Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөр Монголд зорчсон цуврал тэмдэглэл, Монгол сонин хэвлэл

2018-10-28
0
ЖИРГЭХ

Эх оронд минь намрын улирал шувтрах цагаар бид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьлоо.

Хөх хотын ард манайхаар Сонгино Хайрхан уул шиг дүнхийн байх “Далай хар” уулыг ороож, нүхэлж зам гүүрийн ажил өрнөнө. Алсын барааг нь харахад л хөгжлөөрөө манайхаас хавь илүү санагдах авч “хөгжил гэдэг нь өндөр барилга биш” гэдэг үг санаанд оров. Энд ногоон байгууламжийг дээд зэргээр торддог аж. Энэ бол хөгжил гарцаагүй мөн.

Тус хотод 3 сая гаруй хүн амьдардаг. Тэдгээрийн 200 гаруйхан мянга нь Өвөр Монголчууд байдаг.

Хөх хотыг 1580 онд Түмэдийн Алтан хан байгуулсан бөгөөд 1952 онд Улаан хотын оронд Өвөр Монголын засаг захиргааны төв болсон байдаг. Улмаар тус хот олон жилийн түүх соёлын баялаг уламжлалтай бөгөөд түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдээрээ алдартай. Тус улсыг зорих жуулчдын цуваа жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.

Энд дөнгөж намар эхэлж байв. Намрыг эх орондоо гүйцэд мэдэрч амжаагүй бидний хувьд сайхан тохиол байлаа.

Бид эхэнд Өвөр Монголын “Одон” телевизээр зочиллоо. Тус телевизийг 1976 оны 10 дугаар сарын сарын 02-ны өдөр “Өвөр Монголын телевиз хороо” нэртэйгээр байгуулсан бөгөөд 1987 онд богино долгионоор Өвөр Монголын бүх орон даяар цацагдаж, 1997 онд хиймэл дагуулын тусламжтайгаар БНХАУ даяар цацагддаг болжээ. 2005 оноос эхлэн “Соёл эрдэнэ”, “Чөлөөт 12” зэрэг сонирхолтой нэвтрүүлгүүдийг хийж эхэлсэн бөгөөд 2009 оноос өөрчлөлт, шинэчлэлийн ажил өрнүүлж 24 цагийн туршид тасралтгүй нэвтрүүлж эхэлсэн байна. 2011 онд “Соёл шинжилгээ” сувгийг нээж хөтөлгөө морьтой болжээ.

Орчуулга, Найруулга, Сурвалжлага, нэвтрүүлэх, дуу оруулах, төлөвлөлт хийх зэрэг ажлуудыг эрхэлдэг 300 гаруй ажилтантай.

“Өглөөний мэдээ”, “Нийгэм ажиглалт”, “Хорвоогийн хоёр мөч”, “Амьдралын хань”, “Монгол эм эмнэлэг” зэрэг мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, хүүхдийн нэвтрүүлэг, байгаль, аялал жуулчлал зэрэг бүхий л сэдвүүдээр бүх насныханд зориулсан 40 гаруй сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэдэг. Монгол Одон Телевиз нь одоогийн байдлаар Өвөр Монгол орны нийт аймаг, хотууд болон БНХАУ-ын Шинжаан, Хөхнуур, Гансу, Хармөрөн зэрэг 32 муж орон, улсын дотоодод суугаа Монголчууд, Ази номхон далайн орнууд, Монгол улс, Оросын Холбооны Улс зэрэг дэлхийн 50 гаруй оронд нэвтрүүлгээ цацаж, гадаад дотоодын үзэгчид, тив дэлхийд тархан суурьшсан Монгол түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээрээ уулзаж байна. Мөн Өвөр Монголын үзэгчид, Монголчуудын дэлхий ертөнцийг харах мэлмий нь болж, дэлхий нийтэд Өвөр Монгол орноо таниулан сурталчилах нэгэн цонх нь болсноороо Монгол Одон Телевиз нь Монгол хэлний төрийн телевиз байж, ухуулга мэдээлэл өгөх үүргийг хариуцлагатай, нэр төртэйгээр гүйцэтгэж байгааг харахад бахдал төрж байлаа.

Мөн Өвөр Монголын “Солонго” сэтгүүлийн  байр энд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Уншигчдын хүсэлтээр “Солонго мэдээллийн төв”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо байгуулж, түүний дэргэд “Солонго” сэтгүүлийн редакцыг байгуулсан юм.

Тэгвэл өдгөө уг сэтгүүлийн цар хүрээ улам бүр өргөжин тэлж “Солонго” сонин, “Solongonews.mn”, “Solongoru.mn” сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нийтлэлийн бодлогынхоо хүрээнд гадаад харилцаа, эдийн засаг, ард түмний зан заншил, аж амьдрал, соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэгт чиглэн нийтлэлээ боловсруулсаар ирсэн бөгөөд хот болон 21 аймгийн уншигчдыг жигд хамруулан ажиллаж байгаа аж.

Ийн соёлын солилцоо болон, нутаг орны аж амьдрал, төрх байдлыг харилцан солилцох замаар түгээж байгаа нь хоёр орны итгэлт хамтын ажиллагааны гүүр болж байгаа юм.

Түүний дараагаар бид Өвөр Монголын өдрийн сониноор зочиллоо. Тус сонин нь ӨМӨЗО-ны шинэ хуучин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдлийн туршилтын цэг бөгөөд одоогоор цаасан хэвлэл мэдээллээс сонин, сэтгүүл, сайт, APP, вичат зэрэг 13 төрлийн шинэ хуучин мэдээллийн хэрэгсэлтэй болж, монгол, хятад, кирилл, орос зэрэг 4 бичгээр мэдээллээ түгээсээр байна.

Эдгээр хэвлэл мэдээллийн салбарынхан биднийг халуун дотноор хүлээн авч өөрсдийн нөхцөл байдал хийгээд цаашдын хамтын ажиллагааныхаа талаар танилцуулах аялал хийсэн юм.

Нэгэн цаг хугацаанд амьдарч буй нийт Монгол ард түмний хувьд, салан тусгаарлагдсан ч зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байдаг нэгэн үндэстний хувьд хэвлэл мэдээллийн салбаруудын найдвартай хамтын ажиллагаа өгүүлэгдсээр ирсэн. Харин энэ үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй найдвартай түнш бол яалт ч үгүй Өвөр Монголын Монгол хэвлэлүүд зайлшгүй мөн билээ.

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITY (105.119.17.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 26 | Хариулах

  • Аагий (112.72.11.106)
    ямар социализмын үеийн ухуулан сурталчилах мэдээ биш дээ
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
    • Зүгээр л байна
      2018 оны 10 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 1 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 5 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 11 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 14 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 23 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК