Боксын спортын ОУХМ З.Энхзориг зуурдаар таалал төгсчээ. Монголын шилдэг тамирчдын нэг тэрбээр Дохагийн Азийн наадмаас 19 насандаа мөнгөн медаль, Залуучуудын ДАШТ-ний анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.
Тэрбээр Боксын 69 кг-ын жинд тулалддаг байсан бөгөөд эх орноо төлөөлөн олимп ,дэлхийн тэмцээн уралдаанд оролцож медалийн оосроос атгаад өнгөрч байлаа.
Монголын Боксын спортын ертөнцөд томоохон гарз тохиосонд гүнээ эмгэнэж байна. Ум сайн амгалан болтугай.
Л.Сайнаа