Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Бөхчулуун: Өнчин ишиг ч алга болсон хэрэг үүсгэж, хулгайлсан этгээдэд хариуцлага тооцно

2018-8-16
0
ЖИРГЭХ

 

Мал хулгайлах гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуунтай ярилцлаа.

 

-Малын хулгай буурч байгаа гэсэн мэдээлэл байна. Нөхцөл байдал бодит байдалд ямар төвшинд байна вэ?

-Өнгөрсөн онд дуудлага, мэдээллийн тоо 920 орчим байсан. Харин малын хулгайн гэмт хэргийн тоо 2017 онд 537 байсан бол энэ онд 540 болсон. Энэ нь хохирлын хэмжээ шаарддаггүй болсонтой холбоотой. Мал хулгайлах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ялангуяа 2014 оноос хойш бага багаар тогтвортой буурч байна. Тодруулбал, мал хулгайлах гэмт хэрэг 2017 оны жилийн эцэст буурсан үзүүлэлттэй гарсан.  Тухайлбал,  малын хулгайн хэрэг 800 гаруй  бүртгэгдсэн. Энэ оны хагас жилийн байдлаар үүнээс илүү буурсан нөхцөл байдалтай байна. Малын хулгайн статистик тоон мэдээллийг олон жилээр авч үзвэл, 1990-ээд оны сүүлчээс 2000 оны эхэн үед жилд 2800-3000 орчим хэрэг бүртгэгдэж байсан.

 

-Илрүүлэлт ямар байна вэ?

-Энэ оны эхний найман сарын байдлаар мал хулгайлсан гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад 636 ирсэн. Үүний 84.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ нь илрүүлэлт 31.8 хувьтай байна гэсэн үг.

 

-Малчид цагдаагийн байгууллагад ханддаг ч хулгайд алдагдсан малыг олж өгдөггүй юм билээ гэсэн шүүмжлэл гардаг. Хулгайчийг олж илрүүлэхэд малчид болон цагдаагийн байгууллага хоёрын хооронд ямар зөрчил үүсдэг вэ?

-Мал алга болох гэдэг нь хоёр ойлголт. Мал салхи шуурганд уруудах, өвс ихтэй бэлчээр хайж явах нь нэг ойлголт.  Харин  хэн нэгэн хүний оролцоотойгоор малаа алдсан тохиолдолд цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд шалгана. Гэтэл малчид хэн нэгэн хүний оролцоотой мал нь алга болсныг мэдэхгүй олон хоног, сараар нутагтаа эрэн хайдаг. Ингээд олохгүй болохоороо эцэст нь цагдаагийн байгууллагад ханддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн ул мөр арилсан, олох магадлал буурсан үед цагдаагийн байгууллагад хандах тохиолдол цөөнгүй гардаг. Хэрэв малчид өдөр бүр малаа харж бүртгэдэг бол цагдаагийн байгууллагад тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Жишээлбэл,  өчигдөр орой тийм газарт бэлчиж байсан тэдэн тооны адуунаас хоёр нь алга болчихлоо гэх мэтээр тодорхой мэдээллийг өгснөөр гэмт хэрэгтнийг богино хугацаанд олох магадлалтай.

 

 -Гэмт хэрэгтнийг олсон ч хулгайлсан малаа нядлах, зарж борлуулах гэх мэтээр аль хэдийнэ эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд ял шийтгэл ногдуулахаас гадна хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгох талд зохицуулалт бий юү?

-Энэ асуудлыг процессийнх нь хуулиар зохицуулдаг. Тухайлбал, тодорхой эд хөрөнгийг нь битүүмжлэх, хураан авах зохицуулалт бий. Хэрэв шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд хохирлыг барагдуулахгүй бол шүүхээс шийдвэр гаргадаг. Гэхдээ малаа алдсан хүн бүрийн хохирлыг барагдуулж байна уу гэвэл үгүй. Сүүлд баталсан Эрүүгийн хуульд хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгох асуудал нь тухайн хүнд ногдуулах ялд эерэгээр нөлөөлөх боломжтой зохицуулалт  тусгасан учраас цагдаагийн байгууллагынхан энэ талд анхаарал хандуулж ажилладаг.

 

-Малын хулгайчид ногдуулах ял шийтгэлийг чангатгасан гэдэг. Гэхдээ тодорхой болгох асуудал байгаа талаар хуульчид ярьж байсан. Малын хулгайн асуудлыг хариуцаж ажилладаг хүний хувьд хуульд оруулсан зүйл заалтад ямар байр суурьтай байдаг вэ?

