Япон Улсын Засгийн Газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэ хүрээнд өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масата Такаока 103 дугаар цэцэрлэгийн сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.
Дүүргийн 17 дугаар хороонд орших 103 дугаар цэцэрлэг нь 1986 онд ашиглалтад орсон бөгөөд энэ хичээлийн жилд 12 бүлэгт 494 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Төслийн хүрээнд тус цэцэрлэгийн гадна засал, цахилгааны шийдэл, гэрэлтүүлэг, цонх шинэчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээр хүүхэд, багачууд эрүүл, тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэх юм.
Б.Лхам