Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар 2019 онд хэд хэдэн газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гараад байгаа. Энэ хүрээнд Баянголын нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын хойд талд байрлах 36408 м2 газрыг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах ажлыг үүрэг болгожээ. Уг цэцэрлэгт хүрээлэн ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтад орох юм байна.
Б.Лхам