НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО хятад ажилчдынхаа тоог ирэх жил 38-68-ын хооронд болгон нэмэх гэнэ. Одоогоор тус байгууллага дахь хятад ажилчдын тоо 23-39-ийн хооронд байх ёстой гэсэн журам үйлчилж байгаа аж. Байгууллагын Хүний нөөцийн албаны дарга Хон Квоны хэлснээр энэ нь Хятад улс ЮНЕСКО-д хөрөнгө оруулагч гол улс болж байгаатай холбоотой гэнэ. Хятад ажилчдын тоог нэмэхтэй уялдуулж ЮНЕСКО-д дадлагажигч хятад мэргэжилтний тоог мөн одоо байгаа 35 гэсэн зөвшөөрөгдсөн хэмжээгээс нэмж, ирэх жилээс 40-д хүргэхээр болжээ.
ЮНЕСКО нь олон улсын байгууллага учир улс орнуудын оролцоо, хөрөнгө оруулалт, идэвх, санаачилга, туршлага гээд олон зүйлд үндэслэн тус байгууллагад ажиллах албан хаагчдын тоог улс улсаар нь нарийн тогтоож, зааж өгдөг байна.
Л.Сайнаа