“Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр 2017-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлж буй бөгөөд 15-аас дээш насны хүнд амд хепатит В,С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж буй.
Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор баталсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний В,С вирусын халдварыг бүрэн эмчилж эдгээх, элэгний хорт хавдар хатуурлын шалтгаантай нас баралтыг бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг бууруулах, эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтааж сонголттойгоор олгох зэрэг зорилт тавин ажиллаж байгаа юм.
Б.Лхам