсан 95,3 сая ам.долларын өртэй болов. Түүнээс хойш сар бүр сая ам.долларын хүү нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч долларын төлбөр хийгээгүй л байна.

Жинхэнэ ба хуурамч гэрээ

Анх энэ хэрэг мандахад “Эрдэнэтийн өр Засгийн газарт хамаагүй, үйлдвэр өрөө төлөх ёстой“ гэж том том дуугарч байсан Засгийн газрын гишүүд тэгсгээд амаа хамхисны учир шалтгаан ч өдрөөс өдөрт ил гарч, хөвөрсөн утасны үзүүр нэг л зүг рүү зааж байна. Зээлийн батлан даалт гаргах үед үйлдвэрийг удирдаж байсан нөхөд (Ч.Ганзориг, Д.Сугар нар) одоо хэр нь “гарын үсэг хуурамч, хуурамч биш” гэж маргаад хуулийнханд баригдахгүй байгаа. Харин Лондоны арбитр манай нөхдийг тун амархан “барьсан” байна.

Танил болсон энэ түүх (2009-2010 оны үйл явдлыг хэлж байна) эхлэхээс хоёр жилийн өмнө буюу 2007 онд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группэд мөн л 20 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан байв. Мэдээж Стандарт банкинд. “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас үйлдвэр өрийг нь төлөх хэрэгтэй болов. Нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр, Стандарт банктай холбоотой хоёр гэрээ яригддаг юм. Нэг нь Стандарт банкнаас Арбитрийн шүүхэд гаргаж өгсөн үйлдвэрийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээ. Хоёр дахь нь бүр сүүлд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс олдсон “богино гэрээ” буюу анхны гэрээг багасгаж засварласан бас нэг гэрээ. Гэрээ зурагдсанаас хойш дөрвөн жилийн дараа УМБГ-ынхан Б.Мөнхжаргалын гэрээс хурааж авсан уг гэрээний хуулбарыг (эх хувь нь АТГ-т бий гэх) хожим Арбитрийн шүүхэд хүргүүлсэн ч шүүх “Анхнаасаа энэ богино гэрээ байгаагүй. Асуудал хурцадсаны дараа гэрээг шинээр үйлдэж, Эрдэнэт үйлдвэрт хадгалагдаж байсан анхны гэрээг устгасан байна” гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Харин Б.Мөнхжаргал энэ тухай “Анхнаасаа үйлдвэр уг зээлийг батлан даагаагүй. Харин захирлуудын гарын үсэгтэй гэрээн дээр Ш.Батхүү нэмэлт оруулаад банк руу явуулсан” гэж ярьсан байдаг. Яг эсрэгээр нь. Хэрвээ тийм бол богино гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрт биш, Б.Мөнхжаргалын гэрт хадгалагдаж байсан байж таарах вэ? Яагаад анхнаасаа Арбитрийн шүүх рүү явуулахгүй, гэртээ хадгалж байгаад АТГ-т гаргаж өгөв?

Гарын үсэг хуурамч, хуурамч биш гэх маргаан ийм учиртай. Түүнээс биш хэн нэг нь Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлгаж зураад, түүнийг нь шинжээчид бичгийн хэв, хурууны хээг нь тулгаад, “мөн, биш” гэж маргаад байгаа хэрэг биш.

Өрийг өрөөр дарсан уу?

Харин Арбитрийн шүүх энэ маргаанд маш амархан хариулсан байна. Эрдэнэт үйлдвэр өмнө нь 2007 онд “Жаст” группэд зээлийн баталгаа гаргаж, 20 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлсэн. “Жаст” групп хугацаандаа өрөө төлөөгүй учраас Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь өр төлөх болсон. Өмнөх өрөө төлөхийн тулд “Жаст”-ад дахин зээлийн баталгаа гаргасан гэв.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх Ч.Ганзориг нь 2010 оны гуравдугаар сард “Жаст” группэд 27 сая ам.долларын хүүгүй вексель (тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд ямар нэгэн нөхцөлгүйгээр вексель эзэмшигчид төлөхийг баталсан төлбөрийн баримт) өгсөн нь тогтоогдсон байна. Түүнийг нь Ш.Батхүү хэд хэдэн банкинд хувааж зарсан. Вексэлийн хугацаа дуусахад Эрдэнэт үйлдвэр тухайн үеийн эзэмшигчдэд нь төлбөр төлөх ёстой байв.

Тиймээс 2010 онд Стандарт банкнаас авсан Ш.Батхүүгийн зээлийг Эрдэнэт үйлдвэр батлан дааж Ш.Батхүү мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө үйлдвэрийн өмнө үүссэн өрийг төлж, үйлдвэр цаашаа вексэлийн төлбөрөө төлөх нь Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагад санхүүгийн хувьд ашигтай байсан гэж Арбитрын шүүх үзжээ.

Энэ үндэслэлээр Арбитрын шүүх “Эрдэнэт”-ийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээг хуурамч биш хэмээн тогтоож, 95,3 сая ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэсэн ч Ч.Ганзориг ялаас мултрах уу?

Б.СЭМҮҮН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochun (66.181.164.24)
    Цэрэнбадам яагаад яаран сандран худлаа үнэн юм яриад байгаа чинь бас сонин хууль хяналтын байгууллага зөь үнэн шалгах байх
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинжээч (172.58.17.110)
    Ганц гарын үсэг Ярих ымдаа тамга гэж бас баталгаа байгаа тэрийг шинжилж болно бас бланк бна.Дэлхийн хэмжээий банк чинь тэнэг биш шүүдээ.Өмнө нь Ганзориг, сугар нарын жинхэнэ гарын үсгүүдтэй харьцуулсан байж таарна.
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.115.225)
    Энэ нэг 2 нөхөр хэр удаан булзах юм бол доо, хуулийнхаан! Сугар,ганзориг нарыг шалгах цаг нь болсон бишүү
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Хуурамч гарын үсгээр гэрээ байгуулдаг мулгуу толгойтой банк дэлхийд хаана ч байхгүй. Монголчуудыг тэнэгт битгий тооц. Наад ганзориг сугар нарыг суга татаж хорьж шалга үнэн мөн нь тогтоогдоно
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    3 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    10 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    2 цаг 53 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    3 цаг 3 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    21 цаг 1 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    21 цаг 27 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    21 цаг 28 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    21 цаг 55 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    21 цаг 56 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    22 цаг 3 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    23 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК