Монголын Тариаланчдын үндэсний холбооны гишүүн 14 компаний төлөөлөл Австрали Улсад танилцах айлчлал хийжээ.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, Хөдөө аж ахуй, усны нөөцийн яамны төлөөлөл, Австралийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн маркетинг хариуцсан байгууллагын ерөнхий менежер, Австралийн Хөдөө аж ахуйн олон улсын судалгааны хүрээлэнгийн зохицуулагч зэрэг албаны хүмүүстэй уулзаж, харилцан санал солилцсон байна.
Түүнчлэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн зарим компаниар зочлон усалгаатай тариалангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалжээ.