
Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогоор 58.09 сая толгой мал тоологдсон бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 115.7 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжиж, хаваржжээ. Малын тоог бүсээр авч үзвэл хамгийн олон мал баруун бүсийн 5 аймагт нийт 13.7 сая, хангайн бүсэд 13.6 сая мал бэлчээрлэж байгаа бол хамгийн цөөн тооны мал төвийн бүсийн аймгуудад 5.5 сая мал бэлчээрлэж байна.
Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал төв, баруун болон хангайн бүсийн зарим хэсэгт хүндэрлээ. Тодруулбал, төвийн бүсийн Сүхбаатар, Дархан-Уул, Төв аймаг, хангайн бүсийн Өвөрхангай аймгийн зарим сум, баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын зарим сумдад нөхцөл байдал хүндэрсэн бол Дорнод аймагт гэнэтийн аюулт үзэгдэл тохиолдсон.
Улсын хэмжээнд энэ жил 22.4 сая хээлтэгч төллөхөөс 17.0 сая хээлтэгч төллөж, 16.8 сая төл хүлээн аваад байна. Өөрөөр хэлбэл, зун, намрын бэлчээрт 78.0 сая орчим мал байх урьдчилсан тооцоолол гарч байна.























































Сэтгэгдэл (1)