Чингэлтэй дүүргийн “Эрүүл-2020” хөтөлбөр, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд тус дүүргийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 02-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар батлагдсан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах” болзолт уралдааныг зарласан билээ.
Тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь 1-19 дүгээр хорооны Ажлын албадууд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, хороодод ажиллаж байна.
Б.Лхам