Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яаралтай тусламжийг яаралтай үзүүлдэг болъё

2018-12-07
0
ЖИРГЭХ

Манай улсын Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал хүндхэн байна. Яагаад гэхээр өнгөрсөн даваа гаригийн 23 цагийн орчимд Эх нялхсын эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлэгт Жирэмсэн эхийг хүлээн аваагүйгээс үүдэн гадаа төрөхөд хүрсэн юм. Бид улс төр гэж хэрүүл хийж, нэхий дээлээ уралцан байх хооронд ийн зүйл тохиожээ. Хамгийн эмзэглүүштэй нь манай улсын хүүхэд хамгааллын асуудал үнэхээр доройтжээ. Ганц дээрх эх ч эмнэлгийн гаднаас ингэж хөөгддөг юм биш. Олон мянган жирэмсэн эхчүүд харьяалал биш гэх шалтгаанаар эмнэлэг хэсүүчлэн явдаг.

Эмнэлгийн байгууллагынхны хүнд суртал ч хэрээс хэтэрсэн аж. Уг нь хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс шүү дээ. Өвчтөнөө ялгаварлан харьцана гэж тангараг өргөөгүй л болов уу. Бүгд ийм биш ч дийлэнх нь гэж хэлье.

Төрөх байгууллага ингэтлээ дордсон байхад салбарын сайд Д.Сарангэрэл юу хийж байв. Энэ асуудалд анхаарахгүй юу хийж явав гэх бухимдал цахим сүлжээгээр их байна.

Энэ талаар салбарын сайд мэдээлэл хийхдээ “ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж ,эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёс зүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно” гэсэн юм.

Гэвч анх уг хэргийг олон нийтэд хүргэсэн гэрч эмэгтэй “Ээжүүдийн групп” гэх цахим хуудсанд ийн өгүүлсэн байдаг. Тэрбээр, “Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж байх үедээ,  бараг 30 гаран градусын энэ их хүйтэнд хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж шууд хөөж явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан, чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай гэсэн үг хэлж намайг болон тэнд байсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа. Тэгээд мөн бүх аав ээжүүд за за хүүхдээ үзүүлнэ, олон юм хэлбэл олигтой үзэж өгөхгүй гээд бас дуугүй болчих юм” гэж бичсэн байдаг.Бодит байдал ийм байхад салбарын сайд нь нүдэн балай, юу хийж явдаг юм бол.

Уг хэрэгт дан ганц хариуцлага яриад л дуусгах биш, анхааралдаа авах цаг хэдийн болсныг гэрчлээд өгөх шиг. Эмнэлгийнх нь хананд л гоё сайхан уриа, цагаан цаасан дээр хараар бичсэн хэдэн мөр байхаас тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй бас л үнэн.

Д.Сарангэрэл сайд аа! Та сайдын албан тушаалд томилогдсоноос эхлээд энэ хугацаанд юу хийж гийгүүлэв. Ядаж нэг төрх эмнэлэг шинээр нэмэгдэв үү. Салбарынхаа энэ мэт хүнд суртлыг арилгахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Жирэмсэн эхчүүд төрөх гээд өвдөөд арга ядаад ойрхон эмнэлэг рүү очиход хөөгөөд явуулдаг энэ жишээг яах гэж байна. Эмнэлгийн байгууллагынхны хүнд суртлаас үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирвол хэн хариуцахав.

Дээрх асуудал юу ч биш. Мөн хувийн амьдралдаа тохиолдсон уур бухимдлаа, өвчтөн, үйлчлүүлэгчдээ гаргах тохиолдол их гардаг. Үгүй гэвэл иргэдээр дүн тавиулаад үз. Хэлээд өгөх байх.

Энэ оны эхний 10 сард нялхсын эндэгдэл 865 болж, өмнөх оны мөн үеэс 16-аар өссөн байна шүү. Энэ тооноос та нарын хариуцлагагүй байдал, хүнд суртлаас үүдсэн нь олон бий байх шүү.

Миний буруу биш гээд хариуцлага тооцсон болоод өнгөрөх үү, эсвэл дорвитойхон шиг ажил хэрэг болгох юм уу. Таны хариуцдаг эмнэлгийнхний чинь төрх ийм л байдаг шүү, сайд аа!

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (139.5.219.116)
    Хацрыг нь хараа, баахан ботокс шахчихсан. Оригоороо бол үрчийсэн шар чавганц байгаадаа
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • ээж (66.181.187.18)
    Тэр уурлаж загнаад байсан эмч, сувилагч нарыг халаад явуулаач ээ. Та нар ямар арга хэмжээ авах гэж байна вэ. Хариу хүлээж харж байя
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.187.18)
    Дүүргүүдийн яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасгууд нь тоног төхөөрөмж муутай, эмч мэргэжилтэн муутай, жинхэнэ яаралтай тусламж авч чаддаггүй, ууртай ширүүн харилцдаг, тусгаарлах өрөөнд өвчтнийг асарч сувилана эрчимтэй эмчлэнэ гэж оруулчихаад эргэж тойрдоггүй, харж байгаа хүмүүс нь санаа зовоод орох цагаа хүлээгээд байдаг, бараг бүх эм тариа гаднаас авахуулдаг шүү сайд аа. Таны хэлдэг Яаралтай тусламжийг жинхэнэ яаралтай , эрчимтийг жинхэнэ эрчимтэй тусламж болгохыг иргэд бид маш их хүсэн хүлээж байна шүү
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Иргэн (66.181.187.18)
    Дүүргийн эмнэлгүүд дээр ядуу дунд амьдралтай иргэд хөлөөрөө очоод үхээд гарч байна. Тэнд олигтой эмч, эм тариа байхгүй, Туршлагатай болуу гэмээр ахмад эмч нар нь залуу эмч нартаа юм хэлж өгдөггүй, юм сураг гэж байгаа болтой дураар нь тавьчихдаг. Эн завсар нь иргэд хохироод хайртай хүмүүсээ алдсан ч нүгнл болно гэж эмээгээд л дуугүй элдэв гомдол гаргалгүй өнгөрч байгаа нь олон доо
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • эмч нар (64.119.19.232)
    зайлалдаа, эрүүл мэнд, анагаах ухаан чамаас хол, чи тэр фто сурвалжлагчаа л хийл дээ новшоо.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • Үхсннн
      Энэ хүний ажил нь. Гэлээ ч үнэн юм л бичсэн байна даг. Эрүүл мэндийн салбар ямарыг ард түмэн хэлээд өгнө. Чи зүгээр өөрийгөө хичээ...
      2018 оны 12 сарын 07
  • Иргэн (202.9.43.220)
    САРАНГЭРЭЛ ЭЭ ОДОО ОХИН МИНЬ ТӨРНӨ ТӨРНӨ ГЭХЭЭР АЫГААД БАЙНА ЯАНАА. ЧИ ХАЖУУД НЬ БАЙЖ ӨГӨӨЧ ТЭГВЭЛ АВЛИГА НЭХЭХГҮЙ. ЧИХ НЬ ЗӨӨЛӨН БАЙНА ЭМНЭЛГҮҮДИИГ КАМЕРЖУУЛ ХАГАЛГААНЫ ӨРӨӨ ПАЛАТ ГЭЭД ТЭГВЭЛ ТАНАЙ АВЛИГАЧИД АРАЙ ГАЙГҮЙ БОЛОХБАЙХ ЯЛАНГУЯА ГЭМТЭЛ ТӨРӨХҮҮДИИГ. ГЭМТЛИИН ҮХЭЛД ДАСАГСАД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ҮХДЭЛ БОЛОХГҮЫ ЮМ ШИГ ГАЛЗУУРЧ БАЫНА ШҮҮ ДАРГА НЬ ТАТВАР АВДАГ ГЭВЭЛ ТА ИТГЭХГҮЙ ЭМЧ НАР НЬ МӨНГӨӨ ХУВААДАГ ГЭСЭН ҮГ. ГЭМТЛИИН ЭМЧ НАРЫГ ЭМЯ АТГ ШАЛГА ШАЛГА ДАНСЫГ ШАЛГА БАЯЧУУЛ ЦАЛИНГААР ИНГЭДЖ БАЯЖИНА ГЭХЭЭР ЯАХА УУ БИЗНЕС ХИИДЭГГҮ ЭМЧ НАР БАЯЧУУЛ
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.38.106)
    удирдлага, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтээ өөрчлөхгүйгээр ЭМ салбарт гэгээ гарах үндэс алга
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Ооооооооо (112.72.11.107)
    Таг зогссон шүү
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (103.26.193.70)
    Энэ сарангэрэл одоо сэтгүүлчээ ч юмуу, бизнeсээ ч юмуу хийгээд төрөөс хол яв л даа. ямар бидэнтэй адил хоногийн хоолоо яая гэж байгаа биш. Наад эмнэлгийн ажлаа мэргэжлийн хүнд нь даатга л даа. Ядаж өөрийнхөө эрүүл мэндийг бод. Энхболдын хүчээр төрл гарч ирчээд ишиг эврээ ургахаар гэдэг болж байхаар..
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    ЭМЯ ГЭЖ ХУРАЛ ХИЙЖ ТВ-ээр ГАРАХААС ӨӨР ЮУ ХИЙДЭГ ЮМ БОЛ, ЯЛАНГУЯА ТВ 5 МЭДЭЭ БОЛГОНОООР САЙД БОЛСОН БОЛООГҮЙ ХУРАЛ СЕМИНАР НЭЭГЭЭД Л ....САЙЖИРДАГ БОЛ САЙЖИРАХААР ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ БАЙНА ДАААККК
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    ЭМЯ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн орыг шийдэж өгөөчээ
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    32 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    36 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    45 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    58 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 1 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    16 цаг 55 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    16 цаг 58 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    17 цаг 22 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    18 цаг 36 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    18 цаг 36 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    18 цаг 45 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    18 цаг 57 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    19 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    19 цаг 13 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    19 цаг 57 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 14 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    20 цаг 53 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 40 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК