Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис хаан одонг хүртэх жинхэнэ эзэн

2018-12-07
0
ЖИРГЭХ

Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод байгаа билээ.

Харин өнөө жил “Монгол бахархлын өдөр” болсон ч одонгийн болзол хангасан хүн байсангүй. Улс орны байдал шальдар булдир цаг үед ч баатрууд байдаг шиг. Улс төрийнхөн, урлагийнханд өгдөг шагнал юм уу.

Ямартай ч дуугүй сууж боломгүй санагдлаа.

Монголын Оюун Ухааны Академи гэх буянтай байгууллага байна. Тус академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар нь 2007 оноос ой тогтоолт хөгжүүлэх талаарх мэдээллийг сонирхон судалж, өөрийн хичээл ном, амьдралдаа хэрэглэж эхэлснээр одоогийн Оюун ухааны академийг үүсгэн байгуулах эхлэл нь тавигдсан түүхтэй.

Монголын Оюун Ухааны Академи нь дэлхийн ой тогтоолт, хурдан уншлага, цээж бодолтын тэмцээнд оролцсон Монголын анхны тамирчин Хандсүрэнгийн Хатанбаатарын санаачилгаар 2009 оны 10 дугаар сард “Оюуны хөгжил – Оюуны сургалтын төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, улмаар 2010 оны есдүгээр сард академи болон өргөжсөн байдаг. 


МОУА-ийн хамт олон эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар тус академи дотооддоо оюуны спортын 73 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 5000 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Хятад, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 46 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолтын спортоор олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 760 гаруй медалийг хүртээд байгаа аж. Үүгээр ч дуусахгүйг бид үзлээ, харлаа.

Улмаар энэ хэдэн жилийн хугацаанд Монгол хүнийг үнэлэх дэлхийн үнэлэмж нэмэгдэж Монгол хүн оюун ухааныхаа хөгжлөөр дэлхийд тэргүүлэх болсон билээ. Тус академийн хүүхдүүдээр Монголын ард түмэн бахархаж, омогшдог болжээ. Олон улсын тэмцээнээс 90 медалийнх нь 72-ийг Монгол хүүхэд хүртэж, 10 рекордын 9-ийг нь Монгол хүүхэд эзэмшиж байхад омогшихгүй гээд ч яах билээ.

Энэ омогшлын, гавьяаны эзэн бол яах аргагүй Монголын Оюун Ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар гэх залуу мөнөөс мөн. Түүнд тэргүүн зэргийн Чингис хаан одон ч багадна.

Чингис хаан одонг анх 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ. Харин 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Эднээс дийлэнх нь улс төрийн хүмүүс байх. Тэд Эх орныхоо төлөө Монголын Оюун Ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатараас илүү юу хийсэн юм бэ?

Өнөө жил Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр "Чингис хаан" одонгийн болзол хангах эрхэм олдсонгүй. Гэвч манай улсад чимээгүй олон баатрууд бий. Тэдгээрийн нэг нь Х.Хатанбаатар. Эсвэл тус одонд тавигдах шаардлагыг давуулан биелүүлсэн байх л даа. 

Дайнт цагт эр зориг, бяр чадлаар баатар болдог бол энхийн цагт эрдэм оюунт, эв сэтгэлт хүн баатар гэгдэх учиртай. Хамгийн чухал нь зориглон хийсэн нь амжилт олж яваа Х.Хатанбаатар шиг залуучууд олон төрөх болтугай.

Л.Сайнбаяр

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зрчин (103.57.92.20)
    Саяхныг болтол дэлхийн хэмжээнд Монгол улсынхаа далбааг мандуулж байгаа нь спорт, урлаг байлаа. Орчин цагт хүний оюуны чадамж үнэмлэхүй өндөр түвшинд хүрч, ер бусын чадваруудыг гаргадаг боллоо. Энэ бол дэлхийн тавцан. Дэлхийтэй цуг алхъя гэвэл бид оюун ухааныг үнэлж чаддаг байх хэрэгтэй. Ийм сэтгэлгээ төрийнхөнд суухгүй бол хоцрогдол, хуучинсаг байдал байсаар байгаагийн шинж. Дэмжиж байна.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.242.243.59)
    OK OK OK
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.160.5)
    Энэ залууг олж харах нүд төрд байхгүй ш дээ, өөрийнхөө хэдээс л хайна уу гэхээс
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • МОНГОЛ (202.21.127.173)
    Энэ одонгийн утга учир нэгэнт алдагдсан даа, шал утгатгүй.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Эрдэнэ (64.119.20.63)
    зөв санаа байна дэмжиж байна
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    30 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    35 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    42 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    43 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    57 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 0 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    16 цаг 54 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    16 цаг 56 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    17 цаг 21 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    18 цаг 34 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    18 цаг 35 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    18 цаг 44 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    18 цаг 55 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    19 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    19 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    19 цаг 56 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 12 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    20 цаг 52 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 39 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК