Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэмдэглэл: Чинь Ши Хуан хааны мөнхийн арми

2018-11-15
0
ЖИРГЭХ

Бид БНХАУ-ын Шаньши мужийн Шиань  хотод ирэв. Хятад улсыг зорьсон ихэнх жуулчид нийслэл Бээжин хотод очихоос илүүтэйгээр энэ хотыг зорьдог байна.

Дунджаар жилд л гэхэд нэг сая гаруй гадны жуулчин уг хотыг зорин ирдэг. Харин дотоод 140 гаруй сая жуулчин жилдээ ирдэг байна.

Энэ хотын газар нутгийн байршил, уур амьсгалын байдал нь аргагүй л аялж явахад тохирчээ. Өглөөдөө өтгөн манан татаж, өдөртөө чийглэг, урин салхи сэрчигнэнэ.

Бидний хэрэг зориг энэ буюу. Анх 1974 онд нэгэн тариачин өвгөн худаг гаргахаар нүх ухаж байтал нь газар дороос шавар хүн гарч ирсэн байдаг. Ус биш, шавар хөшөө гарсанд нутгийн иргэд муугийн хорлол хэмээн үзсэн байна. Ус гарахгүй байх нь ч аргагүй. Учир нь тухайн нутагт 2200 гаруй жилийн өмнө байгуулсан энэ шавар армийг газар дор удаан хугацаанд гэмтээлгүй хуурайгаар нь хадгалах зорилгоор ус зайлуулах систем байгуулсан аж.

Уг системчлэл нь МЭӨ 200-гаад онд ч шинжлэх ухааны нарийн технологи хэрэглэж байсныг илтгэх аж. Одоог хүртэл энэ газар усгүй гэнэ. Гайхмаар...

Хятадын эртний зургаан гүрний нийслэл байсан Шаньси муж дахь Шиань хотын уг цогцолборыг босгох ажил  2009 онд дуусч, тухайн үеэс  дэлхий нийтэд нээлттэй болсон байна.

Чинь Ши Хуан хаан нь МЭӨ 259-МЭ 210 онд амьдарч байсан нэгэн. Тэрбээр 13 насандаа хаан ширээнд суужээ. Тэрбээр хаан ширээнд сууснаас жилийн дараа буюу 14 насандаа өөрийгөө нөгөө ертөнцөд мөнхөд хамгаалуулах зорилгоор цэргийн сүр хүчит армийг шавраар байгуулжээ. МЭӨ 259-210 онд амьдарч байсан тэрбээр 49 насалсан бөгөөд Хятадыг нэгтгэсэн анхны хаан гэгддэг.

Чинь Ши Хуан хааны онгон, онгоныг дагалдах цэрэг морины баримал хөшөөг өдгөө  тухайн үед барьж байгуулсан яг л тэр хэв маягаар нь жуулчдад үзүүлж байгаа ажээ.

39 насандаа өөр 6 улсыг нэгтгэн Чин гүрнийг байгуулсан аж. Харин 50 насандаа аялж яваад нас барсан гэгддэг. Тэрбээр Цагаан хэрмийг байгуулах үндэс суурийг тавьж, эхлүүлсэн юм.

Уг олдвор нь одоогоор дэлхийн хэмжээнд газар доор байгаа хамгийн том энэ олдвор юм. Судлаач түүхчид судалгаа хийж, засаж, музей болон бусад цогцолборуудыг байгуулаад байна.

Судлаачдын дүгнэлтээр газар доор нийт 8000 гаруй хөшөө байгаа аж. Харин өнөөдрийн байдлаар 18 тэрэг, 100 гаруй морины хөшөө,  500 гаруй хүн хөшөө, олджээ.

Уг байгууламжийг 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авчээ.

Бүхэлдээ яг л хааны ордон шиг цэргийн арми, хааны түшмэд, албат, морь, шивэгчдийг дурсэлсэн хөшөөнүүд байгаа бөгөөд нийт 700 гаруй мянган хүн 38 жил энэ армийг бүтээхэд гар бие оролцсон байна.

Түүнчлэн ойр орчмоос нь  хөшөөг босгохоор ажиллаж байсан 70 мянга гаруй хүний шарилыг олжээ.  Судлаачдын эхний шатны малтлага 1978-1984 онд, хоёрдугаар шатных нь 1985-1986 онд үргэлжилсэн бол 2009 оны зургадугаар сарын 13-нд гуравдугаар шатны малтлагыг хийж эхэлжээ.

Өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын олон эрдэмтэд олдворуудыг судалсаар байгаа бөгөөд уг судалгаанд Хятадын эрдэмтэн Шим Жян томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.

Сүүлийн үеийн мэдээгээр 2014 онд 4.6 тэрбум юань /720 сая доллар-2015 оны ханшаар/ олсон бол өөр нэгэн мэдээлэлд бүхэлдээ Шиань хотыг 2016 он гэхэд 150 сая жуулчин зорьж 120 тэрбум юанийн /17.2 тэрбум доллар/ орлого оруулсан байна. Тэдгээрээс дотоодын жуулчид ихэнх хувийг эзэлж байгаа нь нүдэнд илхэн байлаа.

Дотогшоо нэвтрэхэд л нэг хүн 120 юанийн /44300 төгрөг/ үнэтэй тасалбар авч орсон бөгөөд биднийг очсон өдөр олон мянган дотоодын жуулчин ирсэн байв.

 Чинь Ши Хуан хааны бунханг өнөөдрийг хүртэл малтаагүй байгаа аж. Хэрвээ малтаж, нээж үзэх юм бол хөрсний нуралт үүсч, гаргаж авч чадалгүй сүйтгэх аюултай тул судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байна. Мөн бунханг судалсны үндсэн дээр хааны шарилыг занданшуулахын тулд их хэмжээний химийн бодис ашигласан гэж үзсэн аж. Тийм учраас хамаагүй нээж болохгүй байгаа гэнэ.

Шавар цэргийн армиас 1 километр гаруй зайд Хааны бунхан байх бөгөөд хөшөөнүүдийг хамгаалан байгуулсан хэрмийн урт 6 гаруй километр үргэлжилдэг байна.

Шавар хөшөөнүүдийн царай, төрх өөр өөр байдаг. Энэ нь тухайн үеийн цэргүүдийг дуурайлган хийсэн гэх дүгнэлтийн үндэс болж байгаа юм.

Хөшөөний хувцас, зэвсэг, царай төрхөөр нь тухайн хүн ямар эрх ямбатай байсныг тодорхойлж болохоор.

Уг цэргүүд Чинь Ши Хуан хааны зарлигийг мөнхөд биелүүлэхээр ийн зогссоор л. Өнөөдрийг хүртэл малтах, судлах ажил үргэлжилж байгаа бөгөөд цаашид улам өргөжин тэлж, дэлхий нийтийг гайхшруулсаар байхыг хэн ч үгүйсгэхгүй билээ. Хятадын түүхэн дэх хамгийн харгис, хэрцгий гэгддэг Чинь Ши Хуан хаан үнэн хэрэгтээ Нүүдэлчдийн сүр хүчнээс айж Цагаан хэрмийг бариулсан нэгэн. Өдгөө түүний айдас дэлхийн найман гайхамшгийн хоёр нь болсон байна.

Л.Сайнбаяр

                                   

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.25.220)
    МУУСАЙН ХУЖААНУУДАА ГЭЖ...
    2018 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 17 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 21 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 27 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 30 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 39 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК