Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Мөнхсувд : “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ”, “ЗАЛИЛАН” гэсэн хоёр нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

2018-4-24
0
ЖИРГЭХ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт рүү хандсан мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа.

-Сүүлийн үед Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрчимжүүлсэн, нэгдсэн аянг тасралтгүй зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас 2017 оноос эхлэн иргэд, олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид хүчирхийллийн эсрэг “Хайрлая – Хамгаалья”, хулгайлах гэмт хэргийн эсрэг “Сэрэмжлье-Нэгдэе” аян, “Хуулийн хэрэгжилт”, “Хуулиа Мөрдөе-21” зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан.

Амжилттай гэж тодотгож буйн шалтгаан нь хүчирхийллийн эсрэг “Хайрлая-Хамгаалья” аяныг зохион байгуулснаараа энэ төрлийн гэмт хэргийн гаралт 20-иос дээш хувиар буурч, илрүүлэлт, бүртгэлийн хувийг сайн нэмэгдүүлж чадсан.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд жил гаруй, шинэчлэн баталсан Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль хэрэгжээд 9 сарын хугацаанд энэ төрлийн хэрэг үйлдэж, 7-30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн иргэдийн 98 хувь нь зөрчил дахин үйлдээгүй гэсэн сайн тоон мэдээ байна.

Мөн “Сэрэмжлье-Нэгдэе” аянг зохион байгуулснаараа 30-40 хувийг дангаараа эзэлдэг байсан хулгайлах гэмт хэргийг 10 хувиар бууруулж, илрүүлэлт, бүртгэлийн хувийг нэмэгдүүлж чадсан. “Хуулийн хэрэгжилт”, “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд урьд нь хийгдэж байгаагүй олон шинэлэг ажлуудыг хийж, олон нийт, иргэдэд тодорхой хэмжээнд сэрэмжлүүлэг өгч чадсан. Манай улсад нийт гэмт хэргийн 40 хувийг согтуугаар үйлдэгдсэн хэрэг эзэлдэг учраас дээрх арга хэмжээнүүдийг Цагдаагийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалттайгаар хийсэн. Энэ арга хэмжээний хүрээнд салбар бүрийн төлөөлөл оролцуулан, хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан.

-“Сэрэмжлье-Нэгдэе” аяны хүрээнд анх удаагаа шинэ техник, технологийн үзэсгэлэнг зохион байгуулсан гэсэн?

-Тиймээ. Энэ арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, гаралтыг бууруулах чиглэлээр шинэ техник, технологийн үзэсгэлэнг зохион байгуулж, салбартаа үйл ажиллагаа, техник, технологоор тэргүүлэгч 30 ААН-ийг оролцуулж тэдний хулгайтай тэмцэх, урьдчилан  сэргийлэхэд  чиглүүлсэн бүтээгдэхүүн болох олон төрлийн, чанарын өндөр үзүүлэлттэй хяналтын ухаалаг камерууд, аюулгүйн дохиолол, гарын хээ, нүүрээр танигдах механизмтэй хаалга, дуран, цоож, бага насны хүүхэд, гэрийн тэжээмэл амьтаны байршил тогтоогч GPS-тэй цаг, бугуйвч, мал, амьтаны хүзүүвч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадвар багатай иргэдэд зориулсан тусламж хэрэгтэй үед чанга дуу авиа гаргадаг “Аюулгүйн шүгэл” зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг бүрдүүлэн үйл ажиллагаагаараа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий 3000 иргэн, ААНБ-ыг урьж үзүүлэн танилцуулсан.

-Яагаад энэ сард “Хүүхэд хамгаалал”, “Залилан” –ийн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах болсон бэ. Урьдчилан сэргийлэх чиглэлээр  ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Цаг үеийн нөхцөл байдал, нийт гэмт хэргийн дотор эзлэх хувь, хэрэгцээ шаардлагыг үндэслэн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын хугацаанд “Хүүхэд хамгаалал”, “Залилан” гэсэн 2 арга хэмжээг зэрэг зохион байгуулан ажиллаж байна.

“Хүүхэд хамгаалал” арга хэмжээний хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг хийж, хүүхдэд шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг үзүүлэх, холбон зуучлах ажлуудыг улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулан  ажиллаж байна.

Залилах гэмт хэргийн хувьд манай улсад үйлдлийн арга нарийсч үйлдэгдэж байна. Хотжил, хүн амын хэт төвлөрөл, хүмүүсийн сэтгэхүйг дагаад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн шинж нарийсч байгаа нь үнэн. Сүүлийн үед цахим залилангийн төрлийн гэмт хэргүүд иргэдийг ихээр хохироож байна. Жишээ нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр зөвхөн залилах гэмт хэргээр 35.000 иргэн хохирч, 56.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тиймээс

“Залилан” аянг өрнүүлж, иргэдэд сэрэмжлүүлэх, болзошгүй аюул, эрсдэлүүдийг анхааруулах зорилгоор мэдээлжүүлэх, нөлөөллийн ажлуудыг идэвхтэй өрнүүлж байна.  

-Анзаараад байхад танай мэдээлэл агуулга сайтай, контентуудын өнгө хэлбэр иргэдэд их ойлгомжтой болсон санагдсан. Мөн мэдээлэл түгээлтүүд ч их идэвхтэй цахим орчинд харагдах болсон?

-Нэг үеэ бодвол иргэд цахим орчинд их идэвхтэй мэдээлэл солилцдог, санал бодлоо хуваалцдаг, богино хугацаанд ойлгомжтой товчхон мэдээллийг авах хүсэлтэй болсон. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс иргэддээ хүргэх мэссэжээ текстээр, зургаар, видео гэх мэт олон төрлийн хэлбэрээр хүргэхийг зорьж ажиллаж байна. Учир нь хөгшин, залуу гэлтгүй бүгд л телевиз, цахимаар мэдээллээ авч байгаа учраас аль болох ойлгомжтой байх талаас нь их ач холбогдол өгдөг.
Тухайлбал, залилах гэмт хэргийн тухайд иргэдийг хохироодог хэд хэдэн зонхилох аргууд, үг, үйлдлүүд байдаг. Тэр бүхнийг бид ярилцлага, видео, мэдээ, постер болгон олон талын хэлбэрээр иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж, ухуулж ойлгуулахын төлөө ажиллаж байна. Хийж буй ажлын маань  үр дүн ч эхнээсээ гарч тухайн акц явуулсан гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэж байгаад баяртай байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх явц нь нэг удаа анхааруулаад, хэлээд болдог зүйл биш юм. Байнгын, тогтмол арга хэмжээ авч, олон нийтэд өөр өөр өнцөг, сэжүүрээр нь ойлгуулах нь чухал байдаг.

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэд, олон нийтээ зөв мэдээллээр хангах, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан анхааруулах тал дээр өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна.

-Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ оны нэгдүгээр улиралын байдлаар Цагдаагийн байгууллагад 139.155 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Иргэдийн зүгээс гэмт хэрэг зөрчлийн болон иргэний, хүүхдийн эрх ашиг хохирсон тохиолдол бүрийг цагдаад мэдэгдэх байдал илт сайжирсан байна. Иргэд  маань үүргээ ухамсарладаг, бурууд нийтээрээ нүд хурц болж байгаад цагдаагийн байгууллагын олон алба хаагчийн зүгээс их талархалтай хандаж байна.

Зөрчлийн хуульд заасан зөрчлүүд энэ хугацаанд улсын хэмжээнд 323.049, гэмт хэрэг 10.753 бүртгэгдсэн байна. Гэмт хэрэг, зөрчлүүд дотор хулгай, бусдын биед гэмтэл учруулах, танхайрах, залилах, зам тээврийн гэмт хэргүүд нэлээд хувийг эзэлдэг. Мөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд, хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, цахим орчинд үйлдэгдсэн хэргүүд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байх тул бид энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа хэр сайн байдаг вэ?

Аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллага арга хэмжээ авч ажиллана гэдэг бол хүнд. Тиймээс шийдвэр гаргагч болон хуулийг хэрэгжүүлэгч талуудтай байнгын хамтын ажиллагаатай байх шаардлагатай.

Тухайлбал ЦЕГ, НҮБ-ын Хүн амын сантай байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн “цахим сан”-ийн нээлтийн ажиллагааг энэ оны 04 дүгээр сарын 6-ний өдөр хийсэн. Цахим сан ажиллаж эхэлсэнээр дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой болно. Мөн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлох, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллийг бууруулах, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой мэдээ мэдээллийг бүгдийг оруулсанаараа онцлог юм.  Энэ ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчид таблетаар хангагдсан  байгаа.

Мөн Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, алба хаагчдаа сурган дадлагажуулах чиглэлээр НҮБ-ын Хүн амын сан болон олон улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна.

Үүний нэг нь Италийн Ром хотноо төвтэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ыг дурьдмаар байна. Уг байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хууль сахиулах байгууллагын 30 алба хаагчийг сургагч-багшаар бэлтгүүлэн 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдыг сурган дадлагажуулахаас одоогоор 10 аймаг, 9 дүүргийн алба хаагчид сургалтанд хамрагдаж дуусаад байна. Энэ  сургалт тасралтгүй хийгдэнэ.

-Одоо явагдаж буй арга хэмжээнүүд дуусахаар ямар акцууд хийгдэх вэ?

-Эдгээр арга хэмжээний дараа байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөнөөс үүдэлтэй гэмт хэрэг, ослыг бууруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

БУСАД МЭДЭЭЛЛИЙГ https://www.facebook.com/MongolianPolice/  ХУУДАСНААС АВААРАЙ 

Эх сурвалж arslan.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    1 цаг 26 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    1 цаг 51 мин
  • Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    2 цаг 46 мин
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
    2 цаг 46 мин
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    18 цаг 20 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    18 цаг 26 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    19 цаг 21 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    19 цаг 25 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    21 цаг 1 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    21 цаг 10 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    21 цаг 18 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    21 цаг 56 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    22 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    23 цаг 11 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    23 цаг 11 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК