Цагдаагийн ерөнхий газраас Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор утаа шүүгчтэй амны хаалт, дохиур, автомат шүгэл зэргийг гардуулан өглөө.
Дээрх хэрэгслийг ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд гардуулан өгчээ.
Б.Лхам