-2017 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд малын хулгайн асуудлыг бие даасан зүйлээр тусгасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэгжүүлж байсан хуульд малын хулгайг нийтлэг байдлаар хэрэглэдэг байсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэсэн тусдаа зүйл анги бий болгосон. Үүнд бусдын малыг хулгайлсан бол нийтэд тустай ажил хийлгэх, баривчлах, 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих зохицуулалт бий. Мөн иргэдийн олон тооны малыг, зохион байгуулалтай бүлэг этгээд хулгайлсан бол хуулийн дагуу арга хэмжээ авна.  Мал хулгайлах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 12 жил болсон.  Мөн мал алга болсон нь тогтоогдох л юм бол хэрэг үүсгэнэ. 

 

Өөрөөр хэлбэл, нэг, хоёр, бод, бог байх нь ямар ч хамаагүй. Өнчин ишиг ч алга болсон хэрэг үүсгэж, хулгайлсан этгээдэд ял ногдуулна. Үүнээс өмнө алга болсон малыг үнэлж, хэрэв хохирлын хэмжээ хүрэхгүй бол хэрэг үүсгэдэггүй байсан юм. Энэ нь хуульд оруулсан нэг давуу тал. Гэхдээ мал хулгайлах гэсэн бүлгийн зарим зүйлийг эргэж харах хэрэгтэй болов уу. Тухайлбал, олон тооны мал хулгайлсан гэдэг зүйлд хамруулж буй малын тоог багасгах, мөн тээврийн хэрэгсэл ашигласан тохиолдолд яах вэ гэдгийг тодорхой болгох нь зүйтэй. Нэгэн жишээгээр тайлбарлъя, цоожтой ТҮЦ-ээс хулгай хийсэн хүүхдүүдэд Эрүүгийн хуулиар 2-8 жилийн ял ногдуулдаг. Яагаад гэвэл, нэгдүгээрт, тусгайлан бэлтгэсэн эд зүйл ашигласан,  хоёрдугаарт, иргэдийн байнга амьдрах зориулалттай агуулах, орон байранд нэвтрэн орсон гэдэг үндэслэлээр ийм ял ногдуулдаг. Гэтэл малын хулгайч буу, автомашин ашигласан тохиолдолд яах вэ. Энэ үндэслэл өмнө нь байсан боловч одоогийн хуульд тусгаагүй.

 

-Мал хулгайлах гэмт хэргийг өөгшүүлж буй хүмүүс бол махны ченж нар, худалдан авагчид гэж хэлж болох байх. Гэхдээ тэд хулгайлсан малын мах гэдгийг нь таньж мэдэхгүй учраас  ийм байдал үүсдэг болов уу. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах ёстой гэж харж байна вэ?   

-Гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн 90-ээс дээш хувь нь тухайн малыг зах зээлд нийлүүлэх буюу нядалж борлуулах зорилгоор хулгай хийдэг. Үүний цаана хэн байна вэ гэхээр худалдан авагч буюу махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын эзэд, ченж нар.  Тэд 2005 оноос хойш мөрдөж буй Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд зааснаар гарал үүслийн гэрчилгээг мөрдөж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ ч биелүүлж байгаа. Гэхдээ үүний хажуугаар мал, амьтны гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар бүрдүүлэх асуудал байна. Малын хулгайчид ямар нэгэн байдлаар танил талаа ашиглан гарал үүслийн гэрчилгээ хийлгэдэг. Махны ченж нарыг янз бүрийн мэдээллээр төөрөгдүүлэх эсвэл хуйвалдах асуудал гардаг. Тодорхой хэмжээний ийм асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Үүнийг дагасан дүрэм журмыг гаргах ёстой. Ингэснээр гарал үүслийн гэрчилгээ хуурамчаар үйлдэх гэх мэт олон асуудал цэгцрэх болно.

 

-Мал хулгайлах гэмт хэрэг буурч байгаа хэдий ч хулгайчдын арга хэлбэр улам нарийссан, бүлэг болж ажилладаг гэж олон нийт харддаг. Тухайлбал, саяхан Говь-Алтай аймгийн малчин арав гаруй адуугаа алдаад Улаанбаатар хотод нядалгаанд орох гэж байхад нь олж авсан гэсэн?

-Говь-Алтай аймаг Улаанбаатар хот хоёр хоорондоо 1000 км-ийн зайтай. Энэ хоёрын дунд хэдэн аймаг, сум байдаг билээ дээ. Мэргэжлийн хяналт, эрүүл ахуйн чиглэлд хэчнээн пост ажиллаж байна. Гэтэл энэ бүхний хажуугаар ямар ч асуудалгүй Улаанбаатар хотод авч ирээд худалдчихсан байгаа байхгүй юу.

 

-Ер нь ямар хүмүүс мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байна вэ. Малаа алдсан малчид бол таньж мэддэг л хүмүүс авсан байх гэж таамагладаг юм билээ?

-Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа мал хулгайлах гэмт хэргийг авч үзэхэд удаа дараа ял авч байсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлддэг. Мөн малын хулгайчдын дийлэнх нь малчин байдаг. Өөрөөр хэлбэл, мал малладаг, малчин айлын хүүхдүүд хулгай хийдэг. Тэд эдийн засгийн асуудлаа ямар нэгэн байдлаар шийдэхийн тулд эсвэл хулгай хийх гаж дадал зуршилтай болчихсон учраас хулгайн гэмт хэрэг үйлддэг. Ер нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн 60 гаруй хувь нь мал хулгайлах гэмт хэргээр өмнө нь ял авсан, шалгагдаж байсан байдаг.

 

-Тэгэхээр удаа дараа мал хулгайлсан хүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө давтан гэдэг зүйл анги байсан. Өөрөөр хэлбэл, нэг этгээд мал хулгайлж, ял шийтгэлээ эдэлчихээд дахин хэрэг үйлдсэн тохиолдолд түүнийг давтан гэж үздэг байсан. Одоогийн мөрдөж буй Эрүүгийн хуульд ийм зүйл анги байхгүй. Тодруулбал, ял шийтгэлээ эдэлж дууссан хүн дахиж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүнийг нь давтан гэж үзэхгүй. Харин 17 дугаар зүйлийн 12.3.1-т “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон тохиолдолд 5-12 хүртэлх жилийн хугацаагаар ял шийтгэнэ” гэж заасан.  

 

-Ихэвчлэн аль аймагт мал хулгайлах гэмт хэрэг гарч байна вэ. Түүний шалтгаан нөхцөл нь юу бол?  

-Хүн ам олонтой,  Улаанбаатар хоттой ойролцоо оршдог аймгуудад мал хулгайлах гэмт хэрэг их гардаг. Энэ оны байдлаар Төв, Архангай аймагт 44, Хэнтий, Дорнод аймагт 61, Хөвсгөл аймагт 62 хэрэг бүртгэгдсэн байна. Харин хамгийн бага нь Дорноговь аймагт долоо, Говьсүмбэрт гурван хэрэг бүртгэгдсэн байна.  

 

-Мал хулгайлах гэмт хэрэг ийм хэмжээнд хүртэл буурч байгаа нь сайшаалтай ч үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь юу байв. Цаашид дахин нэмэгдэхвий гэсэн болгоомжлол байна?

-Энэ нь цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаа, малчдын хариуллага маллагаа зэрэг олон талын хүчин зүйлтэй холбоотой.  Хамгийн гол нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдал чухал юм. Аливаа гэмт хэргийн тоо буурч байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулсантай холбоотой байдаг. Мал хулгайлах гэмт хэргийн хувьд урьдчилан сэргийлэхээс гадна зах зээлийн нөхцөл байдал нөлөөлдөг. Тодруулбал, макро төвшинд буюу махны үнэ ханш буурах, мөн цаг агаарын хүндрэлтэй байдал зэргээс шалтгаалан мал хулгайлах гэмт хэрэг зарим жил огцом буурах тохиолдол байдаг.

 

-Энэ асуудалд зөвхөн цагдаагийн байгууллага идэвхитэй ажиллахаас гадна малчдын үүрэг, оролцоо чухал байх нь мэдээж. Малчид өөрсдийн үүргээ хэр зэрэг биелүүлж байна?

-Мал өөрөө онцлогтой өмч юм. Тухайлбал, мал өөрийн дур зоргоор бэлчээрлэдэг. Ялангуяа бод мал эзнийнхээ амьдарч буй газраас нэлээд хол зайд нутагладаг. Ингэснээр малын хариуллага маллагаа сулардаг. Ийм үеийг малын хулгайчид ашигладаг. Түүнчлэн мал тарга тэвээрэг сайн авсан, мал болон малын гаралтай түүхий эдийн үнэ ханш өссөн үед малын хулгайчид идэвхиждэг.  Гэтэл малчид ийм үед хариуллага маллагаагаа сайжруулдаггүй. Үүнээс гадна малчдын бас нэгэн дутагдалтай зүйл нь хамтарч ажиллах явдал юм.  Эрсдэлтэй буюу хот суурин газар ойрхон, төвлөрсөн автозам дайран өнгөрч буй газарт нутаглаж буй  малчид бүлэг болж, хамтарч малаа тогтмол харж, бүртгэх ёстой. Гэтэл малчид энэ аргыг ашиглаж чаддаггүй. 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
"Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Манайхан сайн ажилладаг болжээ (103.9.90.51)
    зочин
    2018 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    малчид бод малаа фотожуулаад алга болсон үед яаралтай сүлжээнд тавьж байвал зүгээр юм уу
    2018 оны 08 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    13 цаг 30 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    13 цаг 51 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    14 цаг 0 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    14 цаг 4 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    15 цаг 3 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    15 цаг 22 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    16 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    16 цаг 22 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    16 цаг 58 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    17 цаг 7 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    17 цаг 22 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    18 цаг 32 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 59 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    19 цаг 7 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    19 цаг 58 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    20 цаг 21 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    20 цаг 52 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    21 цаг 17 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    21 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 22 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК