Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээлжит бус чуулганы хүлээлт

2018-8-15
0
ЖИРГЭХ

 

АН засаг барьсан жилүүдэд улс орны эдийн засгийн байдал дордож, МАН-ын өнгөн дээр сайжирдаг гэх үгсийг эрх баригчид хэлэх дуртай. Магадгүй сүүлийн 20-иод жил төрийн хүрд тэгж эргэж байсан байж болох юм. Яг одоо бол үнэмлэхүй олонхийг УИХ-д бүрдүүлж чадсан өнөөгийн эрх баригчдын хувьд дотооддоо хоёр хуваагдчихаад байна. Энэ хуваагдал, тэмцэл нь явсаар тус нам улс орныг зөв удирдаж байна гэсэн иргэдийн итгэлийг арчиж байгаа. Магадгүй парламентын түүхэнд энэ УИХ, Засгийн газар улсаа өөд нь татсан гэхээсээ олон толгойтой болж задарсан гэдэг хочтойгоор тэмдэглэгдэх байх. Өөрсдийнхөө Засгийн газрыг өмнө нь нэг унагаад шинийг байгуулахдаа УИХ дахь МАН-ын бүлгийн 33, 32-ын тал (УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр 32:32 болчихоод байгаа) хүмүүсээ хувааж байршуулсан нь бүхэнд ил явсан.

 

Гэхдээ нам дотроо албан тушаалд очсон хүмүүсээ алагчилж тэрний энэний гэсэн өнцөг тасрахгүй байж ирснийг сүүлд Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон харамсалтай хэрэг илчиллээ. Энэ хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө болж өнгөрсөн МАН-ын Бага хурлыг гал гарсан ширүүхэн болох болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч эдийн засгийн өсөлт, ОУВС-гийн хөтөлбөрийн амжилттай хэрэгжилт зэргийг ярьж тун даруухан болж өнгөрсөн юм. Нэг үгээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль хүртэл нам дотроо эвтэй явах гэсэн чармайлт бий болж эхэлж байсан гэсэн үг. Харин одоо дээр дурдсан хэрэг тэдний харилцааг хэр хөндийрүүлж, хүйтрүүлснийг бид хэрэв УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдвал харж болох юм.

 

Тэгвэл ээлжит бус чуулган зарлагдах боломж байна уу гэдэг асуулт үүснэ. Ерөнхийдөө хаврын чуулган завсарлах бүрт л ээлжит бус чуулган болох тухай таамаг гарч байдаг. Энэ зуны хувьд ч тэр уламжлал тасарсангүй. Ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлагыг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд шаардсан гэх (Гарын үсэг зурсан гэгдээд байгаа гишүүдээс түүнээс бусад нь хэвлэлийн өмнө гарч шаардсан удаа үгүй). Шалтаг нь хуулийн байгууллагаар нотлогдоогүй, баримтгүй 60 тэрбумын гэх улстөржсөн хуучин сэдэв. Хэрэв энэ сэдвээр ээлжит бус чуулган зарлавал асуудал Үндсэн хуулийн Цэц дээр очиж таарна. Тиймээс ээлжит бус чуулган зарлуулахаар гарын үсгээ зураад байсан 22 гишүүн итгэл үнэмшилгүй байсан уу, ямартаа ч хүчилсэнгүй. Тэдний дийлэнх нь зуныг найр наадам хэсч, аялж өнгөрөөсөн нь цахим орчин дахь зургуудаас харагдана. Уг нь үнэхээр хуралдуулах сонирхолтой байсан бол Төрийн ордондоо байнга сууж, шаардаж, бүр жагсаал цуглаан зохион байгуулж байх ёстой биз дээ.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ өөрийнхөө үзэл бодлын үнэн зөвд хатуу итгэлтэй байгаагаа илэрхийлээд тэр үнэн зөвийн талд байгаа хүмүүс нь нөхөр эсрэг байгаа нь бараг дайсан гэж ойлгохоор үг хэлж байна лээ. Тэгэхээр түүний өнцгөөр бол гарын үсэг зураагүй хэсэг нь буруу явж байгаа хэрэг болно. Ийнхүү нам дотроо өөртөө дайсан амлаж буйг нь нэр алдарт хүрэх гэсэн хувийн тоглолт гэж харах ч хүмүүс байна. Мөр зэрэгцсэн гишүүдийн зарим нь “2020 оны сонгуульд нам ялагдсан ч хэдэн хүн манай намаас гарч л таарна. Тэдний нэг болох гээд бусдыгаа элдвээр хэлж, тодрох арга хэрэглээд байгаа юм” гээд шулуухан хэлж байна лээ. Тодруулбал, нам нь муу ч тэнд бас сайн хүн байдаг, тэдний нэг болох шаардлага бий бололтой. Эсвэл бүр өөр нам байгуулах бэлтгэл гэж хардаж болох юм. Ямартаа ч түүний дэвшүүлсэн үндэслэлээр ээлжит бус чуулган зарлагдахгүй нь тодорхой байна. Гэхдээ ээлжит бус чуулган зарлавал дэмжих хүн цөөнгүй бийг түүний яриад буй 26 гишүүнээр багцаалдаж болох юм.

 

Ээлжит бус чуулган хуралдуулах өөр хэд хэдэн үндэслэл цаана нь байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар манай сонинд ярилцлага өгөхдөө “Үндсэн хуулийг өөрчлөх саналыг 67 гишүүн дэмжиж УИХ-д өргөн барьсан. Миний бодлоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж, есдүгээр сард хэлэлцэх байх гэж бодож байна. Эсвэл төсвөө баталчихаад арванхоёрдугаар сараас хэлэлцэх байх. Яагаад гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл УИХ өөр зүйл хэлэлцдэггүй юм” хэмээж байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд зээл төлөх болсон Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэх ёстой гэдэг байр суурь илэрхийлээд байгаа.

 

Энэ бүх дөрөөн дээр АН-ын ээлжит бус чуулган зарлуулах шаардлага дэмжлэг авах магадлал өндөр. Одоогийн байдлаар АН-ын хувьд хэвлэлийн хурлаар аман шаардлага тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргаад байгаа. Гэхдээ тус намын удирдлагуудын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулахын тулд гарын үсэг цуглуулах тухай ч хөндөж байна лээ. Хэрэв хуулийн хүрээнд нийцсэн үндэслэл гаргаж ээлжит бус чуулган хуралдуулах албан бичгээ өгвөл татгалзах зүйлгүй гэдгээ УИХ-ын дарга илэрхийлж байсан. Гэхдээ ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл баталдаг. Хэдэн ч янзын сэдвээр хурал зарлагдлаа гэсэн хамгийн гол ярих сэдэв нь Засгийн газрын хувь заяа байх нь тодорхой. Тэгэхээр хэрэв хурал боллоо гэхэд Засгийн газартаа халгаатай, нөхөн сонгуульд эрх баригч намын дэвшигчид нөлөөлөх байдалтай болох нь ээ. Үүн дээр хувь улстөрчдийн тоглолтууд ч явагдах нь дамжиггүй. Хэрвээ болбол шүү дээ.

 

Ж.Баяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • sdh (122.201.21.54)
    agah
    2018 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    МАН-н одоогийн удирдлагууд намаа гэсэн сэтгэл байдаг юм уу.Бүх дотоод зүйлээ ил болгоод байгаа Оюунэрдэнэд хариуцлаг ёс зүй ярьж чадахгүй харин намаа гэсэн сэтгэлтэй хүмүүсэддээ хариуцлаг ёс зүй ярьж байгаа нь ариун зүйл мөн үү МАН-н энгийн гишүүдээ.Энгийн гишүүд нь энэ үйлдлийг юуч болоогүй сонсоогүй юм шиг байгааг юу гэж үзэх бэ.МАН толгойгүй хөл л яваал байгаа юм бишүү.Хэндээ хариуцлага ярин гэж байгаа юм болоо.УИХ-н шударга үнэнг хэлдэг гишүүдэд хариуцлага ёс зүй ярих юм байхдаа.Жинхэнэ намаа шаварт хутгасан 33 нөхөртөө хариуцлага яримаар уул шугамдаа.
    2018 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    1 цаг 15 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    1 цаг 42 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    1 цаг 42 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2 цаг 10 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2 цаг 11 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    2 цаг 17 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    4 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    4 цаг 29 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    4 цаг 42 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    4 цаг 47 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    4 цаг 58 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    5 цаг 26 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    5 цаг 53 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    5 цаг 56 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    6 цаг 2 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    6 цаг 23 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    6 цаг 37 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    6 цаг 45 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    6 цаг 57 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    7 цаг 9 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК