"Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний үргэлжилж байна. "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар хэрэгжүүлж байгаа юм.
Ноос, ноолуур, арьс шир болон бусад экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг ХХААХҮЯ-наас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулж буй.
Өнөөдөр “Гутлын үйлдвэрлэл” сэдэвт семинар, "Сарлаг, ямааны арьсыг эко технологиор боловсруулж гутал үйлдвэрлэх боломж" танилцуулга болно. Уг арга хэмжээнүүдийг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ техник туслалцааны төсөл хамтран зохион байгуулна.
Б.Лхам